УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдав. Байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Цэргийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг урьд нь цалин хөлснийх нь дунджаар тооцож олгодог байсан бол ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд тэтгэмжийг үндсэн цалингийнх нь дунджаар тооцож олгодог байхаар тусгажээ.
Ингэснээр батлан хамгаалах, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдлын зэрэг төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмжийн хэмжээ өмнөхөөс 46-48.5 хувиар буурахаар байгаад байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандав.
Улс орны эдийн засаг хямралтай, төсөв санхүү хүнд байгаа хэдий ч цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй гэсэн улс төрийн шийдэл гараад байхад улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчдад олгодог тэтгэвэр тэтгэмжийг бууруулах саналыг удаа дараа оруулж ирж байгаа нь хариуцлагагүй явдал гэдгийг хэлж байлаа.
Гишүүдийн саналтай холбогдуулан байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төрд тангараг өргөж үүрэг хүлээн, түүнийхээ төлөө олон эрхээ хязгаарлуулж байгаа эдгээр хүмүүсийг төрийн бусад албан хаагчидтай адилтгаж үзэж болохгүй. Энэ асуудлаас болоод мэргэжлийн өндөр ур чадвартай олон арван албан хаагч ажлаас гарах өргөдлөө өгөхөд хүрээд байна. Салбарын төсөв багасч байгаа, цалин тэтгэврийг нь нэмж чадахгүй байгаа, гэхдээ хасч болохгүй. Энэ нь эцэстээ албандаа итгэх итгэлийг сулруулах, төрийн тусгай албадын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартайг сануулав.
Ингээд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нарын гаргасан хуулийн төслийг буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтосон юм.