Японы компьютер тоглоом үйлдвэрлэгч Nintendo компани консолийн зах зээлд цоо шинэ зүйлийг нэвтрүүлэх гэж байна. Хөдөлгөөнт болон суурин технологийг хослуулсан энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч хүссэн газраа авч явж болно.
2017 оны гуравдугаар сард албан ёсоор худалдаанд гарах Nintendo Switch консолын үнэ, үзүүлэлтүүд хараахан тодорхой болоогүй. Танилцуулга бичлэгт харагдаж байгаачлан том хэмжээний дэлгэцтэй, угсарч болдог удирдлагатай, хүсвэл телевизортойгоо холбоод тоглож болох аж.
Зах зээл дээр байгаа PS, Xbox зэрэг консолуудаас гол ялгаа нь хүссэн үедээ аваад явж болно, удирдлага нь хоёр хэсэг салдаг зэрэг юм. Харамсалтай нь дэлгэцийн хэмжээ, батарей нь хэр удаан цэнэгээ барьдаг, телевизор руу ямар чанартайгаар дүрс дамжуулах эсэх нь тодорхойгүй хэвээр.
Таамаглаж буйгаар хоёр ч удаа гарах хугацаа нь хойшилсон Legend of Zelda: Breath of the Wild-тай зэрэг буюу 2017 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 299 ам. долларын үнэтэй худалдаанд гарч магадгүй.