Домогт дасгалжуулагч Сэр Алекс Фэргюсон Германы Кикер сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийнхүү ярьжээ. Тэрээр түүний багт ирээд хийж байгаа ажлыг хөндлөнгөөс харахад ер бусын сэтгэгдэл төрж байгаа гэдгээ нуусангүй.
“Ливерпүүл хорин жилийн турш дасгалжуулагчдаа сольсоор ирсэн ч тэд өөрийн үндсэн хэв маягаа харуулж чадалгүй байсаар ирсэн. Клопп харин багт өөрийнхөө характерийг суулгаж чадаж байна” гэж тэр магтжээ.
Тэр мөн түүнийг бэлтгэл дээрээ ч гэсэн тоглолтын үеэрх шинж чанараа харуулж чаддаг байх гэж бодож байгаа аж. “Том багуудад уналтын үе тохиолддог, үүнийг Клопп сэрээж чадаж байна” гэжээ.
Сэр Алекс гэхдээ өрсөлдөгчдийг нь ч гэсэн үнэлж байгаагаа бас дурьдаж. Тухайлбал Гвардиолагийн ур чадварын талаар яриад ч хэрэггүй гэсэн бол Моуриньог 2 өөр багаар Аваргуудын лигт түрүүлж, 3 өөр улсад түрүүлж үзсэн хүн бол мэдээж ямар мундаг дасгалжуулагч гэдгээ харуулж байгаа гэсэн байна.
Бас Контэг Челситэй хамт дэвших замдаа орсон гэж үзэж байгаа бол Тоттэнхамын дасгалжуулагч Почеттиног лигт түрүүлэх хангалттай потенциалтай мэргэжилтэн гэж үнэлж. Гэхдээ тэр Ситиг энэ жил түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэжээ.
“Миний Юнайтед тогтвороо олчихвол түрүүлэх бас боломжтой” гэжээ. Тэр мөн Ливерпүүл Тоттэнхам 2-ыг аваргалах магадлалтай багаар нэрлэсэн бол Челсиг энэ жилдээ хараахан амжихгүй гэж. “Хэзээ ч тооцооноос хасч болдоггүй нэг баг бий, тэр нь Арсенал” гэж тэр хуучин өрсөлдөгч Вэнгерээ дурссан боловч түрүүлэх фаворит багаар нэрлээгүй байна.
Тэрээр мөн Бундэслигийн талаар ч саналаа хуваалцаж. “Көлн, Лайпциг, Хэрта гэсэн багууд лигийн хүснэгтэд дээгүүр яваа нь намайг гайхашруулж байгаа. Көлн яг Лэйстер шиг санагдаад байгаа” гэжээ.
“Шалькэ, Вольфсбург багууд лигийг тааруу эхлүүллээ, би тэгж бодоогүй” гэсэн бол Хамбургийг лигийн адагт бичигдэж байгаад тун их хачирхаж байгаагаа илэрхийлжээ. “Хамбург хэзээнээсээ том баг байсаар ирсэн” гэжээ.
Эх сурвалж: www.kicker.de