“Манай улсад тохиолдож буй элэгний өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их байна. 2015 онд 2160 хүн элэгний анхдагч өмөнгөөр оношлогдож түүний 1658 нь хорвоог орхижээ. Өөрөөр хэлбэл элэгний өвчлөлөөр өдөрт дөрвөн Монгол хүн нас барж байна” хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн тайлан мэдээнд дурджээ.
Элэгний хатуурал, хавдар ихэвчлэн эцсийн шатандаа оношлогдож байгаагаас эмчилгээ үр дүнгүй байх нь элбэг.
Харин эсрэгээрээ эрт оношилж, улмаар элэгний хатуурлын үе шатыг илүү нарийн тогтоосноор эмчилгээний менежментийг зөв хийж улмаар өвчнийг бүрэн хяналтад авах боломжтой байдаг аж.
Тиймээс ч 2003 оноос дэлхий дахинд хатуурлын үе шатыг нарийн тогтоох Fibroscan багажийг эмчилгээндээ ашиглаж ирсэн байна. Энэ багажийн талаар маш олон судалгаа хийсэн байдаг бөгөөд өвчний үе шатыг зөв тогтоож, зөв эмчилгээ хийснээр элэг нөхөн төлжих боломжтой гэдэг сайхан мэдээг ч гаргасан байдаг юм байна.
Элэг гэж бидний биед ямар үүрэгтэй эрхтэн болох, ямар шалтгаанаар үрэвсдэг хийгээд сүүлийн үед хийгдэж буй эмчилгээний талаар Сонгдо эмнэлгийн ходоод, элэг, цөсний их эмч Б.Байгалтай ярилцлаа.
-Элэг хүний биед ямар үүрэгтэй эрхтэн бэ гэдгээс яриагаа эхэлье.
-Элэг бол бидний биед байдаг хамгийн том булчирхайлаг эрхтэн. 1000-1500 грамм жинтэй гэж үздэг. Биед хамгийн чухал хоёр том үүргийг элэг гүйцэтгэдэг. Энэ нь хоргүйжүүлэх болон нийлэгжүүлэх. Хоргүйжүүлэх гэхээр гаднаас хоол тэжээл, эмийн бодис, амьсгалын замаар цусанд орж ирж буй хортой нэгдлүүдийг шүүгээд хоргүйжүүлээд хэрэгтэй хэсгийг биед үлдээж хэрэггүйг нь биеэс гадагшлуулах нөлөөг үзүүлдэг.
Элэг хүний биеийн төв лаборатори, цахилгаан станц
Нийлэгжүүлэх гэхээр бид хоол тэжээлээр авсан өөх тос, нүүрс усыг биед хэрэгтэй энерги болгон хувиргаад бидний өдрийн турш бодох сэтгэх, хөдлөх гээд бүх зүйлд зарцуулна. Харин зарим хэсгийг нь хэрэгтэй үед нь зарцуулна гээд нөөцлөх үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр ерөөс биед хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг булчирхайлаг эрхтэн нь элэг гэж ойлгож болно. Элгийг тухайн хүний биеийн төв лаборатори, цахилгаан станц гэж нэрлэдэг нь үүнтэй холбоотой.
-В, С вирүсээс өөр элгэнд сөргөөр нөлөөлдөг зүйлс нь юу байдаг юм бол. Архи элэгний дайсан гэдэг. Гэтэл насаараа архи уусан хүний элэг хэвийн гэж гардаг талаар хүмүүс ярьдаг.
-Элгийг гэмтээх олон хүчин зүйл бий. Манай оронд бол В, С вирусын халдвараас гадна архи дарсны зохисгүй хэрэглээ нь элгийг гэмтээх удаах байранд ороод байна. Судалгаанаас харвал манай оронд архины шалтгаант элэгний үрэвсэл, өөхлөлт 100 мянган хүн амд 99 тохиолдож байна гэж үзээд байна. Гэтэл зүүн өмнөд азийн орнуудад энэ тоо 30-35, европын орнуудад түүнээс ч бага байна. Манай улсад архины зохисгүй хэрэглээ улам нэмэгдэж, залуужиж байгаа нь энэ өвчлөлийг улам нэмэгдүүлж байна.
