Автозамууд дагтаршсан цасанд дарагдан, толь мэт гялтганаж байна. Гэтэл хотын дарга маань хэдэн ТҮК-ийн ажилтан нартайгаа нийлэн хүрз барин нүдэж харагдах.
Замаар давс, бодис цацлаа гэж мэдээлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй, улмаар халтиргаа гулгаа үүсч, осол гарч, замын түгжрэл ихсэх гэх мэтчилэн олон асуудал дагуулсаар.
Гаднын улс орнуудад цас цэвэрлэдэг төрөл бүрийн техник технологи ашиглаж, ажлаа хялбарчилж, богино хугацаанд цаснаас ангижирч байна. Гэтэл бид хүрзээр нүдэж, гараараа ухсаар байх уу?
ОХУ
ОХУ-ын нийслэл Москвад хүнд машин механизм ашиглан цасаа цэвэрлээд ачааны машинд зөөвөрлөж, цас хайлуулах цэгүүд рүү аваачдаг. Цасаа хайлуулсны дараа тусгай хоолойгоор гол руу урсгадаг байна.
АНУ: ГУРВАН МАШИНЫ ХҮЧИН ЧАДАЛТАЙ АЖИЛЛАДАГ МАШИН
АНУ-д цас цэвэрлэдэг машинууддаа TowPlow хэмээх тусгай чиргүүл зохион бүтээсэн байна. Энэ нь гурван машины хүчин чадалтай ажилладаг бөгөөд өргөн замд ашиглахад илүү тохиромжтой байдаг гэнэ.
Швед: ХАЛУУН ЭЛС
Шведийн эрдэмтэн Торгейр Ваа цас мөстэй тэмцэх шинэ аргачлал бодож олсон байна. Үүнийг 2004 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Жижиг ширхэгтэй элсийг 90-95 хэмийн халуун устай холиод гудамжинд цацна. Халуун элс цасыг хайлуулж шингээд гадаргууг барзгар болгодог.
ХЕЛЬСИНК
Финляндын нийслэл Хельсинк бол Европын хамгийн их цас ордог хотуудын нэг. Цас цэвэрлэх техник нь 24 цагаар жижүүрлэдэг. Хотоо цас цэвэрлэгээний бүсүүдэд хуваасан бөгөөд тухайн хариуцсан газраа цэвэрлэж, цасаа зөөвөрлөж холдуулдаг байна.
Харин хотын захирагчийн хувьд гудамж талбай, олон нийтийн газрыг цэвэрлэх үүрэгтэй.
Тэд цас мөс цэвэрлэх тусгай жижиг машин болон грейдерээр цэвэрлэдэг. Шөнө цас орсон тохиолдолд шөнөдөө амжуулан, хүмүүс өглөө ажилдаа явахаас өмнө цэвэрлэдэг. Бөөгнүүлсэн цасаа Усны институтэд судлаад хүрээлэн буй орчинд аюулгүй гэж үзвэл гол руу хаядаг байна.
Исланд:ХАЛААГУУРТАЙ ЗАМ
Исландын зарим газруудад халаагууртай зам тавьсан байдаг ажээ. Ийм зам дээр орсон цас шууд л хайлдаг.
Ийм технологийг Хельсинк болон Япон, Америкт ч ашигладаг байна.
Канад: ЦАС ХАЙЛУУЛАГЧ
Канад цас хайлуулагч технологиороо анхдагч. Цасаа цэвэрлэх техник хүрэлцдэггүйгээс ийм техник нэвтрүүлсэн байна. Цас хайлуулагч нь цагт 350 тонн цасыг боловсруулах хүчин чадалтай.
Монреал хотод 170 гаруй машин ажиллаж, 188 машин зам цэвэрлэдэг байна. /2016 оны нэгдүгээр сард гарсан мэдээллээс/. Ингэснээр хотыг бүхэлд нь цаснаас “ангижруулахад” таваас доошгүй хоног зарцуулдаг. Нэг см орчим цас ороход л цэвэрлээд, зөөвөрлөж холдуулдаг байна.
Харин Ванкуверт бидний хэрэглээд байдаг давстай адил магнийн хлорид хэмээх бодис ашигладаг. Зүгээр ч нэг цацаад өнгөрдөггүй. Маш зузаан давхарга үүсэхээр цацаж хучдаг байна.
ОХУ-д цасаа цэвэрлэж байгаа үйл явцаас зургаар хүргэж байна