Дроны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүмүүс хувийн орон зай, аюулгүй байдалдаа санаа зовних нь нэмэгдсэн. Тийм ч учраас дроныг алсаас зогсоох зориулалт бүхий технологиуд шинээр мэндэлж байна.
Үүний нэг жишээ болох DroneGun гэх энгийн нэртэй төхөөрөмжийг танилцуулъя. Өөр компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ялгаатай нь энэ төхөөрөмж дроныг 2 километрийн алсаас ч удирдах чадалтай.
Энэ төхөөрөмж GPS, ГЛОНАСС зэрэг хиймэл дагуулуудаас авах мэдээлэл болон удирдлаганаас ирж буй дохио зэргийг бүгдийг нь идэвхгүй болгох бөгөөд дроныг унагаж эвдлэхгүй, харин шууд газардуулах эсвэл анхны байршил руу нь илгээх юм.
Анхны байршил руу нь илгээнэ гэдэг зөвхөн тухайн нөхцөл байдлыг аюулгүй болгоод зогсохгүй нисгэгч нь хаана байгааг тогтоох аж. Хэдийгээр нэг хүн ашиглах боломжтой, хэрэглээ нь энгийн боловч DroneGun төхөөрөмж 5 кг орчим жинтэй.