Японы Space World соёл амралтын хүрээлэн мөсөн гулгуурын талбайн мөсөн доороо далайн 5000 загас хөлдөөсөн нь олны эгдүүцлийг төрүүлжээ. Үүнээс болж тус мөсөн гулгуурын талбайг хаасан байна.
Загас, хавч, дун зэрэг далайн амьтдыг Space World хүрээлэнгийнхэн “Хөлдөх цэг” нэртэй өвлийн онцгой зугаа цэнгэлийн нэг хэсэг болгон мөсөн доороо сэлж буй мэт харагдуулахаар хийн хөлдөөжээ.
Хүрээлэнгийнхэн үүнийгээ дэлхийд цор ганц хэмээн сурталчилж, албан ёсны фейсбүүк хуудсандаа хөлдүү загаснуудын зургийг “Би ж...ж...живж байна, амьсгалж ч...ч...чадахгүй байна” гэсэн гарчигтайгаар тавьсан байна.
Space World хүрээлэнгийн менежер Тошими Такэда CNN-д өгсөн ярилцлагадаа мөсөн гулгуурын сурталчилгаа орон нутгийн телевизээр цацагдсаны дараа нийгмийн сүлжээнийхэн үүнд маш сөргөөр хандсан гэнэ. “Мөсөн гулгуурын талбай маань хоёр долоо хоногийн өмнө нээгдэж, маш олон хүн үйлчлүүлэгчидтэй болсон байсан учраас гэнэт ийм сөрөг хандлага ирэхэд бид их гайхсан. Манай мөсөн гулгуурын талбайн талаар зогсоо зайгүй муулж эхэлсэн. Тийм учраас бид уучлалт хүсч, мөсөн гулгуурын талбайгаа хаасан” хэмээн ярьсан юм.
Тэрбээр талбайг гэсгээж загаснуудыг аван, бордоо болгон ашиглахаа хэлсэн байна. Мөн эдгээр загаснуудыг загасны захаас худалдаж авсан, авах үед бүгд үхсэн байсан гэдгийг онцолсон юм.
“Хөлдөх цэг”-ийн талаарх сурталчилгаа өнгөрсөн бямба гарагт гарсан даруйдаа нийгмийн сүлжээнийхний анхаарлын төвд оржээ. Японы Relief Pain Animals нэртэй фейсбүүк хуудас, “Хөлдөөсөн загаснууд дээгүүр гулгах нь юу нь тийм хөгжилтэй гэж? Иймэрхүү санааг Японд хэвийн зүйл мэт хүлээж авч байгаа нь аймшигтай. Боловсролын хувьд маш дорой санаа байна” гэж бичжээ.
Мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид бухимдлаа илэрхийлцгээж байв. Тэдний нэг болох Миюра Цүбаса “Энэ явдал намайг үнэхээр бухимдууллаа. Хүүхдүүд үхсэн, хөлдүү загаснуудыг хараад баярлана гэж үү?” гэж бичсэн бол Мисаки нэртэй бас нэг хэрэглэгч “Анхнаасаа ийм зүйл бодож төлөвлөж байна гэдэг нь л эдгээр хүмүүсийг ямар сэтгэлгүй болохыг нь харуулж байна” гэж бичжээ.
Space World хүрээлэнгийнхэн мэдэгдэлдээ мөсөн гулгуурын талбай нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн бүх хүмүүсээс уучлал хүсч “Иймээс бид Мөсөн Музейн хэсэг болох мөсөн гулгуурыг өнөөдрөөс хаалаа” гэж бичсэн байна.
Мөн тус хүрээлэнгийн фейсбүүк хуудас мөсөн гулгууртай холбоотой бүх постоо устгажээ.
Эх сурвалж: www.bbc.com