УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, 2017 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгө, ахмадуудад олгох “Насны хишиг”-ийн талаар голчлон асуусан юм. УИХ дахь АН-ын гишүүд 18 хүртэлх насны нийт хүүхдийн 40 хувьд нь л хүүхдийн мөнгө олгох болсныг ихээхэн эсэргүүцлээ.
Мөн олон гишүүн ахмадуудад олгох “Насны хишиг”-ийг 70 ба түүнээс дээш настай ахмадуудад гэснийг 65 болгон бууруулах санал тавьж байв. Энэ тохиолдолд төрөөс халамж хүртэх ахмадын тоо өсөж, төсөвт ирэх ачаалал нэмэгдэнэ.
Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Засгийн газар ирэх оны төсвийн төслөө сайн хамгаал. Би Эдийн засгийн байнгын хороог даргалж байгаа учир манай эдийн засаг ихээхэн хүндэрснийг сайн мэдэж байна. Намын мөрийн хөтөлбөр чухал ч бид ирэх дөрвөн жилийн хэрэгжүүлнэ. Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдэд одооноос л боловсруулсан төслөө сайн тайлбарлахгүй бол төсвийн алдагдал улам нэмэгдэнэ” гэв.
Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүдэд хатуухан үг хэлж, шулуухан шаардлага тавив. Тэрээр "2017 оны улсын төсвийн төсөлд зардал нэмүүлэх саналтай гишүүд эргүүлээд ямар орлогыг яаж нэмэгдүүлэх саналаа ч хамтад нь хэл. Тэгвэл таны саналыг харгалзан үзнэ" гэсэн юм.
Учир нь жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд өөр өөрсдийн тойрогт ахиу хөрөнгө хуваарилиулах ээлжит уралдаанд оролцон, Сангийн яамнаас өргөн барьсан төсөлд дураараа "гар дүрдэг". Энэ байдлыг нь Монголбанк, Сангийн яамны мэргэжилтнүүд ил далд ихээхэн шүүмжилдэг ч үр дүнд хүрдэггүй. Харин Сангийн сайд зоригтой дуугарч, нэмэлт зардал гаргах бол орлогоо давхар бодолцохыг УИХ-ын гишүүдэд анхаарууллаа.