Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Засгийн газрын 100 хоногийн хугацаанд салбартаа хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагналаа.
Олон улсын транзит тээврийн туршилтын үйл ажиллагаа
Азийн авто замын сүлжээний 3-р авто зам (АН-3 коридор)-ын дагуу “Тяньжин боомт-Улаанбаатар хот -Улаан-Үд хот” хүртэлх гурван улсын хооронд хийх олон улсын авто замын ачаа тээврийн туршилтын үйл ажиллагааг өнгөрсөн наймдугаар сарын 13-26-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
АН-3 коридорын дагуу хийгдэх тээвэрлэлт нь гурван улсын эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх төдийгүй Ази, Европыг холбосон томоохон гүүр болох юм. Ингэснээр эдийн засаг, бизнесийн таата орчин нөхцөлийг бүрдүүлэх олон давуу тал, үр ашиг өгөх чухал ач холбогдолтой бөгөөд манай улсыг олон улсын тавцанд таниулах томоохон ажил болно гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн захирал П.Дэлгэрнаран онцоллоо.
Манжуурын чиглэлд зорчигч тээвэрлэх гарцыг нээв
Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны авто тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалт есдүгээр сард болж Манжуурын чиглэлд зорчигч тээвэрлэх гарцыг нээжээ.
Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх зорчигчдыг тогтмол тээвэрлэхээр санал нэгдсэн байна. Энэ арваннэгдүгээр сараас тогтмол зорчигч тээвэрлэлтийг эхлүүлнэ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, дуусчээ. Энэ сарын 15-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн 670 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн парк шинэчлэлт
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүлэхээр болжээ. Эхний ээлжийн 45 хүний суудалтай 43 том оврын автобусыг хүлээн авсан байна. Манай цаг агаар болон замын нөхцөлд нийцсэн дээрх автобуснууд зорчигчийн аюулгүй байдлыг хангасан, тээшний хонгилтой аж. Эдгээр автобусыг улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд парк шинэчлэлтэд зориулан хөнгөлөлттэй зээлээр олгохоор болжээ.
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчлэв
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд Итали улсын “Technolux” компанийд үйлдвэрлэсэн “Moon12999” их гэрлийн тусгал шалгах төхөөрөмжийг суурилуулсан байна. Уг төхөөрөмж нь filament, halogen, xenon болон LED гэрлийн хүчийг хэмжих чадалтай болно.
Мөн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв болон Орхон аймгийн автотээврийн төвд 20 тоннын даацтай сувгийн өргүүр шинээр суурилуулжээ. Үүнээс гадна Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв болон Булган, Дундговь, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Автотээврийн төвүүдэд хөдөлгүүрийн утаа зайлуулах систем шинээр суурилуулсан байна.
Үүнээс гадна Улаанбаатар-Хөвсгөл, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд унтлагын автобусыг явуулж эхэлсэн гэдгийг АТҮТ-ээс мэдээллээ.