Турк улсын Чорум хотод аравдугаар сарын 25-30-нд эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох манай баг өчигдөр эх орноосоо мордлоо.
Энэ тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцох мэдүүлгээ илгээжээ.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
- 61 кг Дамжингийн Балжинням /ҮБТДС, спортын дэд мастер, оюутны УАШТ-ий хүрэл медальт, Азийн элсний спортын наадмын аварга/
- 74 кг Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, спортын мастер, оюутны улсын хошой аварга, өсвөрийн ДАШТ-ий болон өсвөрийн ААШТ-ий мөнгөн медальт/
Эмэгтэй
- 60 кг Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС, ОУХМ, оюутны улсын аварга, ААШТ-ий хүрэл медальт/
- 69 кг Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо, МҮИС, ОУХМ, оюутны улсын хошой аварга, ААШТ-ий хүрэл медальт/
- 75 кг Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС, спортын мастер, оюутны УАШТ-ий хүрэл медальт/
Дасгалжуулагч
Цэрэндалайн Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
Шүүгч
Баатарын Төмөрбаатар /Олон улсын шүүгч/
FISU, Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор хоёр жил тутамд болдог оюутны ДАШТ-ээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөр 1 алт нийт 20 медаль хүртээд байна.
Үүнд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Б.Наранбаатар, Д.Лхагвадорж, Б.Батзориг, Т.Түвшинтулга, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Ц.Энхжаргал, Ю.Гандолгор, Н.Отгонжаргал, Г.Наранчимэг, О.Бурмаа нар оюутны дэлхийн аварга болж байжээ.