Иргэн та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.
Өөрөөр хэлбэл та
- хэрэглэгчийн овог, нэр,
- регистрийн дугаар,
- цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
- утасны дугаар,
- албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон.
Мөн татварын баримтыг үндэслэн албан татвар төлөгч сугалааны тохиролд оролцож азтан болох боломжийг эдлээд жил орчмын хугацаа өнгөрөөд байна.
Урамшууллын системтэй болсноор аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг бүртгэж, хяналт тавих эрх зүйн болоод технологийн шийдлийг бий болгосон.
Тэгвэл он гарсаар эхний арван сарын байдлаар 456611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор байгаа гэдгийг Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Э.Буд хэллээ.
Мөн тэрээр “Татвар төлөгчид, иргэд Сангийн сайдын 333-р тушаалаар батлагдсан журмын дагуу албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан авах боломжтой. Хуулийн хүрээнд татварын албанаас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргаж баталгаажуулна. Жагсаалтыг ажлын ес хоногт багтаан шийдвэрлэж, Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд 45 хоногт багтаан шийдвэрлэх заалттай” гэдгийг хэлсэн юм.
Харин 456 мянган иргэнд 25.4 тэрбум төгрөгийг олгох буцаан олголтыг өгөх төсөв байгаа эсэх талаар Сангийн яамнаас “Буцаан олголтод зориулан ирэх онд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.