Олон түмний дунд “Элэгний” хэмээн нэрлэгдэх болсон өндөр настан, хурандаа Ж.Жамсран гуай уншигчдын хүсэлтээр өөрийнхөө өдөр тутмын амьдралд мөрддөг дэглэм жаягийнхаа талаар ийнхүү зөвлөж байна.
Миний хувьд элэгний өвчний талаар сургуульд сураагүй ч ном судраас бишгүй уншиж мэдсэн хүн л дээ.
Хүнд өвчин тусаад бие муудаж арга ядахдаа төрж өссөн нутгийнхаа уул хэцэд зэрлэгшин амьдарч гал ус, ургамал ногоонд итгэл өгч, ойн амьтны түүхий махаар хооллож явахдаа “Амьтан бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдгийг чанд ойлгосон юм. Энэ хорвоод эрдэмгүй шүтэлцээгүй зүйл гэж огтхон ч байхгүй ээ. Энэ ойлголтыг миний өдөр тутамдаа уудаг цайнаас л мэдэж болох байх.
Би уудаг бор цайгаа эрдэмтэй цай гэж нэрлэдэг. Найрлагад нь загсгал цай, таван салаа, задь, цагаан гаа, уулын шүүдэр цэцэг, боролзгоны шар цэцэг, халгай ордог. Чага мөөг буюу хусны онгол жинхэнэ эрдэмтэй юм шүү. Бас хужир хийнэ. Өдөр тутамд зөвхөн бурханд залбирах биш дасгал хөдөлгөөн маш чухал. Толгой, чих, гарын алга, хөлийн уланд байх биологийн идэвхтэй цэгүүддээ өглөө бүр тогтмол бариаг өөрөө хийж байх нь биеийн алжаал тайлах арга болдог. Бас нойроо зөв зохицуулж байвал эрүүл байх нэг үндэс.
Тавтай нойр сайхан амарсан бие махбодь гэдэг чинь ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх увидас, энергийг бүрдүүлж өгдөг юм шүү. Миний хувьд орой шугамын радио зогсож төрийн дуулал эгшиглэх тэр агшинд нам унтдаг. Тэр цагаас яльгүй л алгуурлабал нойр хульжих гээд байдаг юм. Өглөө зургаан цагт л яг сэрдэг. Энэ маань хэвшил болсон. Хүн долоон цаг унтахад л хангалттай. Настай хүний хувьд бие организм хий бадгана талдаа ордог болохоор нойр нь бага байдаг. Бас залуу хүмүүс хэдэн цаг ч хамаагүй унтаад л.
Түүнийгээ сайхан амарч байна гэдэг. Их унтах нь зарим бие эрхтэнд сайнаар нөлөөлдөггүйг ном сударт бичсэн байдаг. Цээрлэх зүйлийн хувьд унтахаас өмнө шингэн юм бага ууж бай. Архи, тамхи бол бүр хэрэггүй. Зурагтын элдэв сонин хачныг харж нойроо битгий золиосло. Нөгөө талаар эрт босох нь чухал. Их унтсанаас болж байранд үүссэн угаар, уур амьсгалын элдэв зүйл организмд харш нөлөөлөх нь байдаг. Ингээд элгээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар өөрийн амьдралаас ажиглаж мэдсэн зарим зүйлийг хэлье.
Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх “алтан дүрэм” гэж надад бий.
- Архи бүү хэрэглэ
- Тамхи битгий тат. Тамхины утаанаас аль болох хол бай.
- Хөгц, мөөгөнцөртсөн хүнс бүү хэрэглэ.
- Шаардлагагүй үед тариа хийлгэхээс зайлсхий.
- Шаардлагагүй бол цусаа шүүлгэхийг цээрлэ.
- Биедээ шивээс битгий хийлгэ.
- Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ.
- Сэтгэлдээ тааламжгүй газар битгий хоолло. Тогтмол цагт хэмжээтэй хооллож сур. Тааралдсан бүхнээ идэх нь буруу.
- Өдөрт 3-5 удаа гараа угааж бай.
Элэг юунд “дуртай” вэ? гэвэл амгалан тайван, инээд хөөртэй байх. Жимс жимсгэнэ, ургамлын шимт хэсэг, хүнсний ногоо, уураг зэргийг хэрэглэж байна.
Элэг юунд “дургүй” вэ? гэвэл стресст автах, архи, тамхи хэрэглэх, нүүрс ус, өөх тос, шарсан хайрсан хоол идэх, биедээ их доргилт үзүүлэх, бохир буюу хөгц мөөгөнцөртэй хүнс идэхэд дургүй байдаг.
Элэг нь ходоод гэдэснээс ялгарч гарсан тунгалгийг боловсруулж цус болгодог. Биеийн долоон тунгалгийг боловсруулахад нөлөөтэй гэж ном сударт бичсэн бий. Нүдийг элэгний цэцэг гэдэг нь учиртай. Анагаах ухаанд хүний нүдээр нь дотоод эрхтний өвчлөлийг мэдэж болдог гэж тодорхойлдог шүү дээ.
Элэгний өвчний нийтлэг шинж нь элгэн дээр өвдөх, хоолны шингэлт муудах, ам гашуу оргих, нүд улайх юм уу, шарлах, бүрэлзэх зэргээр илэрдэг. Иймээс эдгээр шинжийг санаж өөртөө хянуур байх нь зүйтэй гэдгийг зөвлөх байна. Элгэнд үүсэх өвчнийг 18 төрөлтэй гэж болно. Тэр бүхнийг эмчлэх, засах арга бий.
Гол нь хүн өдөр тутмын амьдралын дэг, хэвшлээ зөв жолоодох, өвчилбөл оношоо зөв тогтоолгосны дараа Монголын уламжлалт эмийг хүртэх горимыг сайтар дагаарай. Хүн өөртөө эмч байх эрдэм увидас бий гэдгээ мэдрэх учиртай. Энэ тухай дараагийн ээлжинд зөвлөе.
Д.Надмид