Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлчдийн бас нэгэн түүхэн бүтээл, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийн нээлт өнөөдөр болох гэж байна.
СГЗ Ш.Гүрбазар зохиолыг нь бичсэн энэхүү жүжгийн найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж, их зохиолч Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Д.Пагмадуламд жүжигчин Н.Баярмаа тоглож байгаа билээ.
Өнгөрсөн долоо хоногт тэд энэхүү жүжгээ театрынхаа уран бүтээлчид, найруулагч, удирдлагуудынхаа өмнө тоглож, дотоод хяналтаар орон анхны дүнгээ тавиулсан байна. Энэ талаар ярилцахаар жүжгийн гол дүрүүдтэй уулзлаа.
Манай уран бүтээлчид их догдолж, зарим нь уйлсан байсан.
-Та бүхэн саяхан дотоод хяналтын тоглолтоо хийсэн. Театрын уран бүтээлчдийн сэтгэгдэл ямар байна вэ?
Н.Баярмаа: Дотоод хяналт бол нэгийн даваа. Анхны даваагаа ямартай ч амжилттай давлаа. Манай уран бүтээлчид, найруулагч, удирдлагууд бүгд үзсэн. “Зөвхөн залуучууд хийж байгаа гэхэд тэгж харагдахааргүй байна” гэсэн сайхан үг сонссон. Мэдээж дотооддоо жүжигчдийн ажиллагаа, юуг хэрхэн сайжруулах талаар бид илэн далангүй ярилцдаг. Гэхдээ “анхны нүдээр их гоё жүжиг болохоор байна. Энийгээ илүү сайжруулах хэрэгтэй” гэсэн. Их урам зориг авсан шүү. Дотоод хяналт бидний хувьд дөнгөж 50 хувиа биелүүлчихсэн байна гэсэн үг шүү дээ. Гэтэл манай уран бүтээлчид их догдолж, зарим нь уйлсан байсан. Бараг л нээлт шиг юм болсон доо. /инээв/
-Театрын “томчууд” ямар шүүмж хэлж байна?
Б.Шинэбаяр: Мэдээж жүжигчин хүнтэй голчлон дүрийн талаар ярилцаж, шүүмж хэлдэг. Дүр дээрээ ажиллах, дүрээ товойлгох тал дээр илүү сайн ажиллаарай гэж найруулагч хэлсэн.
Н.Баярмаа: Бидэнд маш өндөр шаардлага тавьж байна. Нацагдорж, Пагмадулам хоёр дээр илүү анхаарал хандуулж “зүгээр энгийн тоглоод өнгөрөхгүй, яг уран сайхны дүр болох ёстой” гэсэн шаардлагыг тавьж байна. Жүжигчин хүний мөрөөдөл дүр бүтээх байдаг. Дүр болгомоор байна гэсэн тийм л зүйл ярьсан.
Монгол алхаа гишгээ, агаартай байх хэрэгтэй
-Б.Шинэбаяр жүжигчин урьд нь Ромеод тоглолоо. Одоо тэс өөр дүрд тоглож байна. Д.Нацагдоржийг ийм хүн байсан гэсэн төсөөлөл үзэгчдэд бий болсон байх?
Б.Шинэбаяр: Жүжигчин хүний хувьд бас нэг айдас. Үзэгчид яаж хүлээж авах бол гэж санаа зовниж байна. Өмнө нь сонгодог жүжгийн гол дүр дээр ажилласан. Тухай үедээ айж эмээж байлаа. Гэхдээ би тэндээс асар их туршлага хуримтлуулсан. Бас их зүйл мэдэж авсан. Тайзан дээр үгээ хэлэх, биеэ авч явах байдал гээд их юм мэдэж авсан шүү. Энэ жүжиг дээр ажиллахад мөн л туршлага хуримтлуулж, байнга суралцаж байна. Жүжигчин хүн байнга суралцдаг шүү дээ. Шууд оройд нь гарчихгүй.
Сонгодог жүжиг дээр би ингэж ажиллаж байсан юм чинь монгол жүжигт яг тэр хэвээр ажиллавал дахиад л Ромео харагдана. Тэгэхээр би яаж өөрчлөх вэ? Адаглаад л монгол алхаа гишгээ, амьсгаатай байх хэрэгтэй. Тэр утгаараа дахиад л энэ бүхнээс туршлага хуримтлуулж байна даа.
-Мөн л Д.Пагмадулам тийм хүн байсан гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүссэн байх. Тэр хүлээлтээс санаа зовж, айж байна уу. Эсвэл өөртөө итгэлтэй байна уу?
