“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн 60кг-ын сонголтын талаар Үндэсний шигшээ багийн тайлангийн хурал, МЖБХ-ны Их хурлаар хамгийн их шүүмжлэлд өртөж хөндөгдсөн. Дэлхийн аварга Г.Болдбаатартай бэлтгэлийн өмнө уулзаж цөөн хором ярилцлаа.
-Хэдийгээр Рио-2016 олимпийн наадам өндөрлөөд багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөг хүртэл дуулиан шуугиан намжсангүй. Жүдо бөхийн 60кг бол Монголд төдийгүй дэлхийд шилдгүүд нь багталцаж яддаг жин. Энэ олимпийн циклд Монголын дөрвөн жүдоч эрхээ биелүүлсэн учраас хүн бүр хэнийг сонгох бол гэдэгт хамгийн их анхаарал хандуулсан. Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг анх сонсоод танд хэцүү байв уу?
-Монголын жүдочид олимпийн циклд сайн байсан. 60кг-д гэхэд дөрвүүлээ олимпийн бүсэд орж ирсэн. Цаашид ч 60кг-ынхны энэ өндөр амжилтыг дүү нар залгамжлаад явах байх. Шигшээ багт байгаа цагт үүнд хүргэхийн төлөө дүү нартаа зааж зөвлөж туслаж дэмжинэ дээ.
Д.Нармандах, Х.Цагаанбаатар нарын шилдгүүд олимпийн медаль хүртэж байсан жин. Ийм ч учраас Монголчууд хөнгөн жиндээ олимп бүрт л горьдлого тавьдаг, медаль хүлээдэг. Чансаа дээгүүр, бэлтгэл сайн байсан болохоор Риод барилдчих болов уу гэж найдаж байсан. 16 жил өндөр формтой, жингээ тогтмол барихын тулд өөртөө хариуцлага хүлээж бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. Энэ бүхний эцсийн үр дүн бол олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүү дээ.
Жүдо бөх өөрөө тогтсон дэг жаягтай спорт учраас холбооны удирдлагуудын гаргасан шийдвэрт тамирчин хүний хувьд хүндэтгэлтэй хандсан. Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг хоёрынхоо бэлтгэл сургуулилтыг хангаж өгөөд олимпод явуулсан.
-МЖБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ц.Цогтбаатарыг урьдчилсан байдлаар зарлаад эцсийн мөчид ч шийдвэрээ анхныхаар нь баталгаажуулсан. Олимпийн наадамд явахад Ц.Цогтбаатарт юу гэж захив?
-Ц.Цогтбаатар дүүгийн хувьд уран, дайчин барилдаантай. Багш нар, холбооны удирдлага хуралдаад нэгэнт Ц.Цогтбаатарыг сонгосон учраас амжилт хүсээд захыг нь мушгилгүй яахав.
2013 онд Д.Амартүвшин гавьяат ДАШТ-ээс мөнгө, 2014 онд өөрөө энэ жинд дэлхийн аварга цол хүртсэн болохоор Ц.Цогтбаатар дүүгээ энэ бүх амжилтыг үргэлжлүүлэн олимпод одтой барилдчихаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн. Д.Амартүвшин гавьяат бид хоёр бэлтгэлийг нь хангаж өгөөд “Сайн барилдаарай” гээд амжилт хүсээд явуулсан.
Ц.Цогтбаатар чансаа доогуур байсан учраас “А” хэсэгт шидэгдэх болов уу гэсэн таамаг бол байсан. Ёсоор ч болсон. Дэлхийн чансааг тэргүүлэгч Ким Вон Жинийг хожих боломж байсан. Юүко үнэлгээгээр ялж яваад хариуцлагагүй барилдчихсан. Магадгүй анхны олимп учраас жаахан туршлага дутсан байх.
-2012 онд 60кг-д гурвуулаа олимпийн эрхийн болзол хангаж Д.Төмөрхүлэг "Лондон-2012"-ыг зорьж байсан байх аа?
-Тийм ээ. 2012 онд Ч.Болдбаатар ах, Д.Төмөрхүлэг бид гурав хангасан. Чансаа өндөр гээд Д.Төмөрхүлэгийг сонгоод миний хувьд бэлтгэл хангагчаар олимпийн наадамд явсан. 2008 оны Бээжингийн олимпод Цагаанаа ахын бэлтгэл хангагчаар явж байлаа.
Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн он цаг минь 16 жилийг ардаа үлдээж. 2007 оноос хойш шигшээ багт дуудагдснаас хойш гурван олимпийн циклд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийлээ. Ийм ч учраас Риог анхны олимп минь байг гэж хүсч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө дайчилж маш их бэлдсэн.
2013 оны ДАШТ шагналт V, 2014 онд дэлхийн аварга болоод өнгөрсөн онд Астанад ДАШТ-д V орсон. Чансаагаар ч эхний гуравт бичигдэж байлаа. Ингээд бодохоор олимпийн наадамд орох юмсан гэж хүсч мөрөөдөлгүй яахав. Гэхдээ одоо бүх зүйл болоод өнгөрсөн. Бас нэг зүйлийг хэлэхэд спортын талбар өөрөө хатуу ширүүн өрсөлдөөн дунд оршдог учраас хэн нэгэнд гомдож гоморхож яваа зүйл байхгүй.
