Магадгүй зарим нэг хүн монгол хэл гээд гарчигнаас нь хараад сонирхохгүй байж ч магад. Бидний хэл тийм сонирхолгүй, уйтгартай, чухал биш зүйл болжээ. Бид жижүүрийн хэдэн үгээр ойлголцож үүнийгээ хэл гэж бодсоор явна.
Хэл бол тусгаар тогтнолын асуудал гэх нь бүр шал утгагүй мэт санагдаж байгаа биз ээ. Төр засаг хэлний асуудал цэгцэлнэ гэхээрээ хэдэн хаяг реклам солих тухай л ярьдаг. Хэлний эрдэмтэд нь уйгаржин монгол бичиг шиг сайхан зүйл байхгүй мэтээр ярина.
Та нар анзаарсан байх. Эргэн тойронд за байз... юу билээ... монголоор юу гэдэг билээ? гэж ярилцах залуустай зөндөө таарсан байх. Хүн төрөлх хэлээрээ сэтгэх учиртай. Ааваа намайг ашиглаач, ээжээ надтай гэрлээч гэх мэт гажгаар сэтгэж ярих хүмүүс ихэссээр л байна.
Бид хэлний үнэ цэнийг мэдье гэвэл үгнээс эхлэх хэрэгтэй. Хэлд орж эхэлж байгаа хүүхэд чинь танаас Яагаад? Юу гэсэн үг юм бэ? гэсэн асуултийг өдөрт хэдэн зуун удаа асууж эхэлнэ. Хэлний асуудал эндээс л эхэлнэ. Та өнөөдөр хүүхэддээ бодол, санаа, сэтгэл гэсэн 3 үгийн ялгааг л зөв гаргаад тайлбарлаж өгч чадахгүй байвал хэлээ мэдэхгүй байна аа л гэсэн үг.
Үүнд мэдээж өөрийнхөө бодсоноор хар ухаанаар тайлбарлах аядаад аргалах асуудал байж болохгүй. Та толь бичиг ашиглаж хүүхэддээ утгын ялгааг гаргаж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ээжээсээ эм тэмээг юу гэдэг вэ гэж асуухад нь мэдэхгүй ээ гээд төвөгшөөгөөд л өнгөрөөх юм бол хожим хүүхэд нь жижигхэн уулын цаана эм тэмээ орилно гэж/толгодын цаана ингэ буйлна/ гэж орчуулга хийгээд сууж байхыг үгүйсгэх аргагүй. Үгийн зохистой хэрэглээг бас анхаарах асуудал чухал байгаагийн нэг жишээ “Миний ээж хөөрхөн” тоглолт болно оо. Хөөрхөн гэдэг бол өнгө үзэмжийн асуудал учраас миний ээж сайхан гэвэл зохилтой.
Бид өнөөдөр хэлний олон асуудлыг төр засгаас шийднэ гэж хүлээвэл үлгэр. Төр засагт нэр дэвшиж байгаа эрхмүүд нь “Өрх бүрт хүндэтгэл үзүүлж хөшөө босгоно” “Би таны гэр бүлийн гишүүн” гэх мэтээр ихэсгэл хэтрүүлэл гэхэд дэндмээр, утга агуулга зөрчилтэй ийм уриа хэлж байгаа нөхцөлд тэднээс юу ч хүлээх хэрэггүй ээ.
Сурах бичиг нь алдаагаар дүүрсэн, үйл явдал хөөсөн уран зохиолын номтой, дутуу дулимаг арга зүй, боловсрол нимгэн багш нартай ийм нийгэмд л бид амьдарч байгаа нь үнэн. Монгол хүн гэхийн тодотгол нь юу вэ? Хөх толбо уу? Үгүй. Бидний хөх толбо гэж нэрлээд байгаа меланин хэмээх хар бараан өнгийн энэ нөсөө Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш, Унгар, Индианчууд, бүр Африкийн бушмэнуудад хүртэл байдаг.
Таныг монгол хүн гэж тодотгох ганц л том зүйл нь хэл. Хүн хэлээрээ сэтгэдэг. Хэлээрээ харилцдаг. Хэлээр мэдлэг олж авдаг. Бид хэлээ хайрлах хамгаалах гэхээсээ илүү хэлээ бүрэн сайн эзэмших хэрэгтэй. Хамгийн энгийнээр хэлэхэд монгол цус гэж хөөрөгдөх хэрэггүй, тийм тусгайлсан найрлагатай цус ч гэж байхгүй.
Монгол хүн байхын гол мөн чанар нь монгол хэл гэдгийг залуус дүү нар минь сайн ойлгоосой. Өнөөдөр бид гадны зүйлийг гадаад хэлийг шүтэх болж. Техник технологи мэдээллийн эрин зуунд гадаад хэлийг эзэмших нь зүйтэй ч гэсэн юун түрүүнд төрөлх хэлээ бүрэн эзэмшсэний дараа хоёрдогч хэлийг сурах хэрэгтэй.
Хүүхдээ хүн болгож төлөвшүүлэхэд үнэтэй хувцсаар хувцаслаж, төлбөртэй сургуульд суралцуулахаас наана төрөлх хэлийг нь хэлд орохоос нь эхлээд л бүрэн эзэмшүүлэх, эцэг эх нь үгсийн утгын ялгааг ойлгомжтойгоор тайлбарлаж өгч байх, дэс дараалалтай санаа бодлоо бүрэн илэрхийлж сурахад туслах, аливаа зүйлийг бодож эргэцүүлэх, монгол соёлын зүйлийг ойлгох хөгжүүлэн өөрчлөхөд бэлтгэх сургах зэрэг эдгээр алхмуудад таны оролцоо хамгийн чухал юмаа гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Г.Сүлд-Эрдэнэ
МОНСУДАР