“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” -т зориулсан өдөрлөг Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт өнөөдөр болно.
Өдөрлөгийн үеэр мэргэжлийн эмч нар харвалтын эрсдэл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, өдөр тутамд хийх дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сургалт хийх юм.
Өдөрлөг
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 10.00-16.00
- Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 8.00-11.00 цагийн хооронд үргэлжлэх юм.
Жил бүрийн аравдугаар сарын 29-нд “Тархины харвалтын дэлхийн өдөр” тохиодог. Монгол Улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж байгаа бөгөөд 2008 онд ДЭМБ-аас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулжээ.
Иймд жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд хэлэлцдэг. Энэ ажлын хүрээнд ийнхүү өнөөдөр иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа юм.
Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.