Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа 16 насандаа урлагт хөл тавьснаас хойш 30 жил өнгөрчээ. Тэрбээр 30 жилийн ойд зориулсан "30 жил урлагт" тоглолтоо аравдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
МУГЖ Б.Сарантуяа анх "Мөнгөн харандаа" хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Монголд хамгийн анхны цомог гаргаж, анхны эмэгтэйчүүдийн шоуг зохион байгуулж байв. Тэрбээр Монголдоо хамгийн олон фэнтэй уран бүтээлч бөгөөд эх орноо таван удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулж байсан билээ.
Түүнчлэн Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолтоо хийсэн билээ. Мөн Монголоос анх удаа Сингапурт хоолойны бичлэгт орж, CD-гээ бичүүлж байсан дуучин билээ.
Хэвлэлийн хуралд МУГЖ Б.Сарантуяагийн хамт МУУГЗ, ая зохиогч Л.Балхжав, МУУГЗ, "On and Off" продакшны захирал С.Ононбат болон сэтгүүлч Б.Ганчимэг нар оролцлоо.
МУГЖ Б.Сарантуяа:
"Нэг л мэдэхэд 30 жил өнгөрдөг юм байна. Хүн тэр 30 жилийг анзаарахгүй өнгөрөөдөг юм байна. Аз болж 29 дэх жил дээрээ бид тооцож үзээд урьдчилан бэлдэж, уран бүтээлдээ шаргуу бэлдэж эхэлсэн. 30 жил хүлээн зөвшөөрөгдөж энд байна гэдэг маш хэцүү" гэлээ.
МУУГЗ, ая зохиогч Л.Балхжав: Сараагийн дууг сонсоод өөрөө зохиосноо мартаад уярчихсан суудаг
Сараа өөрөө дуулаад явж байгаадаа жаргалтай байдаг байх. Гэхдээ миний хувьд энэ эмэгтэй Монголд төрөөд, Монголд дуулж байгаа учраас монголчууд бид маш азтай хүмүүс юм.
Тэр тусмаа орчин үеийн хөгжмийн урлагт уран бүтээлээ туурвиж буй хөгжмийн зохиолчдыг би их азтай гэж боддог. Олон хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай Сараа ажиллаад сурчихсан. Хүн бүрийн дууг амьдруулах их хэцүү л дээ. Тэдний нарийн бодож сэтгэсэн юмыг уран яруу дуу хоолойгоороо дуулж амьдруулна гэдэг үнэхээр хэцүү. Хөгжмийн зохиолч, яруу найрагчид болон үзэгчдийн хооронд нарийн мэдрэмжүүд бий. Үүнийг Сараа өөрийн хоолой, зүрх сэтгэлээр хөглөж, амьдруулж чаддаг дуучин. Сараад зориулж хийсэн уран бүтээл олон бий. Дуулж байгааг нь сонсоод өөрөө зохиосноо ч мартаад уярчихсан суудаг.
МУУГЗ, "On and Off" продакшны захирал С.Ононбат
Сараа анх удаа бие дааж уран бүтээлээ хийсэн дуучин. Эмэгтэй дуучид ихэвчлэн хамтлаг, уран бүтээлийн багт харьяалагддаг байсан. Тэгэхэд Сараа зориг гаргаж "Хөх тэнгэр"-ээс тусдаа гарч бие дааж уран бүтээлээ хийсэн. Мөн хамгийн анхны хэвлэлийн бага хурал хийсэн хүн. 1994 онд тоглолтоо хийхдээ хэвлэлийн бага хурал хийснээс 20 гаруй жил өнгөрсөн байна. Гэх мэт олон үйл явдлын анхдагч хүн.
Сараа анх 1996 онд урлагт хөл тавьсны 10 жилийн ойн тоглолтоо хийж байсан. Мөн хамгийн анхны театрчилсан тоглолтыг ДБЭТ-т тоглож байсан. Дуу болгоныг зохиолд оруулаад бүх бүжгийг тавьж тоглож байсан гэдгээрээ онцлог. Энэ бол рок попын хөгжмийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн тоглолт болсон.
Харин энэ удаагийн тоглолтонд Сараагийн 600 гаруй уран бүтээлээс шилж оруулсан дандаа хит дуунууд орно. Ойрын жилд болоогүй тоглолт болно гэж бодож байна.
МУГЖ Б.Сарантуяатай олон удаа ярилцлага хийж байсан СГЗ сэтгүүлч Б.Ганчимэг:
"Өнөөдөр маш их хүн цугласан байна. Аргагүй л дээ. Манай энэ цагийн хамгийн хүчирхэг, хамгийн шуугиантай дуучдын нэг. Сараа бол Монголын сэтгүүлзүйн, тэр дундаа шоу мэдээллээр дагнадаг хэвлэлүүдийн сэтгүүлчдийг хүмүүжүүлсэн, тэдэнд эрх чөлөө олгосон хүн юм. Чөлөөт хэвлэлийн зах зээл үүссэнээс хойш анхаарлын төвд тасралтгүй байсаар ирсэн дуучин. Миний уулзаж ярилцсан хүн үнэхээр олон. Тэр дундаа Сараа шиг зочин ховор байдаг. Ярилцлагуудыг нь мартаж чаддаггүй хүмүүсийн нэг бол яах аргагүй Сараа юм" гэлээ.
Зургийг: mpa.mn