Левитация хэмээх латин гаралтай үг дэлхийн улс орнуудын үгсийн санд ороод олон
арван жилийг элээжээ. Энэ нь хүн бүхий л хүч анхаарлаа төвлөрүүлэн газрын татах
хүчийг ялан дийлж жигүүртэн мэт нисдэг гэсэн утгатай үг аж. Ийм шидийг олж,
нисдэг хүмүүс байдаг гэсэн мэдээлэл манай гаригийн өнцөг булан бүрт тарсанаас
хойш бараг хоёр мянган жилийн нүүр үзсэн гэдэг.
Харин хүн жигүүртэн мэт нисч чаддаг гэсэн ойлголт үнэн үү эсвэл худал зүйл үү
гэдэг талаар судлаачид нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа юм. Гэхдээ эрчим хүчээ
төвлөрүүлэх чадавхи нь ямар ч содон зүйл бий болгох магадлалтайг өгүүлсэн
энтропийн /энтропи гэдэг нь дотоод хувьсал гэсэн утгатай грек үг/ хуулийг хэн ч
үгүйсгээгүй. Тийм учраас тэд нэрт зөгнөлт зохиолч Александр Беляевийн “Ариэль”,
Герберт Уэллсийн “Пайкрафтын тухай бодит үнэн” зэрэг романд гардаг үйл явдлыг
зарим уншигчид шиг зохиомол зүйл хэмээн шүүмжилсэнгүй.
Чөтгөр шүгэлсэн гэгээнтэн
Италийн Купертиногоос холгүй орших нэгэн сүмд Иосиф /1603-1666 он/ гэдэг
гэгээнтэн сүсэгтэн олны дунд зогсч байснаа гэнэт шувуу мэт дээш хөөрөн нисдэг
байжээ. Хуран цугласан олноос нэг хэсэг нь гэгээнтнийг номын хүчийг өөртөө
шингээсэн шидтэн хэмээн хүндлэн биширч байхад зарим нь чөтгөртэй нөхцсөн хүн хэмээн
үзэж түүнээс айж зугтдаг байв. Эцэст нь, сүмээс түүнд зориулсан тусгай захирамж
гаргажээ. Уг захирамжинд Иосифийг З5 жилийн турш сүмийн мөргөлд орохыг
хориглосоны зэрэгцээ бурхны бусад шавь нарт муугаар нөлөөлөхгүйгээр түүнд хааяа
нисч байхыг зөвшөөрчээ. Захирамжийг мөрдүүлэх тусгай харгалзагч Иосифт
гаргаж өгсөн аж. Энэ гайхамшигт хүн Италийн өмнө зүгт төрж өсчээ. Түүний
жинхэнэ нэр нь Жузеппе Деза.
Тэр багадаа их хачин хүүхэд байжээ. Сургуульд байхдаа хэнтэй ч юу ч ярихгүй
ганцаараа явахын зэрэгцээ амаа ангайлган ямар нэгэн бодолд автан суудаг байсан
гэнэ. Ангийнх нь түүнийг ангархай амт хэмээн хочилдог байж. Жузеппе хожим сүмд
шавилан сууж, бясалгал хийдэг болж, улмаар түүнд Иосиф гэсэн нэр хайрлажээ.
1638 онд Иосиф Неаполийн сүмийн мөргөлийн үеэр дуганын буланд зогсож байснаа
тахилын ширээн дээгүүр эргэлдэн нисчээ. Энэ явдлын дараа түүнийг Ром хотод
дуудсан байна. Иосиф VIII Урбан хамба болон түүний шадар хүмүүсийн дээгүүр нисч
үзүүлжээ. Дараа нь Жузеппе Деза буюу Иосифийн тухай Италийн сүм хийдийн түүхийн
сударт бичиж үлдээсэн байна. Харин түүнийг өөд болсноос хойш зуу гаруй жилийн
дараа Иосифт ад чөтгөр шүглээгүй, тэр ариун гэгээнтэн байсан юм гэж сүсэгтэн
олонд сүм хийдийн тэргүүн нар мэдэгдсэн гэдэг.
Чанг-Танга ламтаны нислэг
Манай эриний 527 онд Шаолинийн сүмд энэтхэгийн Зэн буддизмыг үндэслэгч
Бохид-харм иржээ. Тэрбээр лам нарыг биеийн эрчим хүчээ удирдах урлагт сургасан
гэдэг. Ингэснээр лам нар нисэх боломжтой болсон гэх яриа байдаг. Мөн ХII зууны
үед Персийн дервиш /бадарчин/ Хаавдар газраас 90-ээд см хөндий явдаг байсан гэж
Дундад Азийн түүхийн он дарааллын бичигт тэмдэглэсэн нь бий.
Тэгвэл өнгөрсөн зуунд Британийн аялагч Александра Давид-Неель гэдэг эмэгтэй
өндөр уулын тэгш газрын дээгүүр Чанг-Танга гэдэг ламтан хоёр хөлөө нугалан арваад
метр хиртэй зайд хэрхэн нисэхийг ажиглан харсан тухайгаа “Түүний харц
гайхалтай байсан. Нарны туяа зөвхөн түүнд зориулж гийгүүлж байгаа юм шиг
харагдаж байж билээ. Тэр дэлхийгээс тасарч өөр ертөнцөд очсон хэмээн өөрийгөө
төсөөлж байсан болов уу? Эртний Энэтхэгийн бясалгал, буддын гүн ухаан,
ведийн сургааль, йогийн дасгал бүгд л энд шингэсэн юм шиг санагдаж байсан” гэж
ярьжээ.
