Аминдэмийн хэт дутагдалтай болдог нь тогтоогдсон тул анхааруулахаас аргагүйд хүрчээ
Глобалчлагдахын хэрээр уламжлалт махан "идэштэй" монголчуудын дунд цагаан, ногоон гэсэн хоолны шинэ урсгал бий болсон. Сүүлийн 10-аад жилийн турш эрчимтэй тархаж, дэлхийн олон оронд ийм төрлийн хоол, хүнс хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Бүр олон улсын хэмжээний нийгэмлэг, клубүүд борооны дараах мөөг шиг олширч, махнаас татгалзах сурталчилгаанд зарим нь төөрөгдсөөр.
Цагаан хоолтнуудыг дотор нь долоо хуваадаг юм байна. Манайд түгээмэл тархсан нь Vegetarian буюу ногоогоор хооллогчид. Тэд мах, махан бүтээгдэхүүн болон амьтны гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн зэргээс татгалзана. Хүнсэндээ нарийн ногоо, байгалийн гаралтай тос, амтлагч л хэрэглэнэ.
ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ЧУХАЛЧИЛ
Цагаан хоолны тухай үндэслэлтэй мэдээлэл байдгүйн улмаас сайн, муу олон яриа бий. Энэ нь зөвхөн хоолны дэглэм барих бус, амьдралын хэв маяг гэлтэй.
Зөвхөн мах, ногоогоор дагнан хооллож туйлшрах бус, зохистой хэрэглээнд суралцаж, өдрийн авах ёстой илчлэг, аминдэмийг хангах нь амьдралын хамгийн зөв хэв маяг болохыг өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэн, судлаачид нотолжээ.
Мах идэх зуршлаасаа бүрэн татгалзаж байж хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж, ухамсрын дээд хэмжээнд хүрэхээс гадна хамгийн эрүүл бие махбодтой болно хэмээн сурталчилдаг. Махан хоолноос татгалзаж эхлэнгүүт хүний биед нэлээд өөрчлөлт илэрч царай зүс цагааран цайж, хөнгөн шингэн болохоос гадна эрүүлжиж буй нь илт мэдэгддэг байна. Гэвч олон жилийн турш цагаан, ногоон хоолоор дагнавал наад зах нь 15 жилийн дараа бие бялдар сульдаж, хамгийн аюултай нь аминдэм, эрдсийн гүн дутагдалд ордог ажээ.
Хүний эрх чухалчилдаг өнөө үед хооллолт хөндөх нь илүүц авч, хэт туйлшрагсдыг сүүдэр дагаж эхэлснийг Америк, Европийн хоол судлаачид нотолж, туйлшрахгүй байхыг анхааруулж байна. Физиологийн хувьд хүн байгалиасаа махан тэжээлтэн гэдэг нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоор батлагддаг. Тиймээс ядаж флекситарианууд шиг сард нэг удаа мах болон далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж занших нь зохистой хооллолт болох аж.
Дэлхийн хэмжээнд нийт 407 сая цагаан хоолтон байдаг бол Монгол Улсад 15 гаруй мянга бий гэсэн судалгаа байна. Тиймээс ийм өргөн хэмжээнд тархсан энэ хоолыг судлах зайлшгүй шаардлага ч үүсэв. Иймд хоол судлалын эрдэмтэд далайцтай арга хэмжээ авч байгааг анхааралгүй орхиж болохгүй нь. АНУ, Канад, Герман, Их Британи зэрэг дэлхийн олон орны анагаах ухааны нэр хүндтэй байгууллагууд ядаж лактоововегетариан байхыг сайшааж байна.
УРШИГ
Клиникийн таван судалгаагаар B12 аминдэмийн дутагдалд ордог нь нотлогдоод байна. Цианкобаламин буюу B12 аминдэм нь цусны эс бий болж, өсөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв бие махбодод дутагдвал мэдрэлийн ажиллагаа муудаж, мэдрэлийн эсүүд үхэхээс гадна яс хугарамтгай болдог аж. Кальци болон Д аминдэмийн харьцаа тэнцвэргүй байснаас ясны эд, эсийн өсөлт зогсонги байдалд орно. Мөн ясны эдийн эрдсийн нягтаршил эрс мууддаг нь нотлогджээ.
Бас нэг ноцтой асуудал. Энэ нь хүүхэд хөхөөр хооллодог бол B12 аминдэмийн удамшлын дутагдал, цус багадалттай болдог аж. Ер нь ургамлын гаралтай хүнсэнд В12 огт агуулагддаггүй, уургийн агууламж маш бага байдгаас лизин, треонин зэрэг үл орлогдох аминхүчлийн дутагдалд оруулдаг байна. Тиймээс сургуулийн насны цагаан хоолтон хүүхэд биеийн жин багатай, таргалалт дагасан элдэв өвчин тусах нь бага байдаг ч юугаар ч үл орлуулах аминдэмийн хэт дутагдалтай болдог нь тогтоогдсон тул анхааруулахаас аргагүйд хүрчээ.
