Монголын консерватив нам яг одоо Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж байна.
Тэд үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байхад Монголын эрх баригчид юу ч ярьж, хийхгүй байгаа талаар мэдээлж буй юм.
"Монголын нам, улс төрчид ард түмэнд таалагдахын тулд бүтэн жил шоу хийцгээж худлаа амлацгаалаа. УИХ орон нутгийн сонгуулиуд дууссан тул нөхцөл байдлыг бодитоор харж ажиллая. Үндэсний аялгүй байдалд нөлөөлөх ноцтой хэд хэдэн асуудлууд анхаарлын төвд байна" гэв.
Таван толгойн гэрээнээс болж Монгол Улс хохирол амсаж байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 250 доллар байхад бид 27 доллараар нийлүүлж байна. Энэ үнийг өсгөхгүй энэ чигээр нь нийлүүлэлт хийсээр байх нь хэн гэдэг улс төрчид ашигтай вэ? Одоо Чалкогоос үлдсэн 100 сая гаруй ам.долларыг 27 доллараар бодож төлөхөд олон жил шаардлагатай байна. Үндэсний эрх ашиг, эдийн засгийн хямралд санаа зовж байгаа улс төрчид байгаа бол энэ гэрээнийхээ үнийг өсгөх тал дээр ажилла.
Өнгөрсөн найман сарын хугацаанд л гэхэд энэ үнийн зөрүүнээс 2,1 тэрбум доллар олох боломжоо алдлаа. Зөвхөн энэ алдагдал Эрдэнэтийн 49 хувийг таван удаа худалдаж авах хэмжээний мөнгө юм" гэв.
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ МОНГОЛЫНХ БОЛСОН НЬ ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ҮЙЛДЭЛ
"Эрдэнэт Монголынх болсонд баяртай байна. Эрдэнэтийн 49 хувийг монгол хүн худалдаж авсанд баяртай байна. Эрдэнэтэд хувийн хэвшлийн компани менежмент хийснээр эрх баригч намууд ээлжилж шахаа хийдэг хэрэгсэл биш болж байгаад баяртай байна. Өндөр татвар авах, ашигт байдал нэмэгдэх, нийгмийн хөрөнгө оруулалт хийгдэх гэх мэт Эрдэнэт үйлдвэрээс монгол хүнд хожил ирнэ. МАН эрх барьж чадахгүй байна. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Эрдэнэт болон төрийн өмчит компаниудад шахаа хийдэг улс төрчдийн тодорхой баримтуудыг гаргаж тавина" гэлээ.