Өчигдөр Xiaomi компани энэ жилийн жишиг утас болох Mi Note 2 загвараа танилцууллаа. Ирэх сард худалдаанд гарах энэ утас багтаамж, хүчин чадлаасаа шалтгаалан 2799-3499 юань буюу 900 мянгаас 1,2 сая төгрөгийн үнэтэй байх юм байна.
Гэхдээ үүнээс гадна компани ирэх арван нэгдүгээр сарын 4-ний өдөр хязгаартай тоогоор худалдаанд гаргах загвар зохион бүтээгч Филипп Старкын загварчилсан Mi Mix хэмээх концепц бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
Хэдийгээр концепц боловч, хязгаартай тоогоор худалдаанд гаргана
Компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Лей Жун “Ирээдүйд утас ийм болох байх гэсэн загварыг танилцуулж байна” гэжээ. 6,4 инчийн хэмжээтэй, 17:9 харьцаатай дэлгэц нь утасны нүүрэн талын 91,3 хувийг эзлэх аж.
Үнийн хувьд 4GB RAM-тай 128GB багтаамжтай энгийн хувилбар нь 3499 юань буюу 1,2 сая орчим төгрөг байх юм. Snapdragon 821 чиптэй, 4400mAh батарейтай Mi Mix утасны их бие нь шаазан.
Гар утасны нүүрэн талыг тэр чигт нь дэлгэц болгохын тулд гурван асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай. Нэгдүгээрт чанга яригч, хоёрдугаарт ойрын зайн мэдрэгч, гуравдугаарт нүүрэн талын камер.
Xiaomi гурван жилийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын эцэст тэд чанга яригчийг пьезоэлектрик байдлаар шийджээ. Энэ нь цахилгаан гүйдлийг механик энерги болгон хувиргаж, дэлгэцийн цаанаас чихэнд чимээг хүргэх юм.
Харин ойрын зайн мэдрэгчийн хувьд гар утасны дэлгэц ямар нэгэн зүйлтэй ойрхон байрлаж байгаа эсэхийг мэдэхийн тулд хэт авианы мэдрэгч ашигласан аж. Гуравдугаарт нүүрэн талын камерыг зүүн дээд буланд бус баруун доод буланд нь байрлуулжээ.