60 жилийн хугацааг ардаа орхисон "Маамуу нааш ир" дууг өнөөдөр 11.00 цагаас нийслэлийн бүх цэцэрлэг, Монголын хүүхдийн ордонд нэгэн зэрэг дуулна.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ жил тохиож байна.
Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурсан энэ дууны 60 жилийн ойн хүрээнд бүх нийтээр энэ дууг дуулахаар болсон юм.
Өнөөдөр хөдөө орон нутаг дахь цэцэрлэг, сургуулиуд гээд багадаа энэ дууг дуулж өссөн хүн бүр дууны давалгаанд нэгдэхийг МУГС, СУИС-ын хүндэст профессор Д.Ухнаа уриалсан.
Мөн уг дуугаар нэрлэсэн хүндэтгэлийн концерт өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 13.00 цагт болох бөгөөд 12.00 цагаас дуугаар нэрлэсэн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.