Гэртээ хууль бусаар зэвсэг хадгалж буй, эсэхийг шалгахаар энгийн хувцасласан цагдаагийн ажилтан аравдугаар сарын сүүлийн нэгэн өглөө Иштван Гёркошийн гэрт очиход 76 настай неонацист хөгшин сэжиглээд гэртээ оруулсангүй. Цус урсгасан буудалцааны эцэст 46 настай цагдаагийн ажилтан амиа алдав. Харин ноён Гёркошийг цагдаа нар баривчлан авч одлоо.
Унгарын неонацист Үндэсний фронт хөдөлгөөнийг (MNA) үндэслэгч, урьд нь бусдыг ялгаварлан гадуурхсан, хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр удаа дараа баривчлагдаж байсан сахалтай эр цэргийн хувцастай зургаа авахуулсан нь их. Фашист үзлээрээ улс даяар зард гарсан тэрбээр төрөлх Бони тосгоныхоо толгодын дунд Үндэсний фронт хөдөлгөөний цэргийн сургууль байнга явуулдаг байжээ. Гёркош цэргийн сургуулиа тосгоны оршин суугчдад хүртэл сонирхуулдаг.
Гэхдээ хэт барууны зэвсэгт бүлэглэл ОХУ-ын нууц албадтай хэлхээ холбоотойг хүмүүс тэр бүр мэдэхгүй. “Энэ удаагийн буудалцааныг ОХУ-ын Засгийн газар зохион байгуулсан гэх нь хаашаа юм. Гэхдээ л ноён Гёркошийг Москва дэмждэг гэж үзэх сэжиг их” хэмээн Будапештэд байрладаг судалгааны Political Capital хүрээлэнгийн захирал Петер Креко өгүүлэв.
Аравдугаар сарын буудалцааны дараа цагдаа нар Үндэсний фронт хөдөлгөөний есөн ч агуулахыг илрүүлж, хадгалаастай зэр зэвсгийг нь хураан авчээ. Хадгалсан буу зэвсэг цагдаа нарын анх таамаглаж байснаас хэмжээний хувьд их, нэр төрлийн хувьд ноцтой олон янз байсан юм. Энэ их зэвсэг хэрэгсэл хаанаас ямар замаар орж ирсэн нь одоо ч тодорхойгүй.
Оросууд Европ дахь хэт барууны бүлэглэлүүдийг дэмждэг гэсэн цуу яриа түгээмэл. Гэхдээ Унгарт сая болж өнгөрсөн хэрэг уг цуу яриаг баримтаар баталж өглөө. Үндэсний фронт хөдөлгөөний гишүүд ОХУ-ын дипломатууд болон цэргийн тагнуулын дүрэмт хувцас бүхий хүмүүстэй ил шулуун хамтран ажилладаг талаар Унгарын аюулаас хамгаалах хороо саяхан баримттай мэдээлсэн.
Унгарын мэдээллийн хэрэгслүүдэд тавигдсан, Үндэсний фронт хөдөлгөөний удирдагчдын цахим шуудангаас үзвэл тус хөдөлгөөн Москвагаас санхүүждэг байжээ. Ноён Гёркош мөн Украины дайны талаар гуйвуулсан мэдээлэл цацдаг, ОХУ-д үйлчилдэг Hidfo.ru хэмээх цахим хуудсыг үндэслэгч.
Унгарт 1989 онд үүссэн Үндэсний фронт хөдөлгөөн нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг хэт барууны арав гаруй бүлэглэлийн ердөө ганц нь хэмээн мэдээлэлд ойр эх сурвалж тайлбарлаж байна. Өрнөдийн төдийгүй даяаршлын эсрэг байр суурьтай, санхүүгийн хувьд оршин тогтнох ирээдүй муу эдгээр бүлэглэлийг ОХУ-ын цэргийн тагнуулын алба сонирхдог. Үндэсний фронт хөдөлгөөн зэрэг бүлэглэлүүдийг тэтгэн дэмжих нь Москвагийн хэтийн стратеги болсон талаар Унгарын хэт барууны хөдөлгөөнийг мөрдөн судалж буй сэтгүүлч Андраш Десо тайлбарлав. “Оросууд тагнуул хийхийн оронд хэвлэлийнхнийг ашиглан нийгэм, улс төрийн тогтолцоонд нөлөөлөхөөр оролддог. Хүмүүсийг барьц алдуулж, айдас түгшүүрт автуулах эрмэлзэлтэй” хэмээн ноён Десо өгүүлэв.
