Онтарио мужид өнгөрсөн бямба гарагийн шөнө 11 настай жаал машин хулгайлж, цагдаа нараас зугтжээ. Зугтаж явахдаа 120 км/цаг хүртэл хурдалсан бөгөөд GTA тоглоом тоглож байгаад машин барих ямар байдгийг үзэхээр шийдэж ийм хэрэг хийсэн аж.
Хүү давхиж яваад цагдаа нарыг хөөх үед эхлээд зогсжээ. Ингээд цагдаагийн алба хаагч жолоочийг шалгахаар ойртон очих үед дахин зугтсан байна. Онтарио мужийн цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч Керри Шмит “Машиныг зогсоогоод дотроос нь 11 настай хүү гарч ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Азаар хүү эсэн мэнд, гэмтэж бэртсэнгүй” гэжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Хүүхдүүд видео тоглоомоос болж эцэг, эхийнхээ оролцоогүй шийдвэр гаргаж, магадгүй аймшигтай харамсалтай явдлын хохирогч болж болох байсан жишээ энэ байна. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдээ юу тоглож, юу үзэж байгааг мэдэж байх ёстой” гэсэн юм.
Хэдийгээр видео тоглоом, кино урлаг хүүхдэд гэлтгүй насанд хүрэгчдэд хүртэл нөлөөлдөг талаар судалгаа байдаг ч гэсэн яг машин хулгайлах хийгээд бусад үйлдлийг гүйцэтгэхэд нөлөөлөх өөр олон хүчин зүйл бий. Видео тоглоом гэдэг зөвхөн нэг л хүчин зүйл.