Энгийнээр тайлбарлавал архи нь элэгний өөрийгөө хамгаалах эсийн ферментийг бууруулдаг. Тэгэхээр элэгний өөрийгөө хамгаалах чадвар нь буурч, элэгний эсүүд задарч үрэвсэл үүсэж , гэмтэж эхэлдэг.
Хүн бүрийн биеийн онцлог өөр. Архины нөлөөллийг даваад гарах тэсвэртэй хүн байхад эсрэгээрээ хүн бас байна. Онолын хувьд ийм төрлийн хүн архины нөлөөллийг даваад гарна гэж тодорхойлсон зүйл байхгүй. Биеийн онцлог, удамшил, хоол тэжээлээс хамаараад архины нөлөө янз бүр байдаг учраас ганц нэг тохиолдолд архины хамааралтай хэр нь элэг хэвийн байх тохиолдол байж болно.
Элгийг гэмтээдэг хамгийн эхний бүлгийн эмэнд парацетамол, аспирин, ибупрофен ордог
-Эмчийн зааваргүй эмийн сангаас аваад уудаг парацетамол эмийг ч бас элгэнд сөргөөр нөлөөлдөг гэдэг. Гэтэл энэ эм айл бүрд байж байдаг.
-Тийм ээ. Архинаас гадна эмийн зохисгүй хэрэглээ нь мөн элгэнд их нөлөөлдөг. Сүүлийн үед манайхан эмийг маш их замбараагүй хэрэглэж байгаа нь өвчлөлийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. Элгийг гэмтээдэг хамгийн эхний бүлгийн эмэнд өвчин намдаах, үрэвслийн эсрэг эм ордог. Бидний сайн мэдэх парацетамол, аспирин, ибупрофенаас эхлээд нэлээд эм энэ бүлэгт орно. Эдгээр эм элэгний хамгаалах чадварыг бууруулж задлаад элгэнд хордлогын гаралтай үрэвсэл үүсгэдэг. Сүүлийн үед амбулаторийн үзлэгээр ийм шалтгаанаар хандаж буй өвчтөн нэмэгдэх хандлагатай байна.
Ханиад хүрвэл, толгой өвдвөл гээд л шалтгааныг ололгүй дээрх эмүүдийг өндөр тунгаар эсвэл удаан хугацаагаар хэрэглэсэн байдаг. Тэгэхээр энэ нь хордлого үүсгээд нэг хүндэрвэл эмийн эмчилгээ авахгүй, элэг солих хүртэл заалт гарч ирдэг. Элгээ богино хугацаанд солихгүй бол тухайн хүн амиа алддаг. Тиймээс эмийн зохисгүй хэрэглээг маш сайн бодолцож, эмчийн хяналтад эм хэрэглэх нь чухал байна.
Мөн жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл, сэтгэц нөлөөт тайвшруулах эмүүдийн хэрэглээ ч нэмэгдэж, хяналт алдагдаж байгаа тул хүмүүс энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.
-Элэгний хатуурал өвчний талаар ярихгүй юу. Удаан явцтай хэр нь зовуурь өгдөггүй, гэнэт л хүндэрдэг өвчин гэдэг шүү дээ.
-Элэгний хатуурал бол удаан явцтай, архаг өвчин. Дээр дурдсан В, С вирүс, архи дарс, хэвлийн таргалалт, эмийн нөлөө гэх мэт шалтгаан нь удаан хугацаанд элгийг гэмтээснээр цаад тал нь 10-15 жил, үүнээс элгэнд үрэвсэл аажмаар элэгний эсүүдэд соривжилт үүсч элэг хатуурдаг. Хатуурал үүслээ гээд айхтар шинж тэмдэг илэрдэггүй учраас манайд ихэвчлэн хүндрэл үүссэний дараа оношлогдож байна. Сүүлийн үеийн хийсэн судалгаанаас харахад бараг 40-50 орчим хувь нь хүндрэл үүссэний дараа илэрч байна.
Элэг өөрөө судсаар баялаг эрхтэн. Соривжоод, хатуураад ирэхээр элэг өөрөө ачааллаа ганцаараа үүрч чадахгүй бусад эрхтэнтэй хуваалцаж эхэлдэг. Үүнээс улаанхоолойн доод хэсгийн венийн судас, дэлүү, бөөр рүү хуваалцаж эхэлнэ. Тэгэхээр улаан хоолой венийн судас өргөсч, дэлүү томорч, хэвлийд шингэн үүсэх гэх мэтчилэн хүндрэлүүд үүсдэг. Хүмүүс ихэвчлэн мэдэхгүй явж байгаад хэвлий нь цэрийж, улаан хоолойн судаснаас цус алдаж, дэлүү томорч цус алдаад ирдэг. Тэгэхээр хүндрэлийн үед л оношлож байна.
