С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжих талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн.
Тэгвэл тус хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа н.Содномдаржаагийн ээж, н.Чимгээгийн ах зэрэг сэжигтнүүдийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлээ.
Содномдаржаагийн ээж хэлэхдээ,
-Миний хүү Хорих 461-р ангид хилс хэргээр хоёр жил хоригдож байна. Манайх фермерийн аж ахуй эрхэлдэг энгийн нэг айл. 2015 оны дундуур миний хүүгийн утсанд нь сүрдүүлсэн мессеж ирдэг болсон. “Чамтай хамт С.Зоригийг алсан хэргээ хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн сүрдүүлсэн мессеж ирдэг байсан.
2014 оны наймдугаар сарын 31-нд хар хувцастай хүмүүс миний хүүг баривчилсан. Тухайн үед хэн хаанаас гэдэг нь тодорхойгүй болохоор тагнуул, цэрэг цагдаагаар хөөцөлдсөн ч олоогүй. Гурван сарын дараа 461-р ангид хоригдож байгааг нь мэдсэн. Тухайн үед ирж байсан мессеж нь нийт 28 хуудас болсон. Түүнийг нь хуулийн байгууллагад хэвлүүлж өгсөн ч тоогоогүй. Тэр мессеж явуулж байсан хүн нь дээр үед манай хамар хашаанд байсан Амгаланбаатар гэж хүнээс ирдэг байсан юм билээ.
Амгаланбаатар гэх залуу хүн амины 25 жилийн ял авсан хүн байдаг юм билээ. Миний хүү С.Зориг агсны хэрэг гарах үед аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тухайн үед будаатай цай хийгээд гэр бүлийнхнийгээ хүлээгээд сууж байсан хүний хувьд би гэрчилнэ” хэмээн ярьсан юм.
Мөн тэрээр Эрдэнэтийн ард түмэн биднийг мэднэ, ногоочин хүнийг С.Зоригийн хэрэгт унагах гэж байна гэлээ.
Мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Т.Чимгээгийн ах болох Т.Хүрэлбат дүүгийнхээ талаар “Миний дүү Эрдэнэтэд амьдардаг жирийн иргэн. Гурван хүүхэдтэй. Амгаланбаатар гэж хүний өргөж авсан ээжийнх нь хамаатан. Миний дүүг бас л ажилдаа явах гээд автобусны буудал дээр байж байхад нь тагнуулаас баривчилсан. Гурав хоногийн дараа тагнуулын байгууллагаас мэдээлэл ирж хорьсон болохыг нь мэдсэн. Манай ээж 70 нас гарсан хөгшин байдаг. Ээжийн маань гэрийг нэгжих нэрээр хар хувцастай, 20 хүн очсон байна лээ. Дүүгийн маань том хүүхэд саяхан осолд ороод амиа алдчихлаа. Бид хэцүү газар байгаа хүнд дуулгаад яах вэ гэж бодоод чимээгүй байтал Тагнуулын газраас энэ талаар хэлсэн байна лээ. Хэргийг шийдэж байна гэж ядарсан ардад хүлээлгэх гэж байна” гэлээ.
Сэжигтнээр татагдсанаас хойш ар гэрийнхэнд нь хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэж сануулж байсан хэр нь өөрсдөө хэрэг шийдэгдэж байна гэж мэдээлэл хийж байгаа нь энэ мэтчилэн зүйлээс харагдаж байна гэв.
Сэжигтнээр татагдсан иргэдийн ар гэрийнхнийг байнга дагаж, утсыг нь чагнадаг гэдгийг тэд хэлж байв. Содномдаржаагийн эхнэр тухайн үед хөл хүнд байсан бөгөөд шинэ хүнээ саяхан ганц удаа л харсан байна.
Холбогдох байгууллагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөхгүй байгаад гомдолтой байна гэдгээ тэд хэллээ.
Арав гаруй жилийн турш шалгаж байгаа хэрэгт жирийн нэг ажилтан, ногоочин хүмүүсийг холбогдуулаад хэргийг хаах ажиллагаа явуулж байгаад нь гомдолтой байгаагаа тэд илэрхийллээ.