Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон 2018 онд дурдатгал номоо гаргахаар төлөвлөжээ.
Тэрээр уг номондоо Засгийн газрыг удирдаж байсан үеэсээ уншигчдтайгаа хуваалцах гэнэ.
Түүний ярьснаар тус номондоо Шотландыг тусгаар улс болгох, брексит буюу Их Британийг Европын холбооноос гаргах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан талаар дэлгэрэнгүй өгүүлэх аж.
Мөн Сири дэх цэрэг дайны ажиллагаа, Ливи улсыг бөмбөгдсөн тухай баримтуудыг дэлгэх юм байна.
Д.Кэмерон номондоо дээрх шийдвэрүүдийг гаргахад юу нөлөөлсөн, амжилт болон ялагдлынхаа талаар өгүүлэх гэнэ.
Тэрбээр “Би шийдвэр гаргаж байсан үеэ дурсахдаа яагаад ийм алхам хийх болсноо тайлбарлахыг хичээж байсан. Шударга байж, юу нь болсон, юу нь болоогүй талаараа дэлгэрэнгүй өгүүлэх болно” гэж телевизэд өгсөн ярицлагадаа онцолжээ.
Мөн номонд Д.Кэмэроны Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн гэр бүлийнх нь амьдрал гарах юм гэж “Sky News-т мэдээлсэн байна.
Одоогоор номондоо ямар нэр хайрлахаа шийдээгүй байгаа талаараа Д.Кэмэрон ярьсан байна.
Тэрбээр номоо 2018 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Д.Кэмерон нь Их Британи Европын холбооноос гарах эсэх талаар санал асуулгад ялагдал хүлээвэл огцрохоо мэдэгдэж байв.
Тиймээс британичууд Европын холбооноос гарахыг олонхи нь дэмжсэн тул амласан ёсоороо албан үүргээ хүлээлгэн өгсөн.
Өнгөрсөн долдугаар сарын 13-нд түүний оронд 59 настай Тереза Мэй Их Британийн гүйцэтгэх засгийн тэргүүн болсон юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС