Дөнерөөс өөр ойлголтгүй явсан хүний хувьд хоёр тивийг дамнан оршдог Эртний Византын нийслэл Константинополь түүхийн хувьд ч, соёлын хувьд ч ер нь олон талаараа цаг хугацааны аялал мэт ажээ.
Өдөртөө 60 гаруй сая хүн ирж, буцдаг Ататуркийн нисэх буудал нэг талд нь байхад нөгөө талд нь дэлхийн анхны худалдаан төв гэгдэх “Их Базаар” байх жишээтэй. Гадаа 30 хэмийн халуун байхад ч буцалсан халуун цай оочлон суух нь хүртэл Туркийн орчин үеийн соёл.
Аль 1920-иод онд нээгдсэн хэдий ч үр ач нь өнөөдрийг хүртэл яг байснаар нь ажиллуулдаг дэлгүүр хүртэл энд бий. Босфорын хоолой тэг дундуур нь татсан Истанбул өнөөдөр нийслэл биш ч гэсэн соёлын, дурсгалын, орчин үеийн бүхнийг өөртөө агуулна.
НАРТАЙ УРАЛДСАН 10 ЦАГ
Сүүлд найман настайдаа олон улсын онгоцонд суусан болохоор Туркт очихоос гадна, онгоцонд сууна гэдэг надад дэндүү таашаалтай байв. Хэдийгээр миний генд акрофобиа гүн бат хэлхээтэй хэдий ч би өнгөрсөн зун шүхрээр үсэрсэн.
Генийн гажуудал л байх. Ямар ч байсан айдаг мөртөө бас дээрээс нь харах дуртай л байж таарах нь. Ингээд Бямба гаригийн өдөр Боинг 737-900 онгоцны хоёрдугаар эгнээний цонхон талын суудалд тухлаад авлаа.
Нээрэн Бизнес ангиллаар ниссэн гэдгээ хэлэхгүй байж чадахгүй нь. Онгоцонд суулаа, уух зүйлээр дайлна. Онгоц хөөрлөө хоолны цэс авч ирнэ. Үйлчилгээ нь өөлөх юмгүй сайн. Яг цонхны дэргэд, үүлсийн дээгүүр, таван одтой зочид буудлын стандартын үйлчилгээ авна гэдэг...

Өдөр 13:00 цагийн үед Улаанбаатараас хөөрсөн бид нийт 10 цаг орчим нисэж байж Константинопольд хүрнэ. Харин дэлхийн тэнхлэгийн эргэлтийн өөдөөс нисэж байгаа болохоор энд 22:00 цаг болж байхад тэнд 18:00 цаг болж байх аж.
Зам зуураа тийм ч тансаг бус, гэхдээ “өөр” Манасын нисэх буудалд цаг хүрэхгүй саатаад үргэлжлүүлэн ниснэ.
Ингэж уралдсаар байгаад Ази, Европыг дамнан орших Истанбулд хүрлээ. Мэдээж хэрэг нараа гүйцэж чадаагүй л дээ. Гэхдээ нар хэвийсэн нэг тийм сайхан үдэш биднийг угтан авлаа.
ЭНД Ч ДАЛБАА, ТЭНД Ч ДАЛБАА БУЮУ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ
Хоёр тивийг дамнан орших, түүх соёлын баялаг түүхтэй энэ гайхалтай улсад нэг биш асуудал бий. Исламын улсын халдлага, Курдийн босогчид, бүр саяхны амжилтгүй цэргийн эргэлт гээд дурдвал гадаад болоод дотоодын асуудал байна.
Магадгүй энд хамгийн олон харж болох зүйл час улаан далбаа нь байх
Биднийг Туркт газардах үед долдугаар сард болсон цэргийн эргэлтээр төрийн эрхийг авах гэж оролдсон үйл явдлаас улбаатай гурван сарын хугацаатай онц байдал үргэлжилж байсан юм. Тийм ч учраас юун түрүүнд хэн бүхний толгойд “Тэнд аюулгүй юу?” гэдэг асуулт орж ирнэ.
Нөхцөл байдал ямар байгаа бол, ард түмэн хэвийн амьдралдаа орсон уу? гэдэг асуултууд хөвөрнө. Дэлхий дахиныг цочроосон 2016 оны долдугаар сарын 15-ны тэр үйл явдлаас болж 200 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан билээ.
Гэтэл энэ явдлаас арав гаруйхан өдрийн дараа Ататуркийн нисэх буудалд аймшигтай халдлага болж олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Ерөөс өнгөрсөн зуны дараалсан хоёр явдал жуулчдын санааг хамгийн ихээр зовоох болов.
Ататуркийн нисэх буудалд буусны дараа л шалган нэвтрүүлэх хэсгийн уртаас урт дараалал энд онц байдал зарласан гэдгийг илэрхийлнэ. Гэхдээ харуул хамгаалалтыг өндөржүүлсэн гэдэг урьд өмнөхөөс ч илүү аюулгүй болсон гэсэнтэй ижил юм.
Тиймээс онгоцны буудал: АЮУЛГҮЙ.
Нисэх буудлаас дөнгөж гарахад л эргийн хотын чийглэг уур амьсгал өөдөөс үлээнэ. Харин хаашаа л харна “Хавирган сарыг одтой дүрсэлсэн час улаан далбаа”. Дэлгүүрийн лангуу, машины цонх, гүүрний доороос гээд өлгөж л болохоор газар байвал тэнд Туркийн далбаа бий.
Магадгүй энд хамгийн олон харж болох зүйл час улаан далбаа нь байх. Турк ард түмний эх оронч үзлийг илэрхийлэх нэг зүйл нь далбаа. Эрт үеийг, орчин цагтай хослуулан орших Туркийн хамгийн том хот болох Истанбулаар зочилсон түүхийг та доорх бичлэгээс үзээрэй...

Turkish Airlines-ийн удирдах зөвлөлийн дарга Илкер Аячи энэхүү аяллын үеэр орон орноос ирсэн 100 гаруй сэтгүүлчидтэй уулзаж, хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрээр өнгөрч буй 2016 он Туркийн ард түмний хувьд тун хүнд жил байсныг өгүүлээд зун болсон үйл явдалтай холбоотой дараах мэдээллийг өгөв.
Цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаах гэж оролдсон явдал амжилтгүй болсон шалтгаан нь эх оронч ард түмний хүч байсан бөгөөд ардчилсан нийгмийг цогцлоосны нэг илрэл гэсэн юм.
Амжилтгүй төрийн эрхийг авах оролдлого болон Ататуркийн нисэх буудалд болсон халдлагын улмаас Туркийн аялал жуулчлалын салбар үнэмлэхүй хохирол амсжээ. Жишээлбэл Турк руу ирэхээр захиалга өгсөн байсан жуулчдын дөрөвний нэг нь халдлага, бослогын дараа захиалгаа цуцалж, дотоодын нислэг хүртэл хоосон суудалтай нисэх болсон аж.
Turkish Airlines компани амжилтгүй цэргийн эргэлтийн дараа 40 сая лира буюу ойролцоогоор 12 сая ам. долларын алдагдал хүлээжээ. Худалдаж авсан тасалбараа буцаахыг хүссэн хүмүүсийн хүсэлтийг шууд биелүүлж, нислэгээ хойшлуулахыг хүссэн зорчигчдоос нэмэлт төлбөр аваагүй гэв.
Учир нь 83 жилийн түүхтэй нислэгийн компанийн хувьд зорчигч гэдэг хамгийн чухал зүйл учраас тэдний ая тух, санал сэтгэгдлийг сонсох нь нэн тэргүүний зорилго байсан аж.
Дэлхийн нислэгийн компаниуд ямар нэгэн халдлага, терроризмын аюул заналхийлж эхэлсэн тохиолдолд үргэлж ийм хохирол амсдаг тухай тэрээр хэлсэн юм. Зуны явдлаас болж олон сая долларын хохирол учирснаас 2016 оны эхний хагас жилийн орлого сүүлиййн арван жилийн дунджаас доогуур гарчээ.
Гэхдээ Европын хамгийн том нислэгийн компаниудын нэг Turkish Airlines-ийн удирдах зөвлөлийн дарга энэ явдлыг түр зуурынх төдийгүй яг одоо баригдаж буй Истанбулын гурав дахь нисэх буудал өндөр ашиг авч ирнэ гэдэгт итгэж байгаа гэсэн юм.
Шинэ нисэх буудал нь 150 сая зорчигч хүлээн авах чадалтай болох аж. Илкер Аячи хэвлэлийн хурлын төгсгөлд Европын холбооны талаар дурдаж “Бид Европын холбооны гишүүн орнуудын нэгэн адил үнэлэмжтэй, тэднийг цусаараа хамгаалахад бэлэн байгаа гэдгийг мэдэгдэе. Гэтэл яагаад Туркийг Европын холбоонд нэгтгэхгүй байна вэ?” гэсэн юм.