Н.Баярмаа: Мэддэг хүмүүс нь ирж үзэх байх. Д.Пагмадуламд ямар хүн тоглож байна гэж найруулагчтай ирж уулзсан гэсэн. Тэрийг сонсоод сандарч л байна. Нэг бол их сайхан юм болох байх. Бид ийм их сэтгэл зүрх гаргаж, ачаалалтай ажиллаж байгаа юм чинь энэ их хөдөлмөрийн ард сайн сайхан зүйл л хүлээж байгаа болов уу.
-Д.Пагмадуламын дүрд таныг хэрхэн сонгосон бол?
Ийм л зорилгыг тээж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, хүсээгүй ч гэсэн нөхрөөсөө салсан. Тийм зоригтой шийдвэрийг ямар араншинтай эмэгтэй гаргах вэ?
Н.Баярмаа: Жүжиг тавих тухай яриа гарч эхлэх үед жүжигчдийн дунд хэн юун дээр тоглох бол гэсэн яриа үүсч эхэлдэг. Эхлээд гадаад байдлаар нь ярьж эхэлнэ. Хэн хувирвал илүү төстэй харагдах бол гэнэ. Дараа нь уран чадвар яригдана. Хэн нь энэ дүрийг гаргаж чадах бол гэж... Гэх мэт таамаглал зөндөө байсан.
Ингээд Ч.Түвшин найруулагч надад энэ дүрийг өгсөн. Жүжигчин хүний хувьд хувьтай үйл явдал боллоо гэж бодож байна. Яагаад гэвэл Д.Нацагдорж гуайн талаар дахиж хэзээ ч жүжиг тавих билээ, ганц удаа хийж байгаа түүхэн үйл явдал учраас маш сайн хийхийг уран бүтээлчид зорьж байна. Ямартай ч найруулагчийн санаанд багтсан болоод л намайг сонгосон байх.
-Д.Пагмадулам бол боловсролтой, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй байсан. Тэр хүнийг та ямар өнцгөөс харж, хэрхэн гаргая гэж хичээсэн бэ?
Н.Баярмаа: Түүхэн бодит хүн учраас тэр хүний талаар бүдгэрсэн ч гэсэн баримтууд байна. Хүмүүсийн яриа дурсамж, баримтууд ч бий. Гэхдээ маш ховор. Азаар энэ үйл явдалтай зэрэгцээд УДЭТ-т арваннэгдүгээр сарын 10–нд түүхийн үзэсгэлэн гарна. Тэрнээс би баримт цуглуулах санаатай байна. Жүжигчин хүний талаас хамгийн түрүүнд ямар ааш араншинтай хүн бэ гэдгээс л эхэлнэ. Тэрийг яаж бүрдүүлэх вэ, биеэ авч явж байгаа байдлыг юу гэж төсөөлж харж байна, мөн хамгийн гол нь энэ хүн юуны төлөө зорьсоор байгаад үгүй болсон юм гэдэг ийм гурван том юмыг зэрэг л тээж явах ёстой.
Ийм л зорилгыг тээж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, хүсээгүй ч гэсэн нөхрөөсөө салсан. Тийм зоригтой шийдвэрийг ямар араншинтай эмэгтэй гаргах вэ? Иймэрхүү баримтаас нь ургуулаад зан араншинг бүрдүүлэх зэргээр ажиллаж байна. Их эмгэнэлтэй амьдралаар амьдарсан хүнийг бодитоор сайхан амьдруулахад хэцүү л дээ. Гэхдээ ийм боломж олдож байхад чадна гэж хичээж ажиллаж байна.
"Жаргаагүй нар" жүжгийн дуу
-Түүхэн бодит хүний дүрд тоглоход бэрхшээл нь юунд оршиж байна вэ?
Бид түүнийг зөвхөн дээлэн дотор сорочка өмсдөг байснаар нь л мэднэ шүү дээ.
Б.Шинэбаяр: Д.Нацагдоржийг хүмүүс мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй. Монголын ард түмэн зохиолчийг шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч гэдгээр нь мэднэ. Арван жилийн сургуульд бидний цээжилж байсан “Миний нутаг”, “Од” зэрэг хүн болгоны мэддэг энэ шүлэгнүүдээс гадна ямар уран бүтээл туурвиж байсан бэ? Жишээ нь, “Од” шүлгийг бид тухайн үедээ цээжлээд л өнгөрч байсан. Гэтэл бидний насан дээр байхдаа 1920-иод онд од эрхэс, гаригийн талаар танин мэдчихсэн, судалж, ойлгосон байсан. Зөвхөн бүтээлүүд нь Д.Нацагдоржийг яах аргагүй үндэсний бахархал, суут хүн гэдгийг илтгэдэг.
Бид түүнийг зөвхөн дээлэн дотор сорочка өмсдөг байснаар нь л мэднэ шүү дээ. Түүнээс биш тэр хүний юу туулж, ямар амьдрал үзсэн бэ гэдгийг мэдэхгүй. Энэ хүн маш их зовсон. Нэг хүний амьдрал дээр хэтэрхий их зовлонг нялчихсан.
