УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор "Эрдэнэт", "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн хувьчлалын талаар хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах юмуу байнгын хорооноос байгуулах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. О.Орхон мөн том байна. Мундаг байна ш дээ геополитик яриад. Хамгаалалт мундаг байгаа учир энд аархаад байна эд нар. Их л галзуурч байна даа та нар. Олон хавар нэгэндээ гэдэг үг байдаг юм даа. Ард түмэн та нарыг дийлнэ.
Засгийн газрын хуралдааны 13-ний өдрийн тэмдэглэлд О.Орхон ХХБ-ны гүйцэтгэх захирал, Мөнхбат ХХБ-ны зөвлөх, Пүрэвтүвшин ХХБ-ны хуульч хуралдаанд оролцов гэж бичсэн. Одоо тэгсэн чи манай банкны тухай битгий ярь, Пүрэвтүвшин манай хүн биш болчихсон гэж чи хэлсэн.
Эд нар цэвэр мафиозын структураар банкны хадгаламжийн мөнгөн дээр тоглоод байна. Нэг гартаа банкны гүйцэтгэх захирал мэт албан тушаал нөгөө гартаа хулхи компанитай. Хадгаламжинд байгаа мөнгийг хулхи компани руугаа шилжүүлж, шахдаг, луйвраа хийдэг, улстөрчдийг лоббиддог, хахуульддаг ийм замаар та нар амьдарч байна.
Анод банк дампуурсан. Мөн л хажуудаа баахан хувийн компани байгуулчихаад тэр рүүгээ хадгаламжын мөнгө шахаж гаргаж байгаад дампуурсан. Та нар ийм л юм хийж байна.
Чи УИХ дээр ирчихээд их л томорч байна. Гурван улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад гарын үсэг зур гэж даалгавар өгсөн байна Ч.Сайханбилэг. О.Орхонд өгч байгаа даалгавар нь.
Энэ банкийг тойрсон улстөрчдийг лоббиг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Төмөрлөгийн үйлдвэр, цементийг, Эрдэнэтийг яаж авсан, Багануурыг яаж авах гэж байгааг бүгдийг шалгах хэрэгтэй. Эрдэнэбилэг гэж нууц ноёнтоноо гаргаад ир. Энэ хүний нүүрийг үзмээр байна. Эзнээ үзчихээд үхмээр байна ш дээ. Миний эзнийг чи надад нэг үзүүлчээч" гэв.