Нүүрсэн галлагаат цахилгаан станцуудад тавих чанд хяналтыг хойшлуулахыг уриалж буй Польш тэргүүтэй Европын холбооны гишүүн улсуудын эгнээнд Их Британи нэгдлээ. Их Британийн Хүрээлэн буй орчны дэд сайд Тереза Коффи “Дэлхийн эдийн засаг хүндэрсэн нөхцөлд хуулийн шинэ зохицуулалт үүсгэх замаар аж үйлдвэрийн салбарыг технологийн бэрхшээлд оруулж, санхүүгийн нэмэлт зардал учруулах” нь зохисгүй хэмээн Европын холбооны Хүрээлэн буй орчны хэрэг эрхэлсэн комиссар Кармену Веллад анхааруулав.
Европын холбооны байгаль орчны бохирдолттой тэмцэх гол хууль болох Аж үйлдвэрийн хорт ялгарлын удирдамжийн дагуу (IED-the Industrial Emissions Directive) тогтоох шинэ хязгаарлалтыг “Нухацтай эргэцүүлж үзэх”-д ахиу хугацаа шаардлагатай талаар хатагтай Коффи тайлбарласан юм. Дэд сайдын тайлбар нь уг асуудлаар өмнө нь Польш, Грек, Финланд, Чех улсаас гаргасан мэдэгдэлтэй нийцэж байна.
Шинэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ирэх онд Европын холбооны гишүүн улсууд санал хураалт явуулна. Санал хураалтаас өмнө уг хуулийг нарийвчлан авч үзэх “Ажлын тусгай хэсэг” байгуулахыг дээрх улсуудаас есдүгээр сард Европын комисст илгээсэн захидалд дурджээ. Гэхдээ гишүүн улсуудын Засгийн газар шинэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг “Хэт хойшлуулах” нь байж болшгүй зүйл хэмээн дэд сайд тайлбарлав. Учир нь бүр хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхлэх ёстой байсан орчны бохирдолд тогтоох хязгаарлалтыг хойшлуулах, сулруулах нь олон мянган хүний амьдралтай холбоотой хэмээн байгалиа хамгаалагчид мэдэгдэж байгаа.
Өмнөх консерватив Засгийн газар 2025 оноос нүүрсэн галлагаат цахилгаан станцыг үе шаттай хориглох амлалт өгч байсан. Харин одоогийн Засгийн газрын байр суурь бүрхэг байгааг Европын Хүрээлэн буй орчны хорооны ажилтан Антон Лазарус шүүмжилсэн юм. “Ажлын тусгай хэсгийг байгуулаад хэдийнэ хоёр жил гаруй болж байгаа. Гишүүн орнууд шинээр үүсэх хориг, хязгаарлалтыг аргалаад өнгөрөх хэмжээнд аль болох багасгах санаа л агуулж байх шиг” хэмээн тэрбээр өгүүлэв.
“Их Британийн Засгийн газар шинэ арга хэмжээг бүрэн дэмжиж байна. Гол нь бид шинэ хуулийг зардал, өгөөжийнх нь талаас бүрэн тооцоолж чадсан, эсэхийг л тодруулах гээд байгаа хэрэг. Хүрээлэн буй орчныг сайжруулахтай холбоотой, зөв зүйтэй үндэслэл бүхий арга хэмжээг нийт Европын холбоо даяар хэрэгжүүлэхийг бид цаашид ч дэмжинэ” хэмээн Нэгдсэн Вант улсын Хүрээлэн буй орчны яамнаас мэдэгдсэн.
Европын холбооны улсуудын аж үйлдвэрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар Брюссель хотноо чуулж байна. Их Британи нь Европын холбооны одоогийн хууль журмын дагуу нүүрсэн галлагаат цахилгаан станц ашигладаг. Гэтэл эдгээр цахилгаан станцуудаас ялгарч байгаа азотын исэл зэрэг хорт бодисын хэмжээ шинээр хэрэгжүүлэх хуульд зааснаас хавьгүй их байгаа юм.
Байгаль орчныг хамгаалах байгууллагуудаас аравдугаар сард явуулсан судалгаагаар Европ тивийн нүүрсэн галлагаат цахилгаан станцуудын талаас илүү нь шинэ журамд нийцэхгүй. Хэрэв шинэ журмыг Европ даяар мөрдөж чадвал нүүрсэн галлагаат цахилгаан станцаас үүдэлтэй үхлийн хэмжээг жилд 22900-гаас 2600 болтол бууруулах бололцоотойг уг судалгаанд тайлбарлажээ.
Гэтэл Польш, Чех зэрэг улс эдүгээ ч эрчим хүчнийхээ хэрэгцээг нүүрсэн галлагаат станцуудаас гаргаж байгаа. Харин Финланд, Грек, Их Британи улс дулааны цахилгаан станцуудаа шинээр хэрэгжүүлэх журамд нийцүүлэн өөрчилсөөр багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд умард Йоркширийн Drax нүүрсэн галлагаат станцыг модноос гаралтай шахмал түлшээр ажилладаг болгон хувиргасан жишээг дурдаж болно. Тус цахилгаан станц нь Их Британийн эрчим хүчний хэрэглээний найман хувийг хангадаг юм.
Дулааны цахилгаан станцуудад нүүрсний хэрэглээг халах талаар Тереза Мэйн Засгийн газар тодорхой мэдэгдэл хийгээгүй хэвээр. Гэхдээ дэд сайдын мэдэгдэл нь Их Британийн сайд нар агаарын чанарыг дээшлүүлэх ажилд анхаарлаа хандуулж эхэлсний илрэл болж байна.
Пилита Кларк