Энэ жүжгээс үзэгчид тэр хүн ийм амьдралтай байсан юм байна гэдгийг мэдэж авна. Үнэхээр нугаршгүй, хугаршгүй хүн байжээ гэдгийг мэдэх болно. Мөн түүний олон өөр шүлгүүдээс мэдэж авна. Магадгүй тэр шүлэгнүүдийн учир хэрхэн гарсан бэ гэх зэргийг олж мэдэх байх. Энэ бол түүхэн жүжиг. Дотоод хүн нь хэн байсан гэдгийг харуулахыг хүсч байна.
Н.Баярмаа: Энэ жүжгийг үзэх юм сан гэсэн хүмүүс их байна. Тэгэхээр Д.Нацагдорж бол хүмүүсийн мэдэхийг хүсдэг хүн. Би урьд нь “Нора” жүжгийн гол дүрд тоглож байсан. Энэ удаад түүхэн бодит хүний дүрд анх удаа л тоглож байна. Их ярвигтай байдаг юм байна. Хамаагүй төсөөлж, өөрийнхөөрөө хийж болдоггүй. Яагаад гэвэл үр ач нь, тэр үед мэддэг байсан хүмүүсийнх нь үр хүүхэд одоо байж л байгаа. Тиймээс би тэр бүр өөрийнхөө уран сэтгэмжээр хийгээд байж болохгүй. Аль болох л бодитой хүнийг босгож ирэхийг хичээсэн.
Тэр ертөнцөөр сүүлийн нэг сар амьдарлаа
-Жүжигт сэтгэл хөдлөл шаардсан хэсгүүд их гарах байх. Хэр дүрдээ амьдарч, зовж жаргаж байна вэ?
Н.Баярмаа: Одоо сургуулилт эхэлснээс хойш бид театраасаа салахгүй хонон өнжин ажиллаж байна. Тэр ертөнцөөр сүүлийн нэг сар амьдарлаа. Богинохон хугацаанд их амьдрал үзлээ. Монголын тайж гарал угсаатай энэ мундаг эмэгтэйн мандан бадарч байсан үе ч бий, бүр хятад хороололд очоод аймшигтай унаж байсан үе ч байна. Богино хугацаанд 31, 32 наслахдаа ямар их юм даван туулсан юм бэ? Тэрийг хоёр цагт багтааж бүгдийг хийх гээд үзэж л байна.
-Түүний зовлон туулж хятад хороололд байх үеийг та хэрхэн мэдэрч гаргахыг хичээсэн бэ?
Н.Баярмаа: Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр Орос, Герман руу явж байсан. Германаас татагдаж ирээд дахиад Япон руу сурмаар байна гэж байсан. Тэгэхээр тэр хоёрын зорилго маш том байж. Үнэхээр нүд тайлж, барууны болон азийн соёлыг суръя, ирээд эх орондоо дэлгэрүүлж, залуучуудыг байлдан дагуулъя гэх мэт ямар том юм бодож байсан бол. Магадгүй эх орноо соён гэгээрүүлье гэсэн том зорилготой байсан байх. Бид мэдэхгүй.
Д.Нацагдорж гэж ярьдаг ч тэд дандаа хамтдаа явдаг байсан. Тэгээд энэ эмэгтэйг түүхэнд таван хэлтэй гэж бичсэн байгаа юм. Үнэхээр гайхалтай эмэгтэй байж.
Яагаад Хятадын хороололд очих хүртлээ уналтанд оров? Улс төр тэр хүмүүсийн хувь заяагаар тоглосон юм шиг санагдаж байна. Тийм сайхан сэхээтнүүдийг нам дарж байсан.
Ямар ч байсан нөхөртэйгөө хамт байж чадахгүй болоод өөрөө шийд гаргаад хятад хороолол руу явсан болов уу. Хятад хорооллоос тухайн үед баривчилгаа хийж байсан нь бага байдаг гэсэн түүх байдаг юм билээ. Тэнд очиж бүгсэн. Түүнээс биш хөл алдаад яваагүй. Магадгүй цаг хугацаа өнгөрөөд эргээд Д.Нацагдоржтойгоо байя гэж бодсон ч юм бил үү. Ямар ч байсан тийм аймшигтай уналт ирсэн. Тэгж байхдаа нөхрөө амьд үлдчих болов уу гэсэн горьдлого байсан болов уу. Гэтэл нөхөр нь удалгүй өнгөрчихсөн.
Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр юуны төлөө, яагаад өөрсдийгөө золиослох хэмжээнд хүртэл тэмцэж, ямар зорилгыг агуулж байсан бэ гэдгийг илүү тоглоно.
