“Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын гарц жилд нэг сая тонн болж нэмэгдэх боломжтой гэж “Macquarie” групп мэдээллээ. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр баяжмалын гарц 40 сая тонн байсныг 100 сая тонн болгон нэмэгдүүлэх боломжтой аж.
Ингэснээр нийт баяжмал дахь зэсийн агууламжийн хэмжээ 50 хувиар нэмэгдэнэ гэж “Macquarie” групп дүгнэсэн байна. “Rio Tinto” компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсны дараа “Macquarie” групп “Rio Tinto”-ийн хувьцааны ханшийн төлөвийг эерэгээр тодорхойлсон юм.
Түүнчлэн “Turquoise Hill Resources” компанийн гаргасан “Оюутолгой” төслийн тайланд тулгуурлан "Rio Tinto”, “Turquoise Hill Resources”, “Оюутолгой” болон “Entree Gold” компани эзэмшилдээ байгаа таван ордын бүтээн байгуулалтын стратегийг гаргах боломжтой аж. Энэ нь талууд 2010 онд эхний шатны эдийн засгийн дүн шинжилгээгээ гаргаснаас хойших анхны тохиолдол болохыг “Entree Gold”-ийн гүйцэтгэх захирал Штефен Скотт мэдээллээ.