1913 онд Богд хаан зарлиг буулгаж, ”Монгол улсын дотор алт мөнгөний зэрэг олон зүйлийн уурхай нээх дүрэм”-ийг бий болгосон нь байгалийн баялгаа ашиглахтай холбогдсон анхны албан баримт болсон байдаг. Ийнхүү 1915 онд Налайхын уурхай Оросуудын удирдлагаар Богд хааны ивээлээр ашиглалтанд орж анхны жилдээ 4000 тонн нүүрс гаргажээ.
Энэхүү нүүрс нь Өргөө хот өнөөдрийн Улаанбаатар хот руу үхэр, морь, илжиг, луус тэргэнд ачигдаж Богдын ногоон ордон, Барон Унгерний байшин, Америк, Орос, Хятадын олон пүүсний түлшинд зарцуулагдана. Үүгээрээ Богдын санг арвижуулахад татвар төлж Богд хаанд 2 давхар ашигтай байлаа. Монгол, орос, хятад гээд олон үндэстэн налайхын уурхайн суурийг тавилцсаны дээр олзлогдсон япон цэргүүд хүртэл уурхайн ажилд оролцож байсан юм.
Монгол улсын эдийн засаг, бизнесийн түүхэн үйл явдлын цуврал “Тал нутгийн эдийн засаг” нэвтрүүлэг Налайхын нүүрсний уурхайг онцоллоо.