Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн чансаа буурч 17 хувьд хүрсэн талаар саяхан тус улсад явуулсан социологийн судалгаа харуулжээ.
БНСУ-д байрлах Гэллопийн хүрээлэнгийн салбараас уг судалгааг явуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад найман хувиар буурсан аж. Нийт оролцогчдын 74 хувь нь Ерөнхийлөгчдээ итгэдэггүй гэсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд ийн буурах болсон шалтгаан нь түүний ойрын хүрээний хоёр ч эмэгтэй авилгын хэрэгт холбогдсоноос үүдэлтэй аж.
Үүний зэрэгцээ Пак Гы Хэ өөрийн хэлэх үгийнхээ нооргийг экс туслахдаа үзүүлснийг төрийн нууц задруулсан гэж зарим нь шүүмжилжээ.
Энэ талаар “Рёнхап” агентлаг өнөөдөр ийн уламжилсан байна.
Эх сурвалж: Риа Новости