Дал гарч яваа энэ буурайг Х.Пүрэвжал гэдэг. Насаараа цэргийн алба хашсан тэрбээр гавьяаныхаа амралтад гараад хөгшинтэйгээ дулаан гэрт, халуун цай оочин, хууч хөөрсөн шиг сайхан амьдарна гэж төсөөлж явсан нэгэн.
Гэвч өнөөдөр байдал эсрэгээрээ. Баянхошуунд айлын хашаанд таван ханатай гэр түрээслэн, өвчтэй ханьдаа оройдоо цайны сүүтэй очих юмсан хэмээн таксинд явдаг.
АХЫНХ НЬ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ИРЭХ САРД, ЭМГЭНИЙХ 2018 ОНД ДУУСНА
Өглөөний нартай зэрэгцэн гэрээс гараад орой нар буухтай уралдан гэртээ ирдэг тэрээр заримдаа цайны сүүгүй ч ирэх нь бий. Өвчиндөө шаналж, ханиалган байгаа эхнэр нь гэртээ өнждөг тул байнга галлах хэрэг гарна. Тэгэхээр өдөрт олдог мөнгөөрөө нүүрс, түлээ гэсээр сүүгүй ирдэг талаараа тэрээр ярьсан юм.
Хоёр жилийн өмнө Х.Пүрэвжал гуай 6х8 хэмжээтэй, бариад жил тойрон болж буй байшиндаа эхнэр, ач охинтойгоо тэтгэврийн мөнгөөрөө тансаг биш ч хоолтой, галтай амьдарч байж. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн “ачаар” өнөөдөр тэтгэврийн зээлтэй, орон гэр, оочих аягагүй болжээ.
“Ах нь орой дөрвөн цаг гээд л буухгүй бол харанхуйд настай хүн нүд гялбаад таксинд явж чадахгүй ээ. Одоо дал гарч яваа юм чинь аргагүй байх даа. Хөгшний маань бие өвдөөд айлгаад салахгүй юм. Энэ гэр, хашаатайгаа нийлээд сарын 160 мянган төгрөгийн түрээстэй. Бид хоёр тэтгэврийн зээл аваад түрээсээ төлчихсөн. Хөгшний тэтгэврийн зээл болоогүй ээ, 2018 онд дуусна. Ахынх нь энэ арванхоёрдугаар сард дуусна. Тэгвэл ядаж л сүүтэйгээ залгана. Бид өнгөрсөн хугацаанд ийм хохирол амссан гэж илүү дутуу мөнгө нэхэхгүй. Хурдхан шиг л өөрийн гэсэн орох оронтой болчихмоор байна” хэмээн Х.Пүрэвжал гуай нулимс цийлэгнүүлэн ярьсан юм.
Арга ч үгүй өндөр настай хүн өнөөдрийг нүүрс, түлээ, идэх хоолондоо санаа зовж, өвлийн хүйтэнд бензинээ харамлан хүйтэн машинд юу эсийг бодож суугаа билээ.
Өвөө шигээ хүний хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэн ярихыг сонсох үнэндээ хэцүү юм билээ. “Хорвоогийн жам юм хойно тэнгэрт одно, гэхдээ ядаж дулаан гэрт санаа зовох юмгүй тайван суух юмсан” гээд тэрээр нулимсаа арчсан.
Одоо түүнд 2014 тавдугаар сарын 23-нд хашаа байшингаа 56 м2 байр болгохоор гарын үсэг зурсан бичиг баримт, тэтгэврийн зээл хоёр л үлдэж.
ХОЁР ЖИЛ БАЙРАА ХҮЛЭЭЖ БУЙ 225 ХҮН БИЙ
Х.Пүрэвжал гуай шиг хэцүү байдалд орсон 43 өрхийн 225 хүн бий. Тэд өвлийн хүйтнээр айлаар дамжиж, түрээсийн байрнаасаа хөөгдөж, архинд орж, зарим нь шинэ байраа үзэж чадалгүй хорвоог орхиж байгаа талаар тэдний төлөөлөл хэлж байна.
Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Баянхошууны шинэ эцэст дутуу баригдсан таван давхар байр бий. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн анхны байршлуудын нэг. 2014 онд эхэлсэн энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй, хэл ам дагуулсаар.