Тэрнээс хойш Д.Пагмадуламын үхэл их бүрхэг байдаг. Д.Нацагдоржоос хойш жил болоод өнгөрсөн гэсэн хамгийн өндөр магадлалтай яриа нь. Жүжгээ бүхэлд нь харвал Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр юуны төлөө, яагаад өөрсдийгөө золиослох хэмжээнд хүртэл тэмцэж, ямар зорилгыг агуулж байсан бэ гэдгийг илүү тоглоно. Мэдээж бодит түүх учраас уналтын үеийг хасахгүй. Гэхдээ бага хэмжээгээр цухас оруулна гэж найруулагч, зохиолч хоёр маань ярьсан.
Б.Шинэбаяр: Хар багаасаа үерхэж ханилан суусан эхнэрээсээ саллаа гээд тэр чигтээ амьдралаа хаяад архинд орчихсон бол монголын суут хүн гэж яригдахгүй байх. Гэтэл тэр хүн тэр бүх зовлонг давж байсан. Хэлмэгдүүлэлт, олон хүний хавчлага, дарамт, их олон хагацлуудаас өөрийгөө татаж байсан.
Ямар мундаг эрэмгий зоригтой үйлдэл гаргаж байсан юм бэ. Мэдээж ганц зовлон хэлээд уначихсан бол тэр хүний бүтээл өнөөдрийг хүртэл амьдрах байсан болов уу. Д.Нацагдорж үргэлж тэмцэгч байсан. Тиймээс жүжигчин хүний хувьд мөн л тэр тэмцлийг харуулахыг зорьсон. Унаж босох юм байлгүй яах вэ. Уналаа... Гэхдээ заавал босох хэрэгтэй. Д.Нацагдорж юу хүсэж байсан тэр бүхнийг гаргахыг хичээж байна.
-Тийм ээ. Жүжгийн сурталчилгаанаас үзэхэд Д.Нацагдорж хэчнээн баривчлагдаж байгаа ч "Би эх орон ард түмнийхээ төлөө оюун билгээ чилээснээс бус энэ мунхаг төрөөс гуйхгүй" хэмээн зоригтой хэлдэг?
Б.Шинэбаяр: Оросод, Германд сурсан өндөр боловсролтой хүн хүрч ирээд “Манайх гадны соёлоос хоцрогдож байна. Заавал эмэгтэй хүн ийм байх ёстой, эрэгтэй хүүхэд шашин номоор явах ёстой гэсэн үзлийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Та нар бүгд боловсорч, эрх чөлөөтэй болох хэрэгтэй гэж. Тэр байдал нь өөрчлөгдөхгүй байгаа учраас бухимдаад байна шүү дээ. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулан үгээ хэлж байсан.
-Монгол хэлний уран яруу хэллэгүүд энэ жүжгээс илүү тод сонсогдоно гэсэн?
Н.Баярмаа: Монголын суут хүмүүсийн тухай жүжиг учраас яг л монгол агаар байх ёстой. Найруулагч маань уламжлалт аргаар биш, үзүүштэй гоёор хийж байгаа. Тэнд жүжгийн хэллэг нэгдүгээрт тавигдаж байна. Ямар ч сул үггүй, яруу тансаг үг хэллэгүүдийг манай жүжгээс сонсоно.
-Жүжгийн дараах дүр зургийг хэрхэн харж байна вэ. Та бүхний цаашдын уран бүтээлийн зорилго, зорилтоосоо хуваалцахгүй юу?
Н.Баярмаа: Би энэ дүрийн ард амжилттай гарах юм бол жүжигчин хүний хувьд нэг шат ахилаа гэж үзэж болох байх. Нээлтийн дараа үзэгчдийн сэтгэгдлээс хэр тоглосон нь мэдрэгдэх болов уу. Үнэхээр энэ дүрийг гаргаж чадах юм бол хувь жүжигчний уран чадварын хувьд тамгалах юм болох байх. Би энэ дүрд тоглоод олны танил болъё гэж зориогүй. Зүгээр л ийм мундаг дүрийн ард сайн тоглоод гарчих юм сан. Өөрийгөө чадалтай, бяд суулгах юм сан гэсэн жүжигчний талаас л илүү харж бодож байна.
Цаашдын уран бүтээлийн хувьд энэ жил бид театраараа амьсгалсаар таарах байх. Өнгөрсөн хавар, зун би кинонд явсан. Би театртаа улам шунаж байна. Энд тоглоно гэдэг миний хувьд маш үнэ цэнэтэй. Энэ жил залуучуудын жүжиг, мюзиклд тоглоно гээд манайхан их бужигнах байх. Тэрэндээ сайн оролцъё гэсэн бодолтой байна.
-Баярлалаа. Амжилт хүсье!
"Жаргаагүй нар" жүжгийн нээлт УДЭТ-ын тайзнаа арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох бөгөөд жүжгийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
Гэрэл зургийг:Д.Жавхлантөгс