Сүүлийн хэдэн жил яригдаж байгаа ОУ-ын томоохон банк, тэр дундаа жинтэй хачир давс нэмж өгч байгаа Bank of China эргээд ярианы сэдэв болж байна. Талуудын байр суурийг хөнгөхөн харвал:
- Банк санхүүгийн байгууллагууд: Нөөцийн хөрөнгө нь Монголын ДНБ-ийг хэд нугалсан, зээлийн хүүг нь төрөөс бодлогоор тогтоож өгдөг төрийн өмчит Bank of China “арай гэж” хөгжиж байгаа монголын банк санхүүгийн системийг нураана, цаашлаад монголын санхүүгийн тогтолцоо төрийг бодлогын хяналтаас гарна гэсэн үндсэн асуудлыг тавьж байгаа бол
- Хувь хүн, байгууллага, ААН-үүд: Гурван сая хүн зээлийн хүүгийн дарамтгүй, мөнгөө хурдтай чөлөөтэй эргэлдүүлж 300 мянган ААН нь эдийн засгаа эрчимжүүлсэн нь дээр үү? Банкны салбарын гурван мянган хүнийг /сайн ярьвал 30 хүн/ хамгаалсан нь дээр үү? гэнэ.
- Дээрх хоёрыг үгүйсгэж, Bank of China: Монголын банкуудтай өрсөлдөхгүй тул банкууд, энгийн ард түмэн санаа зовсны хэрэггүй. Тэдний хүрч ажиллаж чадахгүй байгаа “хэт том” буюу эрчим хүч, уул уурхайн салбарт; нийт зах зээлийн багахан хувьд ажиллана гэж мэдэгдсэн. Гэхдээ практик дээр хэлснээсээ өөрөөр ажилласан туршлага бусад оронд гаргасан гэж манай банкныхан үзэж байгаа.
- Одоогийн ЗГ-ын тэргүүн 2014 онд сөрөг хүчин, гэхдээ Сангийн сайд байхдаа эсрэг байр суурь илэрхийлсэн байгаа юм. Чухамдаа санхүүгийн салбарын 97 хувийг эзэлж байгаа банкны салбар нь өөрөө стратегийн ач холбогдол бүхий салбарт харьяалагддаг учир шийдвэр ЗГ-аас л гарна. Сүүлийн үед эрчимтэй яригдах болсноос харвал өмнөх засаг дахин бонд гаргаж галаа унтрааж байсан шиг, энэ удаад мөн гал унтраах зорилгоор шийдвэр гаргах юм биш биз? Монголын эдийн засагт ашиг авчрах бол яг тохиромжтой хугацаа нь мөн үү?
Энэ мэт бүх талыг хардах, хэр чухал асуудал тавьж байгааг нь асуух хэрэгтэй.
Асуудлын гол нь олигарх Банкуудад ч биш, Монголыг эзлэх гэсэн Хятадын бодлогодоо ч биш, “хэн бага хүүтэй зээл өгөх нь л надад ашигтай” гэсэн банкаар үйлчлүүлэгчдийн хандлагатаа ч биш, ерөөсөө глобалчлалд ямар хариу үзүүлэх вэ гэсэн Монгол улсын хариулт болж магадгүй. Монгол улс одоогоор дэлхийд юугаараа “хэрэгтэй” байхаа олоогүй нүүрс, зэс, мах, ноолуураа гуйж шахам зарж байгаа үед төгрөгөө эргэлдүүлдэг үндэсний компаниудаа ОУ-ын гигантуудтай өрсөлдөөд, амжих юм бол гараад ир гэж хэлж болохгүй, тэглээ гээд нөгөө хэддээ эргүүлээд шулуулаад байж бас болохгүй.
E-Mart-аар шуугиж байх үеэр хямд үнэ үйлчилгээний стандарт нэхсэн нэг хэсэг, хамаг мөнгө гадагшаа урслаа гэсэн нөгөө хэсэг болж ерөнхийдөө хоёр хуваагдсан. Хэрэв та энэ маргаанд оролцсон, ижилсэх шинж чанараараа үгүй дээ аль нэг байр суурийг дотроо хальт дэмжиж байсан бол ЭНЭ НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭХИЙГ ЗӨВЛӨЕ”
#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн судлаач, туслах продюсер Х.Уртаа