Хоёр жилийн өмнө, 2014 оны зургадугаар сард “Назу” групп гэр хорооллын дахин төлөвлөлтийн гэрээг хийж эхэлжээ. 11.5 га газарт 22 блок таван давхар байр, сургууль, цэцэрлэгийн хамт байгуулахаар болж, 268 айлтай гурвалсан гэрээ байгуулсан байна.
Ингээд эхний ээлжинд Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргаж, 43 айлын газрыг 2014 оны есдүгээр сард чөлөөлүүлжээ. Тухайн үед сардаа 150 мянган төгрөгийг түрээс болгон өгөх, мөн 2016 оны 1-р улиралд шинэ байрандаа орох гэрээ байгуулсан байна.
Өдөр хоног өнгөрсөөр байр ашиглалтад орох хугацаа болсон ч барилгын ажил явцгүй, сүүлдээ сар бүр өгдөг түрээсийн мөнгөө ч өгч чадахгүйдээ тулжээ. Өнгөрсөн гуравдугаар сард “Назу групп” иргэдтэй уулзалт хийсэн байна. Барилгын ажлыг үргэлжлүүлэх хөрөнгөгүй болсон тул тухайн газарт байрлах дөрвөн айлын баримт бичгийг компанийн нэр дээрээ шилжүүлж, зээл авах хүсэлтэй байгаагаа хэлэв. Тухайн айлууд ч байраа хурдан ашиглалтад ороосой хэмээн нэрийг нь шилжүүлсэн ч тэрнээс хойш нэг ч тоосго өрөөгүй аж.
Ингээд барилгын ажил зогссоноор тогтохгүй долдугаар сараас хойш түрээсийн мөнгөө өгөхөө больжээ. Аравдугаар сард компанийн төлөөлөл иргэдтэй уулзан, төслийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул болих хүсэлтээ гаргасан талаараа хэлсэн байна.
ДАМЖИН ӨНГӨРӨХ БАЙРАНД САРД 330 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Ингээд 43 айлын 225 иргэн айлын хашаанд, хажуу өрөөнд, нийтийн байранд хоног төөрүүлж, олон хүүхэд харьяалалгүй хэмээн цэцэрлэг, сургуулиасаа хол сурч, боловсрох эрхээ хасуулж байна.
Сардаа өгдөг байсан 150 мянга нь айлын хашаанд гэр түрээслэхэд ч хүрэлцдэггүй талаар дээр дурдсан. Энэ мэтчилэн тэтгэврийн хөгшид голцуу эдгээр айлууд өнөөдөр өвлийн хүйтэнд хүнд хэцүү нөхцөлд байна. Дахин төлөвлөлтөд газар нь орсон Д.Түмэнбаяр гуайг айлууд хөөцөлдөж байж түр дамжин өнгөрөх байранд оруулсан байна. Нөхөр нь харавсан, өөрөө бие муутай учраас айл хөршүүд түүнд санаа тавьсан нь тэр. Гэвч сарын түрээс нь 230 мянга, цахилгаан, ус, СӨХ гээд сардаа ашиглалтын зардалд 100 мянган төгрөг гээд сард 330 мянган төгрөгийг зөвхөн байрандаа төлөх ёстой. Гэтэл тэтгэврээ зээлээд өмнөх түрээсийн байрандаа төлчихсөн тэд цаашид яахаа мэдэхгүй байна хэмээн учирлав.
ЦЭНДСҮРЭН: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТААТАЙ НӨХЦӨЛ БИШ ГЭЭД МӨНГӨӨ ТАТЧИХСАН
Бид төсөл хэрэгжүүлэгч “Назу констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Цэндсүрэн холбогдлоо.
-Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн явц ямар байгаа вэ? Төслийг эргүүлэн хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан байгаа гэсэн?
-2014 оноос эхэлсэн төсөл. Манайх таван давхар карказ босгоод нэг хэсгээ барьчихсан байгаа. Байрлал нь Баянхошууны эцэс, Жанцангийн гудамж гээд бүр хойшоо, гэр хороолол дунд, алслагдмал. Нийслэлээс дэд бүтцийг нь шийдэж, бохир дулаантай холбож өгнө гэж байсан хэдий ч одоог хүртэл шийдэгдээгүй.