-Олимпийн наадмыг эргээд дурсахад 60кг-ын шилдгүүдийн тулаан ёстой л гал гарсан. Олимпийн аварга хэмээн тооцоолж байсан Японы жүдоч Наохиса Такато Гүржийн Амиран Папинашвилид, БНСУ-ын Ким Вон Жин, ОХУ-ын тамирчин Беслан Мудрановт хожигдоод л?
-Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэлтгүй бусад чансаа өндөр тэмцээнд ерөнхийдөө чансаагаараа эхний наймд бичигддэг жүдочид үлддэг. “Рио-2016” олимпийн наадамд энэ жишгээрээ эхний хэд л асуудалгүй гарч ирсэн.
Жингийн шилдгүүд үнэхээр сайхан барилдаж медаль хүртэх ёстой хүмүүс л шагналын тавцанд гарсан. Баг хамт олноо дэмжээд өдөр бүр л жүдо бөхийн барилдаануудыг үзсэн. Миний хувьд жүдочдоо 3-4 медаль авчихна гэж бодож байсан. Ямар ч гэсэн бүгд чадлаараа үзээд болсонгүй.
-Х.Цагаанбаатар ялалтаар спортын замналаа дуусгахыг хүссэн ч чадалгүй дасгалжуулагчийн албанд шилжлээ гээд ярьж байсан. Г.Болдбаатарын хувьд шигшээ багтаа ахмад тамирчны тоонд багтах боллоо. Шинээр эхэлж буй олимпийн циклд зорьж хүсч буй зүйл юу байгаа бол?
-Юун түрүүн шинээр байгуулагдах шигшээ багтаа орохыг хүсч байна. Миний хувьд одоо 2017 оны ДАШТ-ээр аварга цолоо баталмаар байна. Өнөөдрийг хүртэл "Лондон-2012" олимпийн наадмын түрүү бөх Арсен Галстян, "Рио-2016" олимпийн наадмын аварга Беслан Мудранов нарт ялагдаж үзээгүй болохоор надад хангалттай боломж бий гэж бодож яваа даа.
-Эрэгтэй жүдочдын гурван олимпийн наадамд буухиалсан медаль Риод тасарсан. Цаашид бэлтгэл сургуулилт, жүдочдын ур чадварыг сайжруулах тал дээр ямар өөрчлөлт хэрэгтэй гэж харж байна?
-Энэ олимпийн циклээс нэг зүйлийг олж харсан. Дасгалжуулагч нарын хувьд жин, жингээр нь тамирчдаа хуваарилж бэлтгэл сургуулилт хийвэл илүү зөв юм шиг санагдсан. Бага, дунд, том жингээр нь ангилж тухайн жингийн зодог тайлсан шилдгүүд, ахмад тамирчдаас заавар зөвлөгөө аваад хамтраад бэлтгэл сургуулилтаа хийвэл зүгээр байх.
60кг-д барилддаг хүн 90кг-д барилддаг тамирчдад юм заана гэхээр хэцүү. Өрсөлдөгч тамирчдын судалгаа, мэх арга барил, жингийн зөрүү гэдэг бол асар хол ойлголт. Гадаадын орнуудаас харж байхад шилдэг тамирчид нь шигшээ багтаа жингийнхээ дасгалжуулагчаар шилжиж ажилласнаар маш их үр дүн гарч байна. БНСУ-ын шигшээ багийг харахад 60кг-ын дэлхийн шилдэг жүдоч Чой Мин Хо бага жингээ яаж дасгалжуулан өндөр амжилт гаргаж байгаа билээ дээ. Миний хувьд Ч.Болдбаатар ахыг дасгалжуулагчийн албанд байх ёстой хүн гэж бодож явдаг.
-Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг олимпийн хүрэл медаль хүртсэн. Энэ амжилт Монголын жин, жингийн хоёр, гурван номерын жүдочид гадагшаа легионер тамирчнаар явах бодол төрж эхэлсэн болов уу?
-Г.Отгонцэцэг дүүгээ медаль хүртэхэд маш их баярласан. Гэхдээ нөгөө талаар шилдэг тамирчдаа аль болох битгий олноор ингэж алдаасай гэж бодогдсон. Мэдээж хүүхдүүдэд ийм бодол төрөх нь ойлгомжтой. Энэ тал дээр жүдо бөхийн холбоо, төр засгаас анхаарал хандуулах хэрэгтэй байх.
Шинэ гарч ирж буй жүдогийн ундаргаа битгий алдаасай. Г.Отгонцэцэгийн хувьд шигшээ багтаа олон жил багтаж дэлхийн хэмжээний бөх болоод рейтингээрээ дээгүүрт орж ирсний дараа Казахстаныг зорьсон. Иймд дүү нартаа захихад "Бэлтгэл сургуулилтаа маш сайн хий. Та бүхэнд боломж байгаа шүү" гэж хэлмээр байна.
-2017 оны Унгарын ДАШТ-д хүссэн зорьсноо биелүүлээрэй гэж хүсэн ерөөж ярилцлагаа дуусгая?
-Баярлалаа ерөөлөөр болог. Намайг амжилт гаргана гэж найдаж итгэдэг хүн бүхэнд баярлалаа. Олимпийн наадмын өмнө болон өнгөрсний дараа ч үүнийг маш ихээр мэдэрлээ. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй өөрт олдсон боломж бүрийг ашиглаж сайн барилдах болно. Одоо нэгэнт олимп болоод дуусчихсан учраас хэн нэгнийг битгий буруутгаасай, шүүмжлээсэй гэж хамгийн ихээр хүсч байгаагаа дахин, дахин хэлье.