Хөгжим бүжгийн коллежийн багш, ажилчид, оюутан сурагчид хайртай шавь, дотнын найздаа тусламж хүссэн захидлыг бидэнд илгээлээ.
Тус сургуулийн Үндэсний хөгжмийн тэнхимийн 9а ангийн лимбэ хөгжмийн сурагч Отгонтуяа овогтой Алтангэрэл ясны хорт хавдрын улмаас өвчиндөө шаналж байна. Энэ оны дундаас гэнэт хүүгийн түнхний хэсэг хавдсан байна. Ингээд шинжилгээ өгөхөд (Ewing-s-sarcomo) ясны хорт хавдар болох нь тогтоогджээ.
Гэр бүлийнхэн нь хашаа байшин, газраа заран эмчилгээний зардалд хэрэглэж байгаа ч дараагийн шатны эмчилгээг БНСУ-д хийлгэх шаардлагатай болсон байна. Үүнд:
- Онош баталгаажуулах шинжилгээ 8-10 сая,
- Химийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэхэд нэг удаа 4-5 сая вон,
- Хагалгаа хийлгэх зардал 50 сая вон шаардлагатай байгаа аж.
Тиймээс элэг нэгт Монгол түмнээ О.Алтангэрэл хүүд тусламжийн гараа сунгахыг анд нөхөд, багш нар нь хүсчээ.
О.Алтангэрэл сурлага төдийгүй урлагийн салбарт үеийнхнийгээ манлайлдаг ХБК-ийн шилдэг сурагчдын нэг бөгөөд
- “Манай цэргийн жавхаа” дууны нэрэмжит улсын уралдааны тэргүүн байр,
- 2010 онд Нийслэлийн 16-р сургуулийн “Оны шилдэг сурагч”,
- 2013 онд Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медаль,
- 2014 онд “Лимбийн эгшиг 2” тайлан тоглолтод гоцлол, хоршил болон чуулгаар хөгжимдөж оролцсон,
- 2015 онд ХБК-д Анхны тайлан тоглолт болох “Тэмүүлэл” тоглолтыг ангийнхантайгаа хамт зохион байгуулан толилуулсан авьяаслаг, ирээдүйтэй сурагч хэмээн сургуулиас нь тодорхойлжээ.
О.Алтангэрэл хүүд туслах хандивын данс:
1.Б.Отгонтуяа 5749864475 Хаан банк,
2.Б.Отгонтуяа 312500071639 Төрийн банк,
3.Нагац эгч Б.Мөнхтуяа 5009516190 Хаан банк.
Буян нүдгүй ч эзнээ олдог
Будаа үзүүргүй ч газар цоолно гэдэгчлэн буянт сэтгэл, гэгээн итгэлээр ангийн найз, хайртай шавьд нь дэм болохыг Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчид хичээнгүйлэн хүсч байна.
Та О.Алтангэрэлийн гэр бүлтэй 88203086, 99924615, 99697198, 86203086 дугаарын утсаар холбогдох боломжтой.