Бид төслөө үргэлжлүүлье гэсэн боловч банк зээл гаргахаа болиод, хөрөнгө оруулагч нар таатай нөхцөл биш байна гээд хөрөнгө оруулалт хийхээ больчихсон. Компанийн зүгээс боломжийн хэрээр бүх зүйлээ барьцаалаад зээл авсан. Компани хэцүү байдалд байна. Сонгуулийн жил таараад, засаг солигдоод шийдэх албан тушаалтнууд нь нь хүртэл өөрчлөгдөөд дэд бүтцийн асуудал хойшилсоор л байна.
Манай компанийн санхүүгийн байдал үнэхээр хүнд болсон учир нөхцөл байдлаа иргэддээ хэлсэн. Бас Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газарт төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй, хөрөнгө мөнгөгүй болсон тул төслөөс гарах хүсэлтээ явуулчихсан. Одоогоор бидэнд ямар нэг хариу өгөөгүй байна.
-Хүсэлтээ хэзээ явуулсан юм бэ?
-Аравдугаар сард явуулсан.
-Иргэдэд түрээсийн мөнгөнийхөө оронд блок, элс, хайрга авахыг санал болгосон талаар хэлж байна лээ.
-Бид иргэдтэйгээ уулзсан. Манай компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, түрээсийн байрнаасаа хүртэл гарчихаад байна. Бид аль болох боломжоороо шийдэхийг хичээж байна. Байр маань ашиглалтад орчихвол өгөөгүй түрээсийнхээ мөнгөний оронд граш өгөх ч юм уу. Бэлэн мөнгөгүй хүмүүс чинь аль боломжоороо л гарц хайж байгаа. Иргэд маань тэгэхээр луйвар хийлээ гээд байгаа юм. Бид уг нь аль болох ажил хийе, том хотхон барья л гэж энэ ажилд орсон. Одоо чөлөөлүүлсэн газарт нийтийн орон сууц байсан юм. Бид бүр болохгүй бол хавар ажил эхлэхээр нийтийн орон сууцыг нь дотоод нөөц бололцоогоо ашиглаад барьж өгье л гээд байж байна. Иргэд хохирсон нь үнэн. Үнэхээр хэцүү байгааг нь ойлгож байна. Гэхдээ зах зээл дээр үнэндээ энэ жил бэлэн мөнгөний борлуулалт алга байна. Манай элс, хайрганы борлуулалт хийдэг ч дан бартер байгаад байна.
-Төсөл эхэлснээс хойш танай компани хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулаад байна вэ?
-Нарийн тооцож үзээгүй байна. Нилээн том тоо гарах байх. Бид одоог хүртэл хөрөнгө оруулагч хайсаар л байна.
-Хөрөнгө оруулагч олдчихвол, хавар барилгын ажил эхлэхэд ажилдаа орно гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ манайх хамгийн гол нь эхний барилгадаа 40 айлаа оруулчихаад үлдсэнийг нь борлуулъя гэхээр банкны зээл төвийн төвлөрсөн дулааны шугам сүлжээтэй байранд өгдөг. Тэгэхээр манайд тэр нь байхгүй. Борлуулалт хийх гэхээр ямар ч таатай нөхцөл байхгүй болчихоод байна.
-Одоо эхний блокоо дуусгахад хичнээн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ?
-Бас л нарийн тооцоотой л доо. Би яг одоо тодорхой хэлж мэдэхгүй байна.
-Анх төсөлд хичнээн компани оролцоод танайх шалгарсан юм бол?
-Тухайн үед би энэ ажлыг аваагүй байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Дахин төлөвлөлтийн төсөлд оролцох саналыг манай компанид тавьж байсан гэсэн. Төсөл хэрэгжүүлэх ганц газар үлдсэн байсан нь Сонгинохайрханы 10-р хороо гэж байсан.
“Назу констракшн” компанийн зүгээс дээрх тайлбарыг өглөө. Компани мөнгөгүй гээд барилга зогсчихсон, иргэд нь түрээсийн мөнгө авч чадахгүй нөхцөл байдал ийм байна. Чөмөг царцам хүйтэнд иргэд орох оронтой болгооч хэмээн гуйж байна. Харин холбогдох байгууллагууд ийм нөхцөл байдалд ямар шийдвэр гаргаж, цаашид хэрхэх талаар бид эргэн мэдээлэх болно.