УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.
-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хилийн цэргийн зарим чиг үүрэг гааль, тагнуултай давхцаж байна гэсэн шүүмжлэл гараад байна.
-Энэ өргөн барьсан хууль нь 83 жилийн түүхтэй, албаараа бахархаж явдаг хилчин цэрэг, дайчид, албан хаагчдын эрх ашигт ноцтой халдаж байна. Засгийн газар цэргийн хүчнийхнийг албан итгэх итгэл, улс орныг хамгаалах чадавхыг сулруулах хуулийн төслийг хоёр дахь удаа оруулж ирлээ. Төрийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг хасах гэж оруулж байсан бол одоо Батлан хамгаалахын нэгдмэл тогтолцоог задлах асуудлыг оруулж ирж байна. Хилийн цэргийг хилийн цагдаа болгох хуулийн төслийг би тууштай эсэргүүцэх болно.
-Тухайлбал хуулийн төсөл дээр ямар ямар заалтууд байна?
-Оруулж ирсэн хуулийн төсөл дээр батлан хамгаалах төрийн бодлогын талаар нэг өгүүлбэр ч байхгүй. Хилийн тухай хууль дээр хилийн цэрэг гэсэн томьёоноос бүрэн зайлсхийсэн хил хамгаалах байгууллага гэсэн ерөнхий агуулгатай. Хил хамгаалах байгууллага нь хил дээр хяналт тавьдаг гааль мэргэжлийн ажлын үүрэгтэй давхацсан, аж ахуйн чанар нь нэмэгдсэн. Хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үндсэн үүргээсээ гажсан байсан. Хилийн цэрэг зэвсгээсээ татгалзан гав, бороохой зүүх хэмжээнд хуулийн төслийг оруулж ирсэн. Хилийн цэргийг цагдаа болгоё гэсэн утгатай.
Хэрэв Хууль зүйн яам Хилийн цэргийн тухай хуулийн төслийг татаж авахгүй энэ чигээрээ зүтгүүлэх бодлого баримталбал Засгийн газарт хариуцлага тооцуулах асуудлыг би өөрөө санаачлаад явна.
-Далай ламын айлчлалтай холбоотой Хятадын талаас мэдэгдэл гаргалаа. Хоёр орны харилцааг буцааж сайжруулах ямар боломж байна гэж та харж байна?
-Монгол төрийн бодлого тодорхой. Бид нэг Хятадын бодлогыг дэмждэг. Хоёр улсын хооронд хилийн ямар нэгэн маргаан байхгүй, бие биенийхээ тусгаар тогтнолыг харилцан хүлээн зөвшөөрдөг. Далай ламын асуудал бол шашны асуудал. Үүнд Монголын төр оролцдоггүй оролцох ч ёсгүй. Шашин төрийн асуудал тусдаа хэмээн нөхцөл байдлаа тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна.