“Ус цэвэршүүлэгч компаниас ярьж байна” хэмээн хэн нэгэн танруу ярьж ундны усаа үнэгүй шүүлгэх саналыг тавьж байв уу?
Тэгвэл энэ нь иргэдийг ус цэвэршүүлэх нэрийдлээр хууран мэхэлж, тэр ч байтугай тэдний эрүүл мэндэд заналхийлж буй бохир бизнес болохыг усны салбарын эрдэмтэд мэдэгдлээ.
Хуралд Ч.Жавзан, Д.Басандорж, Ж.Оюун хэмээх усны салбарын докторууд болоод хохирогчид оролцов.
Эрдэмтдийн ярьж буйгаар Казакстанд цэцэглэж, төрөөс зогсоосон ус цэвэршүүлэгчийн бизнес Монголд хүчээ авч иргэдийг хохироож байгаа аж.
Уг бизнес нь “Үнэ цэнэ”, “Хүслийн цэнгэг ус”, “Тольдон сүлд” зэрэг 40 гаруй компаний далбаан дор үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Тэд иргэдийн утасны дугаар руу залган ундны усны бохирдлыг үнэгүй тодорхойлуулах санал тавьж, усны эрдсийг задлах төхөөрөмжийн тусламжтайгаар стандартын шаардлага хангахгүй ус ууж буйг итгүүлэн, бүтээгдэхүүнээ борлуулдаг гэнэ.
Усны чиглэлийн эрдэмтдийн ярьж буйгаар компаниудын усны чанар тодорхойлдог гэх электролизийн аппарат нь бохирдлыг тодорхойлох бус усан дахь эрдсийг хүчээр задалж тунадас үүсгэдэг.
Үүнийг нь иргэд усны бохирдол хэмээн эндүүрэн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг 1-2 сая төгрөгөөр худалдан авдаг байна.
Ус цэвэршүүлэгч нь усанд байх шаардлагатай эрдэс бодисыг устгаж нэрсэн ус болгодог тул удаан хугацаагаар хэрэглэсэн хүний дархлаа муудаж, хууч хөдлөн, өвчлөмтгий болдог аж.
Одоогийн байдлаар 100 мянга гаруй иргэн хохирогч болсноо мэдэгдээд байгаа бөгөөд 50 орчим хүний биед сөрөг нөлөө үзүүлснийг хурлын үеэр дуулгав.
Иргэд мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар зэрэг байгууллагуудад ханддаг ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгааг ч мөн мэдээллээ.