Тайлагдашгүй оньсого
Газрын татах хүчийг ялан дийлнэ гэдэг үнэхээр сонин. Сэтгэл зүйчид хүмүүс
ялангуяа хүүхдүүд яагаад нисч байна гэж зүүдэлдгийг судалж байна. Энэ нь юуны
өмнө хүний ургуулан бодох чадвар, уран сэтгэмжтэй холбоотой гэнэ. Хүүхдүүд
мөрөөдөмтгий, томчуудыг бодвол аливааг дэврүүн сайхнаар төсөөлдөг тул нисч
байгаа мэтээр зүүдлэх нь элбэг байдаг болов уу гэж одоогоор үзэж байгаа
аж. Хүмүүс бясалгалын ид шидээр нисдэг гэдэг нь үнэн үү, эсвэл энэ нь
зөвхөн ам дамжсан үлгэр домог, хууч яриа, уран сайхны кинонд гардаг мөрөөдөл үү
гэсэн асуулт оньсого таавар хэвээр байна.
Монте-Кристо гэдэг нууцлаг арал байдаг нь үнэн
Италийн Ром, Неапол хотоос Франц руу усан замаар аяласан хэн боловч
Монте-Кристо арлын дэргэдүүр өнгөрдөг. Арал ч гэж дээ энэ чинь том хадан цохио
шүү дээ гэх нь ч бий. Тосканы бүлэг арлын бүрэлдэхүүнд багтдаг
Монте-Кристог Францын нэрт зохиолч Александр Дюма л анх нийтэд мэдээлж
олны танил болгосон мэтээр ихэнх хүн боддог.
Гэтэл далийн ягаан болон намуу цэцэг, олон наст ургамлаар элбэг баян энэ аралд
ХI зууны үед анх хүн хөл тавьсан гэдэг. Мөрдлөгөөс зугатаж явсан нэгэн лам эл
арал дээр ирэнгүүтээ хадан цохиог хараад “Ээ, бурхан минь, энэ уулыг” хэмээн
гэж дуу алджээ. Тэр үеэс арлыг Монте-Кристо хэмээх болсон гэсэн яриа бий.
Ламтан арал дээр сүм байгуулж, өөрийг нь дэмждэг шүтдэг лам нарыг алт
эрдэнэсээр шагнаж, мөргөл үйлддэг болжээ. Газрын дундад тэнгист орших энэ
Монте-Кристо арал нь хөлөг онгоц зангуугаа буулгахад хамгийн тохиромжтой газрын
нэг ч гэгддэг.
Хавчилга мөрдлөгөөс зугатаж явсан мөнөөх ламыг хамаг эрдэнэсээ Монте-Кристо
арал дээр нуусан гэсэн цуу яриа тэнгисийн эрэг хавийн орнуудаар тарсан аж.
1534 онд Алжирын далайн дээрэмчид анх тус аралд халдаж, хийдийн лам нарыг
бүгдийг нь хядаж, сүмийг нь нурааж балгас болгосон ч алт эрдэнэс олсонгүй.
Харин Монте-Кристо арал далайн дээрэмчид, дамын наймаачдын үүр болон хувирч.
ХIХ зууны эхээр Анри Карюэль гэдэг франц хүн уг арлыг мэдэлдээ авч английн
язгууртан Уотсон Тэйлорт заржээ. Тэйлор ноёнтон тус арлын ургамлын аймаг, ан
амьтдыг судалж, туршилт хийж улмаар дархан цаазат газар болгохоор шийдсэн
гэдэг.
Гэтэл Александр Дюмагийн алдарт роман гарч дахиад л арлын эрдэнэс эд баялагт
шунасан хүмүүс Монте Кристо руу ирэх болов.
Эдүгээ Италийн засгийн газар Монте-Кристо арлыг дархан цаазат бүс болгон
зарласан ч алт эрдэнэсийн хайгуулчдын хөл татардаггүй гэнэ. Бүгд л
Монте-Кристогийн хадан цохионы орчим үнэт эрдэнэс байдаг гэсэн ярианд
итгэдэг аж. Сонирхолтой нь, үе үеийн дээрэмчдийн арааны шүлсийг асгаруулсан энэ
арлын хаа нэгтээ үнэт эрдэнэс хадгалагдаж байдаг гэдгийг албаны нөлөө
бүхий төлөөлөгчид үгүйсгэж байсан удаагүй гэнэ.
Үнэхээр Монте-Кристо арал дээр эрдэнэс байдаг уу. Эсвэл энэ хэмжээлшгүй
баялагийг Итали, Франц, Британи гурван орны аль нэгний нь их хөлийн хүн эзэмших
болсон уу гэсэн асуулт одоо ч гарч ирсээр байна. Үүнд хариулахад хэцүү нь
мэдээж. Юутай ч, тус арал дээр Италийн нэгэн сурвалжит ламтан эрдэнэс баялагаа
нуусан гэдгийг хэн ч үгүйсгэдэггүй.