Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Төсөлд эдийн засгийн өсөлтийг энэ онд 1.3, 2017 онд гурав, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувь байхаар тооцжээ.
Монгол Улсын нийт өр 23.4 тэрбум ам.доллартай тэнцэж байна
Ингэхдээ уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”- ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ хэмээн тооцсон байна.
Харин эдийн засгийн хямралаас гарахын тулд нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэв. Мөн дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов.
- 2017 онд манай улсын нийт орлого 5.9 их наяд байх бол гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наяд төгрөг төлнө.
- Хямралаас гарахын тулд нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
- 2018 онд ч гадаад өрийн төлбөр төсвийн орлогоос давсан хэвээр байх төлөвтэй байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ- ын гишүүд төсвийн алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх, гадаад өрийн эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар болон концессын гэрээний үнийн дүнгийн талаар тодруулав.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдал болон өрийн эргэн төлөлтийг хийх бэлэн эх үүсвэр байхгүйг онцлоод бондоор санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэлээ. 2017 онд манай улсын нийт орлого 5.9 их наяд байх бол гадаад зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөрт 6.6 их наяд төгрөг төлнө. 2018 онд ч гадаад өрийн төлбөр төсвийн орлогоос давсан хэвээр байх төлөвтэй байгаа юм.
Харин 2019 онд төсвийн орлого 7.5 их наяд, гадаад өрийн төлбөр 6.5 их наяд төгрөг байх дүр зураг харагдаж байгаа гэдгийг Сангийн сайд тодотгов. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийт өр 23.4 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм.
Үүнээс гадна иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар Сангийн сайдаас тодруулав. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 61.5 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 20.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Ноос, улаанбуудай, арьс, ширний урамшуулалд 54 тэрбум, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоход 161.5 тэрбум, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах зорилгоор олгох “Насны хишиг” арга хэмжээнд 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Б.Даваатогтох