Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон тэргүүтэй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрныг дэлхий нийт жил гаруй хугацаанд ажиглалаа. Харин одоо хүн бүрийн хүлээж байсан сонгууль болж, эцсийн дүн гарахад хэдхэн цаг үлдээд байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар арван нэгдүгээр сарын 8-ны өдөр болно. Харин Монголчууд бидний хувьд ихэнх үйл явдал арван нэгдүгээр сарын 9-ний өдөр байх юм.
Барагцаагаар Лхагва гаригийн 12:00 цагийн үед бидэнд сонгуулийн үр дүнгийн анхны мэдээлэл ирэх болов уу.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны дарааллыг доор сийрүүлэв:
ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ-ийг хэзээ зарлах вэ?
Улаанбаатарын цагаар Лхагва гаригийн 12:00 цагийн үед Баруун эргийн мужуудад санал хураалт дууссанаар үр дүнг зарлаж эхлэх байх. Америкийн телевизүүд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаагүй байхад үр дүнд нөлөөлж магадгүй гэж сэрэмжлэн энэ цагаас мэдээлэл цацаж эхэлдэг.
270 гэдэг ШИДЭТ тоо. Сонгогчдын коллегийн гишүүдийн өгсөн саналын тоо 270 хүрсэн тохиолдолд тухайн нэр дэвшигч ялагч болно. Хэрвээ аль нэг нэр дэвшигч 270 санал түрүүлж авсан талаар мэдэгдэх аваас тэр хүн Америкийн шинэ ерөнхийлөгч болох юм.
Клинтон, Трамп нар энэ үеэр хаана байх вэ?
Сонгуулийн үр дүн гарах үеэр нэр дэвшигчид Нью Йорк хотод байх болов уу. Хиллари Клинтоны зохион байгуулах “Америкийн төлөө Хиллари” сонгуулийн үдшийн үйл ажиллагаа Нью Йорк дахь Жекоб К. Жевицийн хурлын танхимд Нью Йоркын цагаар 18:00 цагт эхэлнэ.
Харин “Доналд Трампын ялалтын үдэшлэг“ Нью Йорк Хилтон Мидтаун зочид буудалд 18:30 цагт эхлэх аж.
ХЭРВЭЭ ҮР ДҮНГ ЗАРЛАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
2000 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ийм зүйл болж байв. Флорида мужид саналын хуудсуудыг дахин тоолсны дараа л Жорж Бушийг ерөнхийлөгчөөр сонгож байжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны нэгдүгээр сар хүртэл учраас хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ хоёр сарын хугацаанд дахин саналын хуудас тоолох хангалттай хугацаа бий.
ХЭРВЭЭ ТЭД ТЭНЦВЭЛ ЯАХ ВЭ?
Хоёр нэр дэвшигч аль аль нь 269 санал авах, эсвэл аль нь ч 270 санал авч чадахгүй байж болно. Гэхдээ Америкийн үндсэн хуулиар ийм нөхцөл байдалд хэрхэхийг баттай заажээ.
Огт ялагч гарч ирэхгүй байсан ч гэсэн хэн нэгнийг заавал ерөнхийлөгч болгоно
Хэрвээ аль ч нэр дэвшигч сонгогчдын коллегийн гишүүдээс давуу санал авахгүй бол Төлөөлөгчийн танхим сонгогчдын коллегийн гишүүдийн саналаас хамгийн олон санал авсан гурван хэсгийг сонгож ялагчийг зарлана.
Гэхдээ төлөөлөгч бүр бус мужийн төлөөлөгчид энэ шийдвэрийг гаргах бөгөөд өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах нам энэ тохиолдолд ялах магадлал өндөртэй боловч ирэх нэгдүгээр сард шинэ Конгресс бүрдэх хүртэл санал хураалтыг явуулахгүй.
Энэ бүхний дараа ялагч байхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд шилжүүлнэ. Харин сенатын танхим дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс аль нь дэд ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдохыг шийдэх юм.
Ингэсэн ч гэсэн ялагч тодрохгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Төлөөлөгчийн танхимын тэргүүнд өгнө. Өнөөдрийн хувьд Бүгд найрамдах намын гишүүн Пол Райн энэ албыг хашиж байгаа билээ. Тэгэхээр огт ялагч гарч ирэхгүй байсан ч гэсэн хэн нэгнийг заавал ерөнхийлөгч болгоно
ЯЛАГЧ ХЭЗЭЭ ЦАГААН ОРДНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДАН АВАХ ВЭ?
Хэсэгтээ л үгүй болов уу. Шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар Вашингтоны цагаар нэгдүгээр сарын 20-ны өдрийн Мягмар гаригийн үд дунд буюу Улаанбаатарын цагаар Лхагва гаригийн шөнийн 01:00 цагт тангарагаа өргөнө.
Магадгүй их урт хугацаа санагдаж болох хэдий ч саналыг тоолж, үр дүнг зарлах явц их удаан байсан болохоор 1937 оныг хүртэл шинэ ерөнхийлөгч дараа жилийнх нь гуравдугаар сар хүртэл тангараг өргөдөггүй байжээ.