Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоо улирал бүр санхүүгийн тайлангаа дараа сарын 10-ны дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.
Энэ сарын 21-ний байдлаар 2016 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийт 276 хоршоо ирүүлэхээс 208 нь ирүүлсэн буюу 75.4 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 96 хадгаламж зээлийн хоршооны 53 нь тайлангаа ирүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд хөдөө үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршоодтой утсаар холбогдож, алдаатай илгээсэн тайланд зааварчилгаа өгч, санхүүгийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хоцроосон ХЗХ-дод Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр болжээ.