Будапешт яахаараа НАТО-ийн нутаг дэвсгэрт Оросын тагнуулууд, Унгарын цэрэгжсэн бүлэглэлүүдийг чөлөөтэй хамтран ажиллуулсаар өдий хүрэв гэсэн асуултыг шинжээчид тавьж байна. Будапешт сүүлийн зургаан жилд Оросын ганц ч хүнийг тагнуулын хэрэгт холбогдуулан шалгаагүй нь хөрш улсуудтай нь харьцуулахад өвөрмөц үзэгдэл. Оросын олон зуун тагнуул Унгарт чөлөөтэй ажиллаж, Будапештыг “Жижигхэн Москва” болголоо хэмээн Ерөнхий сайд асан Ференц Дюрчань мэдэгдэж байлаа. “Унгарт орос тагнуулууд ажилладаггүй гэж хэлэх хүн бидний дундаас гарах уу? Гарахгүй болов уу” хэмээн ноён Креко өгүүлэв.
Унгарын аюулаас хамгаалах албаныхан ч дээрх үзэл бодолтой санал нэг. Зэвсэглэсэн бүлэглэлүүдийг ОХУ ивээн тэтгэдгийг Унгарын холбогдох албад хэдэн жилийн өмнөөс мэдэж байсан ч Москватай тогтоосон нягт харилцаа, эдийн засгийн болзошгүй сөрөг үр дагавраас болгоомжлон хариу арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.
Унгар нь ОХУ-аас нийлүүлдэг шатдаг хийнээс хамааралтай. Мөн Паксын цөмийн цахилгаан станцад хоёр реактор байгуулах ажлыг Кремль 10 тэрбум еврогоор санхүүжүүлж байгаа нь Унгарын түүхнээ сүүлийн хэдэн жилд тохиолдоогүй том хөрөнгө оруулалт болсон. Ерөнхийлөгч Владимир Путинтэй дотно харьцаатай Ерөнхий сайд Виктор Орбан ОХУ-д тавьсан Европын холбооны хоригийг цуцлахын төлөө байр суурьтай удирдагчдын нэг. Тэрбээр Москватай хамтран ажиллах нь Унгарын үндэсний ашиг сонирхол хэмээн мэдэгдсэн.
Аравдугаар сард болсон буудалцаан нь Унгарын аюулаас хамгаалах алба хэт барууны бүлэглэлүүд, Үндэсний фронт хөдөлгөөнийг дутуу үнэлж ирсний илрэл хэмээн Унгарын Улсыг аюулаас хамгаалах хорооны тэргүүн Золт Молнар үзэж байна. Гэхдээ уг хэргийг олон улсын хэмжээнд авч үзэх шаардлагагүй хэмээн тэрбээр анхааруулав. “Одоогоор ийм асуудлыг дипломат асуудал болгон хүндрүүлэх хэрэг байхгүй” хэмээн ноён Молнар өгүүллээ.
Дипломат түвшинд гомдол гаргахаас өмнө эрх баригчид мөрдөн шалгалт явуулж, тайлан гаргах ёстой талаар Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сижжарто мэдэгдлээ. “Хэрэв ОХУ-ын эсрэг гомдол гаргах гэж байгаа бол баталгаатай үндэслэлд тулгуурлах ёстой. Харин энэ хэрэгт ийм үндэслэл алга” хэмээн ноён Сижжарто өгүүлж байна.
Эндрью Бирн