Тэрчлэн жимсэн хоолтон байхыг эмч нар эрс эсэргүүцэж, 25 нас хүртлээ хоолоо өөрчлөхгүй байхыг зөвлөж байна. Сүүлийн нэг жилийн дотор Их Британийн иргэдийн бараг гуравны нэг нь махны хэрэглээгээ бууруулсныг Британийн Олон нийтийн зан байдлын асуулгын дүн харуулжээ. Зайдас, гахайн мах зэрэг боловсруулсан мах хавдар үүсгэдэг гэх анхааруулгаас үүдээд иргэдийн 30 хувь нь махнаас бүрэн татгалзсан гэнэ.
Мэргэжилтнүүдийн ярьснаар махан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзвал тураалд орж сард 4.5 кг-аар жин алддаг байна. Үүнээс үүдэж бодисын солилцоо, хоол боловсруулах эрхтэн асуудалтай болдог аж. Мөн ходоодны бичил орчин сэргээгдэшгүйгээр өөрчлөгдөж, хэзээ нэгэн цагт мах идэх тохиолдолд боловсруулж чадахгүйд хүрдэг гэжээ.
Түүнчлэн ураг амьгүй болох бас нэгэн шалтгаантай тул хэт залуугаасаа цагаан хоолтон болох нь өрөөсгөл сонголт болохыг эрдэмтэд анхаарууллаа.
УЛАМЖЛАЛАА ХОСЛУУЛЪЯ
Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд идээгээ зохицуулан хэрэглэж ирсэн монгол хүний хоол хэрэглээний уламжлал, орчин үетэй харьцуулахад тэс өөр. Малын мах, сүү тэргүүтэй уламжлалт хэрэглээгээ хязгаарлаж, халуун дулаан орны хүнс, ургамлаар шууд орлуулж болохгүй нь мэдээж.
Учир нь цагаан хоолтон болох сэдэл талаас нь авч үзвэл манай улс гурван сая хүн ам, 60 сая мал, өргөн уудам нутаг, хүн ам сийрэг, махны үйлдвэрлэлийн хог хаягдал, бохирдол зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөлөл үгүй бөгөөд махнаас татгалзах шашны номлол, ёс заншил ч байхгүй билээ. Иймд уламжлалт хоол хүнсээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн зөв зохистой хослуулан, нэр төрлийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм.
ТУЙЛШРАГСДЫГ ХУУЛИАР ШИЙТГЭНЭ
Хэт туйлшрагсдад ойлгуулах үүднээс гадаадын зарим оронд хууль батлах гэж байна. Цаас чичилтэл гэдэг шиг сөрөг хэв маягийг хүчээр арга хэмжээ авч ухамсарлуулахаас аргагүйд хүртлээ цагаан хоол уршиг дагуулж эхэлжээ. Ганц нэг жишээ эш татъя. Италийн Форза Италиа намын орлогч дарга Эльвира Савино Хүүхдийн хоол хүнсний тухай хуулийн төсөл боловсруулж байна. Түүний үзэж буйгаар 16 хүртэлх насныхныг хоолны хатуу дэглэмд оруулах, цагаан хоолтон болгохоор нөлөөлөх, зургаа хүртэлх насны багачуудыг цагаан хоолоор тэжээх нь тэдний бие бялдар, оюун ухааны хөгжлийг зориуд саатуулсан гэмт хэрэг болох бөгөөд тийм тохиолдолд эцэг, эхийг нь яллах юм.
Хүүхдийн хоол хүнсийг өөрийнхөөрөө зохицуулсан аав, ээжийн эрхийг 1-6 жил хязгаарлаж, торны цаана суулгах хүртэл заалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Учир нь одоогоос хоёр сарын өмнө Миланы эмнэлэгт хүргэгдэж ирсэн нэг нас хоёр сартай бяцхан охины асуудал Италид жинхэнэ шуугиан тарьжээ. Охины биеийн жин ердөө таван кг байсан бөгөөд эцэг, эх нь түүнийг өөрсдийн адил цагаан хоолны дэглэмд оруулсан байв.
Мөн өнгөрсөн зун Генуя хотын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн хоёр настай охин В12 аминдэмийн хурц дутагдалд орсныг эмч нар тогтоогоод, хангалттай хооллоогүйгээс болсон гэж үзжээ. Ийм явдал насанд хүрсэн цагаан хоолтонд ч тохиолддог гэнэ. Зөвхөн Итали улсад гэхэд л хүн амынх нь 10-аад хувь нь цагаан хоолны дэглэм баримтлагсад байдаг аж. Ингээд бодохоор татгалзах уриалга, хүсэл мөрөөдлийн цаана эрүүл мэндийн чухал асуудал сөхөгдөж буйг дахин сануулъя.
Л.Сугармаа