Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын Истанбулын эрх зүйн чуулга уулзалтад оролцоод иржээ.
48 улсын хууль, шүүхийн байгууллагын хууль, шүүхийн байгууллагууд харилцан туршлага судалж, хамтран ажиллахад энэ уулзалт чухал ач холбогдолтой аж.
Чуулга уулзалтаар Үндсэн хуулийн эрх зүй ба шүүхэд мэдүүлэх эрх, Шүүн таслах ажиллагааг үр нөлөөтэй явуулах болон шүүхийн сургалт, Эвлэрүүлэн зуучлал, Арбитр, Прокурорын байгууллага ба үр нөлөөтэй хянан шалгалт, Эрүүгийн процессын ажиллагааг шийдвэрлэх арга зам, Дүрвэгсдийн эрх зүйн асуудал, Олон нийтийн сүлжээ: иргэний болон эрүүгийн хариуцлага зэрэг цаг үеийн олон асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Олон улсын Истанбулын эрх зүйн чуулга уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар "Үндсэн хуулийн хяналт: Хүний үндсэн эрх ба шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр илтгэл бичиж оролцсон бөгөөд тус илтгэлийг Үндсэн хуулийн эрх зүй ба шүүхэд мэдүүлэх эрх салбар эрх зүйн хуралдаанд хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах танилцуулсан юм.
Тус хурлыг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз даргалсан бөгөөд Монгол Улсад шүүхийн шинэтгэл амжилттай явагдаж байгааг онцолжээ.
Энэ үеэр Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн хүрээнд олсон амжилт болох шүүгчдийн цалинг сайшаасан байна.
Салбар хуралдааны дараа БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз, тус зөвлөлийн 1 дүгээр танхимын дарга Халил Коч нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржийг халуун дотноор хүлээн авч уулзав.
БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз хоёр байгууллагын хооронд найрсаг ахан дүүсийн харилцаа тогтож, ойр ойрхон уулзалдаж, туршлага, мэдээлэл солилцож байгаа нь цаашдын найрсаг хамтын ажиллагаанд чухал хувь нэмэртэй байгааг онцолж, БНТУ-ын Истанбул хотод тавтай морилохыг хүсэв.
Мөн тэрээр БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөл шүүх, прокурорыг хариуцаж байгааг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тус тусад нь салгах хуулийн төсөл парламентад хэлэлцүүлгийн шатанд яваа талаар дуулгав. Мөн тэрээр сүүлийн үед БНТУ-д өрнөөд байгаа улс төрийн нөхцөл байдал зэргийн талаарх мэдээллийг өгөв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж найрсаг дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж энэхүү олон улсын эрх зүйн томоохон чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Тэрээр Монгол Улсад парламентын болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгууль болсон тухай болон сүүлийн үеийн хууль шүүхийн хүрээний мэдээг дуулгаж, Монгол Улсын шүүгчид БНТУ-ын Хууль зүйн академид амжилттай сургалтад хамрагдсан талаар онцолж цаашид энэ сургалтыг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлж байхыг хүсэв. БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мехмет Илмаз энэ сургалт хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон бүх талаар дэмжлэг үзүүлж байхаа илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржийг тааламжтай цагтаа БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлд айлчлахыг урив.
Мөн БНТУ-ын Хууль зүйн академийн зохион байгуулдаг Монгол Улсын шүүгчдийн богино хугацааны мэргэшил дээшлүүлэх сургалтад 2017 онд нийт 30 Монгол Улсын шүүгчдийг хамруулахаар болсон гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.