Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани “Apple” өнгөрсөн улиралд үйлчилгээнээс олох орлогоо 24 хувиар нэмэгдүүлж чаджээ. Ингэснээр санхүүгийн жилийн VI улиралд үйлчилгээнээс олсон орлого нь түүхэн дээд хэмжээндээ хүрч, 6.3 тэрбум ам.доллар болсон байна. “Apple”-ийн санхүүгийн тайланд өссөн үзүүлэлт нь ганц үйлчилгээний орлого байсан бөгөөд үндсэндээ ихэнх үзүүлэлтүүд нь буурсан дүнтэй байгаа юм.
Тухайлбал, орлогынх нь гуравны хоёрыг бүрдүүлдэг “iPhone” гар утасны борлуулалтын үнэ буурчээ. Есдүгээр сарын 24-нөөр эцэслэсэн санхүүгийн 2016 оны IV улиралд “Apple” компани 45.5 сая ширхэг “iPhone” зарсан гэж мэдүүлсэн байна. Ингэхдээ нэг бүрийг нь дунджаар 618.72 ам.доллараар худалджээ. Өнгөрсөн онд 670 ам.доллар байсан бөгөөд урьдчилсан таамаг 625 ам.доллар байсан аж.
Үүнийгээ дагаад “Apple”-ийн ахиу ашиг ч буурсан байна. 2015 оны мөн үед бараг 40 хувьд хүрч байсан (39.9 хувь) ахиу ашиг өнгөрсөн улиралд 38 хувьтай гарчээ. Технологийн компаниудаас “Apple”-ийн хувьцааг эзэмшигчдийн хамгийн их анхаарч хардаг ахиу ашгийнүзүүлэлт буурсны дараа хувьцааны ханш нь мягмар гарагийн арилжаа хаахад 2.3 хувиар буурч, нэгжийн үнэ нь 115.55 ам.доллар болсон байна. Нэг өдрийн хөдөлгөөн ийм байгаа ч сүүлийн гурван сарын хугацаанд "Apple"-ийн зах зээлийн үнэлгээ 22 хувиар өсчээ.
Харин борлуулалтын үзүүлэлтийг харвал “Apple” компани өнгөрсөн улиралд нийт 46.9 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь III улирлыг эс тооцвол сүүлийн найман улирлын хамгийн сул үзүүлэлт болж байгаа юм. Хэдийгээр “iPhone 7”, “iPhone 7 Plus” худалдаанд гарсан ч өнгөрсөн улиралд гэхээсээ илүүтэй барууны орнуудын баярын худалдан авалт эхэлдэг 10-12 дугаар сард борлуулалт нь идэвхждэг байна. Тиймээс шинэ гар утаснууд санхүүгийн IV улирлын үзүүлэлтийг тийм ч их дэмжсэнгүй. Ашгийн үзүүлэлтийн хувьд ч ижил дүр зураг харагдаж байна. 9.01 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.
Энэ нь мөн л санхүүгийн III улирлыг эс тооцвол сүүлийн найман улирлын хамгийн сул дүн болж байгаа юм. “Apple”-ийн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгчид нь үүрэн операторууд хэвээр байгаа аж.
“Bloomberg”-ээс нэгтгэн танилцуулдаг ханган нийлүүлэлтийн сүлжээг нь харахад “Apple”-ийн орлогын 3.8 хувийг “AT&T” бүрдүүлж байгаа бол “Verizon”, “Best Buy”, “Ingram”, “China Mobile”, “Vodafone” компаниуд хоёр орчим хувийг нь бүрдүүлсэн байна. Ерөнхийдөө олон компаниас бага багаар орлогоо бүрдүүлж байгаа ажээ. Харин нийлүүлэгчдээс “Apple”-ийн нийт зардлын бараг 55 хувь нь “iPhone”-ийг үйлдвэрлэдэг Тайваний “Hon Hai Precision”-ийнх байгаа юм.
Г.Ану