Эрт үед нь оношлох боломж бага байгаа учраас хүндрэлийн үе шатыг зөв тогтоох нь чухал. Ингэснээр хүндрэлд чиглэсэн эмчилгээг зөв үе шатанд нь авах юм бол элэгний хатуурлыг хүндрэлийн гаралтай нас баралтыг бууруулах, элэгний өвчлөлийг даамжруулахгүй нэг түвшинд барих боломж уг нь байдаг.
Хүмүүс ихэвчлэн мэдэхгүй явж байгаад хэвлий нь цэрийж, улаан хоолойн судаснаас цус алдаж, дэлүү томорч цус алдаад ирдэг
Гэтэл цус алдаад, асуудал үүсээд орж ирэхэд яаралтай оновчтой арга хэмжээ авч чадаагүйгээс нас барах тохиолдол их байна. Манай эмнэлгийн хувьд ийм тохиолдолд дурангийн болон элэгний эмч нарийн мэргэшсэн баг 24 цагийн турш яаралтайгаар цусаа тогтоож, элэгний дутагдлын байдлаас гаргаад цаашдын хяналтад тухайн өвчтөнийг авч эмчилгээг чиглүүлж өгч байгаа. Ингэснээр сүүлийн жилүүдэд манай эмнэлгийн хяналтад байгаа хүмүүсийг харахад улаан хоолойн доод хэсгийн венийн судаснаас цус алдаж амиа алдах эрсдэл буурч байна.
Дэлүүний томролын үед дэлүүний тэжээгч артерийн судсыг нь бөглөдөг. Бид ч гэсэн энэхүү ажилбарыг хийдэг. Манай эмнэлэг дээр хийгдсэн тохиолдлууд одоогоор дандаа амжилттай болж дэлүүний томролийн үеийн хүндрэлээс бид сэргийлж чадаж байна. Тэр чинээгээрээ нас баралтыг бууруулж байна гэж үзэж байна.
Хэвлийд шингэн үүсэхэд ерөнхийдөө эмийн эмчилгээг хийдэг. Мөн эмчилгээний хамгийн сүүлийн үеийн удирдамжийг ашиглаад аль болох давтан үүсгэхгүй байхаар арга хэмжээг авч байна. Элэгний хатуурлын хүндрэлийн түвшинг нь тогтоож чадвал эмчилгээ хийж нэг түвшинд нь барих боломж бий.
-Өвчний үе шатыг зөв тогтоож, эмчилгээг зөв явуулснаар элэг нөхөн төлжих боломжтой талаар судалгаа байдаг гэж байсан. Энэ талаар та ярихгүй юу?
-Нэг үеэ бодвол элэгний В, С вирүсийн эмчилгээ харьцангуй үр дүнтэй хийгдэж байна. Үүнээс харвал элэг гэмтээж байгаа шалтгааныг зогсоож чадвал нөхөн сэргэх боломжтой гэсэн мэдээллийг сүүлийн үеийн судалгаанууд дээр тэмдэглээд байгаа юм.
Элэгний хатуурал үндсэн гурван үе шаттай байдаг. Нэг эсвэл хоёрдугаар шатанд оношлоод хүндрэлүүдээс нь сэргийлж, вирүсийн эмчилгээ хийж чадвал магадгүй хоёр гурван жилийн дараа элэг эргээд нөхөн сэргэж болно гэж үзэж байна. Хүндэрсэн тохиолдолд нэг түвшинд барих эмчилгээ төрөл бүрээрээ байгаа учраас эмчилгээний зөв менежмент барих нь чухал.
-Хатуурлын үе шатыг нарийн тогтоодог Fibroscan багаж болон өмнө ашиглаж байсан оношлогооны арга хоёрын ялгаа нь юунд байна вэ?
-Манай эмнэлэг элэгний хатуурлын үе шатыг илүү нарийн тогтоох, цаашид эмчилгээний менежментийг зөв чиглүүлэх, хүнээ зөв үнэлэх гэдэгт илүү дэм болгох зорилгоор элэгний хатуурлын зэрэг тогтоодог Fibroscan багажийг оношлогоондоо энэ оны есдүгээр сараас хэрэглэж эхэлсэн.
