Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нийтийн албанд өндөр дээд албан тушаал хаших хүн оффшор данс эзэмших тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ихэнх гишүүдийн саналаар тус хуулийн төсөлд нэмэлт заалтууд оруулах шаардлагатай, ажлын хэсэг дахин судалгаа хийх хэрэгтэй хэмээн үзсэн учир хуулийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлууллаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Монголд гаднын банк байхгүйн улмаас хүмүүс оффшор бүсэд мөнгөө хийж байна. Монголын хэдэн банканд итгэх итгэл алга. Гаднын банк оруулж ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүн данс эзэмшиж болохгүй гэнэ. Тэгэхээр гэр бүлийн хүн нь бизнес хийж болохгүй юм уу. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар шийтгэж байна уу. Гадаадын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь оффшор бүсээс орж ирсэн байдаг иймээс энэ бүхнийг бодолцож хуулиа батлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Тал цаас хууль батлах гэж байна. Энэ хууль цааш явахгүй. Хууль шаардлага хангахгүй. Ажлын хэсэгт дахин долоо хоног өгмөөр байна. Оффшор хөрөнгө байршуулахыг хориглох албан тушаалтнуудын жагсаалтыг гаргах хэрэгтэй. Жагсаалт батлах шиг амархан юм байхгүй. Аймгийн дарга нар, аймгийн хурлын дарга нар, агентлагийн дарга нар тэрнээс дээш Ерөнхийлөгч хүртэлх албан тушаалыг оруулах хэрэгтэй. Мөн тэдний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Нэгдүгээрт хууль хэрэгжүүлэхэд амар байх хэрэгтэй. Хуулийн хэрэгжилтийг хэн хянах вэ. Мөн тус хууль олон нийтэд ойлгомжтой байх хэрэгтэй. ХОМ өгдөг 38 мянган хүн бий. Эдгээрийг бүгдийг нь хамруулна гэвэл утгагүй. Эднээс хэд нь оффшор бүсэд данс нээх магадлалтай вэ гэдэг жагсаалтыг тодорхой гаргах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Жагсаалтыг байнгын хороо биш УИХ-аар батлуулах ёстой. Жагсаалтад зөвхөн аймаг нийслэл биш сум дүүргийг мөн оруулж өгөх хэрэгтэй.
Хууль зүйн байнгын хороонд оролцсон гишүүд хуулийн төсөлд нэмэлт заалтууд оруулж ирэх хэрэгтэй. Оффшор данс эзэмшихийг хориглох албан тушаалтнуудын жагсаалтыг гаргах хэрэгтэй гэсэн санал гаргав. Ингэснээр ажлын хэсэг дээрх саналыг тусган "Оффшорын хууль"-ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.