Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн.
Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашины түлхүүрээ гардан авсан юм.
Автомашин гардуулан өгөх ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын удирдлагууд оролцлоо.
Улсын нөөцөөс олгож буй эдгээр машин 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй аж.