Элэг оновчтой эмчилгээ хийвэл нөхөн сэргэх боломжтой
Энэ багажийг дэлхий нийтэд анх 2003 онд хэрэглэж эхэлсэн байдаг юм. Тухайн аппаратын бүртгэх хэсэг нь тусгай доргио үүсгэж, энэ нь арьсны гүн рүү зургаан см нэвтэрч ороод тухайн элэгний 3 см куб талбай дахь элэгний хатуурлын хэмжээг тоон утгаар эргэн мэдээлдэг оношлогооны арга.
Энэ оношлогоог ашиглахаас өмнө элэгний хатуурлын зэргийг тодорхойлохдоо бид тусгай зүүгээр элгэнд хатгалт хийж эд авдаг байсан /Элэгний биопси/. Үүнийгээ тусгай уусмалд хийж микроскопоор хараад элэгний хатуурлын зэргийг тодорхойлдог байсан.
Энэ арга нэгдүгээрт хүнд өвдөлт өгдөг дээр нь цаг хугацаа шаардахаас гадна өртөг өндөртэй, хүндрэл эрсдэл ихтэй арга юм. Түүнээс гадна манай монголчууд хэр барагтай элэг рүүгээ хатгуулж шинжилгээ хийлгэх сонирхол бага байдаг учраас хатуурал, соривжлын зэргийг тодорхойлох боломж хомс байсан. Тэгвэл энэхүү оношлогооний арга өвдөлт өгөхгүй, цаг хугацаа хэмнэж, дээр нь нэг удаагийн гаргаж ирсэн тэр тоон утга нь өмнөх шинжилгээг 100 удаа давтсантай тэнцэх үнэн магадлалтай хариу гаргадаг тул бид оношлогоондоо нэвтрүүлж эхэлсэн.
Энэ оношлогооны аргын талаар 700 мянга гаруй судалгаа хийгдсэн байдаг юм билээ. Үүнээс хамгийн тэмдэглүүштэй нь элэг нөхөн сэргэх боломжтой гэсэн судалгааг Японы эрдэмтэд хийсэн байдаг юм.
Элэгний вирүсийн эсрэг эмчилгээг хийгээд вирүс идэвхгүй болсон тохиолдолд тухайн хүн дээр хагас жил, жил, жил хагасын дараа гээд хатуурал, соривжилтын зэргийг тодорхойлоод үзэхэд багасч байна гэсэн үнэлгээ гарсан. Элэг оновчтой эмчилгээ хийвэл нөхөн сэргэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Тэгэхээр бид вирүсийн болон бусад шалтгаантай элэгний үрэвсэл хатууралтай хүмүүст шалтгааны эсрэг эмчилгээг хийх хугацаандаа энэхүү оношлогоогоор хянаж, үр дүнг нь харж байх боломжтой гэсэн үг.
-Элэгний хатуурлыг хүндрүүлэхгүй нэг түвшинд барьж чадвал эргээд элэгний хавдар, түүнээс шалтгаалсан нас баралтыг ч бууруулах боломжтой болох нь ээ.
-Элэгний хатуурлын хамгийн гол хүндрэл нь элэгний хавдар. Хавдрын өвчлөл болон нас баралтаар дэлхийд 100 мянган хүнд ногдох хэмжээгээр нь жагсаахад манай Монгол нэгдүгээрт орсон. Хамгийн сүүлийн судалгаагаар элэгний хавдрын өвчлөл 100 мянган хүнд 78 тохиолдол байна гэж гарсан. Эдгээр хүний оношлогдож байгаа түвшингээр нь үзвэл 55 хувь нь дан хожуу шатанд байна. Нэг ёсондоо бид ямар нэг арга хэмжээ авах боломжгүй шатандаа оношлогдоод хөнгөвчлөх эмчилгээ аваад л нас барж байгаа юм. Харин 43 орчим хувь нь хавдрын 2, 3-р шатандаа оношлогдож, энэ шатанд элэгний хавдар тайрах, тэжээх судсыг бөглөх, эсвэл түлэх зэрэг ажилбар хийдэг. Энэ нь тухайн өвчтөний амьдралыг 2-5 жилээр уртасгаж болно гэж үздэг. Гэтэл дөнгөж хоёрхон хувь нь эрт үедээ оношлогдож байна.
