Нэр дэвшигч “Би хүлээн зөвшөөрнө... гэхдээ өөрөө ялбал” гэсэн юм. Бүгд найрамдах намынхан халз мэтгэлцээнд түүний хэлсэн үгийг шүүмжлэв. Ирэх сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх, эсэх талаар Дональд Трампын үг маргаан дэгдээлээ. Тэрбээр “Цэвэр сонгуулийн дүнг бол зөвшөөрнө. Хэрвээ маргаантай дүн гарвал хуулийн дагуу заргалдана” гэжээ.
Трамп сүүлийн мэтгэлцээн дээр буюу арваннэгдүгээр сарын 8-нд ялагдвал тахимаа өгөхгүй маягтай зүйл ярьсан нь хоёр намын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Уур хилэн намдаж амжаагүй байтал БНН-ын нэр дэвшигч Охайод болсон уулзалт дээр “Миний өмнө нэр дэвшиж байсан бүх хүмүүсийн мөрдөж байсан уламжлал болон журмыг дагана” гэж хэлсэн байна. Гэвч тэрбээр өөртөө сонголт үлдээж, хэрвээ сонгууль будлиантвал хуулийн зарга үүсгэх эрхээ хадгална гэж мэдэгдэв. Үүнийг зарим нь Трамп өөрөө ялсан тохиолдолд л сонгуулийн дүнг зөвшөөрөх юм байна хэмээн ёжилжээ.
Тэрбумтан нэр дэвшигч “Бүх сонгогч, дэмжигч болон АНУ- ын ард түмэнд хандаж хэлэхэд би өөрөө ялсан тохиолдолд энэхүү агуу, түүхэн сонгуулийн үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрнө” хэмээсэн юм. Мэтгэлцээнийг хөтлөгч түүнээс “Ялагдвал ялагдлаа хүлээх үү” гэж асуухад “Асуултад одоохондоо хариулахгүй” гэсэн нь мөн л хэл ам дагуулав. Өмнө нь Трамп сонгуулийн үйл явцад будлиан гарч байгаа хэмээн батлахыг оролдсон нь бас намын удирдлагын зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ.
Тухайлбал, БНН-аас 2008 онд нэр дэвшээд гарч чадаагүй Жон Маккейн түүнийг АНУ- ын сонгуулийн тогтолцооны найдвартай чанарт эргэлзлээ хэмээн буруутгаад, ялагдсан бүх нэр дэвшигч сонгуулийн дүнг зөвшөөрөх үүрэгтэй гэсэн байна. Тэрбээр энэ сард Трампыг дэмжихээ зогсоосон бөгөөд “Би 2008 оны сонгуулийн дүнд дургүй байсан. Гэвч би ялагдлаа хүлээх үүрэгтэй тул ямар ч эргэлзээгүйгээр үүнийг хийсэн. Ялагдлаа хүлээх нь зүгээр нэг эелдэг зан бус. Энэ бол Америкийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэж буй хэрэг” гэжээ.
Трампыг дэмжиж байсан БНН-ын өөр нэг сенатч Келли Аёотте бас түүнийг зэмлэв. Тэрбээр NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий шүүгч байсан хүний хувьд би түүнийг сонгуулийн дүнг хүлээн авах ёстой гэж үзэж байна. Би сонгуулийн тогтолцоонд луйвар ордог гэдэгт итгэхгүй” гэсэн юм.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн амнаас урьд хожид сонсогдоогүй үг гарсан нь Трамп дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж, дэмжигчид нь уур хилэнгээ илэрхийлэхэд хүрэх вий гэсэн болгоомжлол үүсгэлээ. Ноён Трампын мэдэгдэл олон нийтийн санаа бодолд нөлөөлж буй нь илт. Сонгогчдын 30 хувь нь тэдний саналыг зөв тоолно гэдэгт эргэлзэж байгааг Politico/ Morning Consult байгууллагын явуулсан санал асуулгаас харагдав.
Иймэрхүү санал бодол ялангуяа Трампыг дэмжигчдийн дунд илүүтэй илэрсэн агаад тэдний 48 хувь сонгуулийн дүнд эргэлзэж байгаа аж. БНН-ын нэр дэвшигч хэлэхдээ сонгууль болохоос өмнө түүнээс үр дүнг хүндэтгэх талаар асууж байгаа нь “Сонгогчдын эрхийг хамгаалах ёстой хууль журмыг зөрчих тухай асууснаас ялгаагүй” хэмээн онцолсон юм.
Барни Жопсон, Кортни Вивер