Олимпийн гурван удаагийн аварга Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХII удаагийн тэмцээн Красноярск хотод энэ сарын 29-30-нд болно.
Тэмцээний үеэр домогт бөх Б.Сайтиевийн олимпийн наадам, ДАШТ, Европын аварга шалгаруулах тэмцээнээс авсан медаль, төрийн одон медаль, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм байна.
Жин тус бүрт түрүүлсэн бөх 50 мянга, мөнгөн медаль 30 мянга, хүрэл медаль 15 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр урамшуулна.
Тэмцээний эхний өдөр 42кг, 50кг, 58кг, 69кг, 85кг, 120 кг, хоёр дахь өдөр 46кг, 54кг, 63кг, 76кг, 100кг-ын жингийн барилдаан болно.
Энэ тэмцээнээс Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль авч байсан. Харин сүүлийн хоёр жил манай бөхчүүд тус тэмцээнийг өнжсөн юм.
Багийн бүрэлдэхүүнд:
- 46 кг Пүрвээгийн Дашцэрэн, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 46кг Эрдэнэбатын Төгсжаргал, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 46кг Нармандахын Наранхүү, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 54 кг Дүгэрхоролын Жамсранжав, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 58 кг Баярцогтын Мөнхзориг, ”Аварга” ахлах дунд сургууль
- 63 кг Ганхуягийн Төртогтох, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 69 кг Төмөрхуягийн Тэргэл, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 76 кг Дагвадоржийн Оргилох, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 85 кг Баярсайханы Билгүүн, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
- 100 кг Ганбаатарын Пүрэвдорж, “Дархан-Хасу-Мегастарс” клуб
Дасгалжуулагч:
- Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч
- Жамьянгийн Баярхүү, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
Шүүгч:
- Гаадангийн Амархүү, олон улсын шүүгч