Шинж тэмдэг илэрвэл оройтсон байх магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй
Нэг үеэ бодвол В, С вирүсийн эмчилгээ нэмэгдэж байгаа учраас ирэх жилүүдэд элэгний хавдрын тохиолдол буурах болов уу гэсэн горьдлого элэгний эмч бүрд байна. Бид хавдрыг ядаж хоёрдугаар шатанд нь оношлож чадвал тухайн өвчтөний насыг таван жилээр уртасгах боломжтой. Анагаах ухаан хөгжихийн хэрээр эмчилгээний олон арга нээгдэж байна. Тэгэхээр аль болох эрт оношлуулж чадвал өвчтөнийхөө насыг уртасгах боломж бол байгаа.
Манай эмнэлгийн хувьд элэгний хавдрын тал дээр тэжээх судсыг бөглөх, түлэх, дараа нь зөв менежментээр эмчлэх хянах, зөв үе шатанд нь хавдрын эсрэг эмийн эмчилгээнд шилжүүлэх асуудлыг элэгний эмч болон ангиографийн эмч нарын хамтарсан баг шийдвэрлэж байгаа.
-Дийлэнх өвчин хүндэрсэн үедээ оношлогдож байгаа учраас эмчилгээ үр дүнгүй байгаа талаар эмч нар хэлдэг. Гэтэл шинж тэмдэг илрээд оношлуулахад нэгэнт хүндэрчихсэн байх нь элбэг гэж байна. Тэгвэл бид элгээ хэдий хугацаанд үзүүлж байж, өвчин байвал эрт оношлох боломжтой юм бол?
-Хүмүүс ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ гэж асуудаг. Гэтэл элгэн дээр 10 см хүртэл диаметртэй хавдар байсан ч тухайн хүнд зовуурь илрэхгүй тохиолдол байдаг. Тийм болохоор ямар нэг шинж тэмдэг хүлээж болохгүй. Жилдээ нэг удаа вирүсээ үзүүлээд, ЭХО-д харуулаад, элэгний үйл ажиллагааны шинжилгээг өгнө. Шинжилгээгээр өөрчлөлттэй зүйл байвал хяналтад орох хэрэгтэй. Шинж тэмдэг илэрвэл оройтсон байх магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй.
Олон улсын хавдрын нийгэмлэгээс вирүсийн болон вирүсийн бус шалтгаант элэгний хатууралтай бол зургаан сар тутамд хянуулахыг зөвлөдөг. Гэхдээ Монголын нөхцөлд бол энэ хугацааг арай богиноор тогтоохгүй бол Элэгний хатуурал оноштой хүнийг зургаан сарын дараа үзэхэд л хавдар үүсчихсэн байх тохиолдол бий. Тийм болохоор элэгний хатуурал оношлогдсон тохиолдолд эмчийнхээ хяналтанд сайн үзүүлж дунджаар гурван сар тутам үзүүлж, хяналтад байх хэрэгтэй.
Амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хирээр элэгний өөхжилтийн шалтгаант элэгний хатуурал хавдар үүсэх тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэгэхээр би элэгний вирусгүй гээд элэгний өвчнөөр өвдөхгүй гэж хойш суудаг үе өнгөрсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар 1989 оноос 2015 он хүртэлх хугацаанд элэгний өөхжилт 40.6 хувиар нэмэгдсэн байгааг тогтоосон. Элэг өөхлөөд аажимдаа хатуураад хатуурал нь хавдар болдог учраас залуу хүмүүс эрүүл мэнддээ анхаарч аль болох тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвлийн таргалалтыг үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй байна.
Эцэст нь хэлэхэд элэг бол эзнээ дагаж инээдэг эрхтэн юм. Тиймээс аль болох инээж элгээ баярлуулж бас эрүүлжүүлж байгаарай.
Б.Байгал эмч ирэх сарын 19-нд элэгний хатуурал, хавдраас хэрхэн сэргийлэх, үрэвсэл, хавдрын үе шатуудад ямар арга хэмжээ авах талаар лекц уншина.
Уг лекц Bluesky зочид буудалд 11.30 цагаас үнэ төлбөргүй болох тул та эрүүл мэндийн боловсролдоо хөрөнгө оруулж, лекцэнд заавал хамрагдаарай.