Мьянмарын эргийн орчмын тэнгист нисэх онгоц унасан талаар тус улсын иргэнийн нисэх хүчний газраас мэдээлснийг Ройтерс агентлаг сая уламжилжээ.
Одоогоор тэнгист сүйрсэн тус онгоц хаанахын онгоц гэдэг нь тодорхой бус байгаа аж.
Энэ талаар Мьянмарын иргэний нисэх хүчний газрын ажилтан Тин Маунг Ни “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ямартай ч тус онгоц нь Мьянмарын агаарын тээврийн аль нэг компанийн харьяаллынх биш аж.
Тус улсын эрх баригчид сүйрсэн онгоц аль улсынх гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Мөн онгоц унасан газрын талаарх мэдээллийг шалгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Риа Новости