8:30-16:00 цагт Кэмпински зочид буудалд
Монгол Улсын усны тулгамдсан асуудал, аюулгүй байдал, газрын усны менежмент зэрэг асуудлуудаар хурал болох гэж байна. ЮНЕСКО-гийн Олон Улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 хуралд 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцож, илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлнэ.
09:30-13:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд
Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт болно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон яамны газрын дарга нар оролцоно. Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Монгол Улс хөрш хоёр оронтойгоо хөгжүүлж буй хоёр талын болон гурван талт хамтын ажиллагаа, Хилийн боомтын асуудал, Зөөлөн хүчний бодлого, Монгол Улсаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, Монгол Улсын олон талт хамтын ажиллагаа, Дипломат ёслолын болон Консулын үйлчилгээний асуудлаар мэдээ сурвалжлага бэлтгэх боломжтой.
09:45-13:00 цагт, БЛЮ СКАЙ тауэр. 3-р давхар. Кристалл танхим.
"Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулагдана.
11:00 цагт Батлан хамгаалах яамны байранд
Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.
11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.
11:30цагт
Тогтвортой амьжиргаа 3 төслийн ажилчдыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.
14:00 цагт Пума Империал зочид буудлын 2-р давхарт байрлах Conference Hall
Библи монгол хэлнээ анх орчуулагдсаны 710, анхны бүрэн орчуулга, хэвлэлийн 170 жилийн ой тохиож байна. “Ариун Бичээс Нийгэмлэг”-ээс энэхүү ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.