Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч Шионмай компанийн үйлдвэрлэсэн хяналтын камер өнгөрсөн баасан гаригт болсон цахим халдлагын гол хэрэгсэл байсан гэж аюулгүйн шинжээчид үзжээ.
Энэхүү халдлагын улмаас Twitter, Spotify, Reddit болон томоохон сайтууд ажиллагаагүй болсон юм. Тиймээс хяналтын камерын модулийг үйлдвэрлэгч Шионмай компани АНУ-д борлуулсан бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татахаар болжээ.
Компани Рейтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ “Аюулгүй байдлын асуудал хүн төрөлхтний асуудал болсон. Энэ салбарын томоохон тоглогчид ч гэсэн ийм асуудалтай тулгардаг учраас Шионмай компани ч гэсэн нэг удаа алдахаас айхгүй байна” гэсэн юм.
Гэхдээ компани энэ халдлагыг зөвхөн өөрсдийнх бүтээгдэхүүний алдаанаас болоогүй гээд, үндсэн нууц үгийг нь солиогүй хэрэглэгчид бас буруутай гэжээ. Харин Flashpoint-ын аюулгүйн шинжээчид “Үндсэн нууц үгийг энгийн хэрэглэгч солиход хүндрэлтэй” гэж Хятадын компанийг буруутгасан байна.
Одоогийн байдлаар яг хэчнээн төхөөрөмжийг эргүүлэн татах нь тодорхойгүй бөгөөд Шионмай компани олон камер үйлдвэрлэгчид модуль нийлүүлдэг учраас төрөл бүрийн хяналтын камеруудыг эргүүлэн татахаас өөр аргагүй аж.