Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг алдаршуулах "Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 12-нд болно.
2015 онд “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “ФС Улаанбаатар” багийн хагас хамгаалагч О.Баяржаргалтай ярилцлаа.
-2016 оны "Алтан бөмбөг"-ийн эзнийг тодруулах санал хураалт эхлээд долоо хонож байна. Монголын хөлбөмбөгийн холбооны пэйж хуудсаар олон нийтийн санал асуулгад илт давуу буюу 635 оноогоор бусдыг тэргүүлж байна лээ?
-Тийм үү. Харж амжаагүй л явна. Ээж, үеэл ах, эгч нар нэр дэвшсэн байна.Саналаа өгсөн шүү л гэж байсан. Дашрамд намайг дэмждэг, миний төлөө саналаа өгсөн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага, арын албаныхан шинээр зохион байгуулалтад орж тэмцээн уралдааныг маш өндөр түвшинд зохион байгуулж сайн ажиллаж байгаа. Энэ хэрээр Монголын хөлбөмбөгийн хөгжил шат, шатаар ахиж байгаа шүү.
-“Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол 2015 онд анх удаа болж таны хувьд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон. Монголын шилдэг хөлбөмбөгчдийг ардаа үлдээж нэг алхам урд зогсох ямар санагдав?
-Мэдээж нэр төрийн хэрэг. "Хүрхрээ" үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагнал авсан болохоор “Алтан бөмбөг”-т нэр дэвших болов уу гэж бодсон. Анхны нэр хүндтэй шагналыг нь хүртэнэ гэдэг гайхалтай мэдрэмж. Спортын замналыг минь хурцалсан гоё шагнал байсан.
-Бэлгэдлийн 11-т давхар шалгарсан шүү дээ?
-Тийм ээ. 2015 он миний хувьд тодорхой хэмжээнд өндөр түвшинд тоглосон жил байж чадсан. Олон сайхан шагнал хүртэж тэр хэмжээгээр намайг хурцалсан.
-"Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2016 оны улирлын тоглолт дуусаад удаагүй байгаа тул сонирхож асуумаар байна. Энэ жил санасан хэмжээндээ хүртэл тоглож чадав уу?
-Хөлбөмбөгийн дээд лиг "Хүрхрээ" хэмээн нэрээ сольсон цагаас шууд өөр төвшинд оччихсон. Шагналын сан нэмэгдсэн учраас багууд хүчирхэг болж ирсэн. Доороос орж ирсэн багууд хүчтэй, чадварлаг легионер тоглогчдоор хүчээ зузаатгасан байсан. Ази, Бразил, Европ хэв маяг бүхий хөлбөмбөгчдийн ур чадвар Монгол тоглогчдод маш их нөлөө үзүүлж байгаа. Шагналын сан өссөн учраас багуудын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ач холбогдол өгч эхэлсэн. Манай багийн хувьд "AFC"-д оролцох ирээдүйн зорилгодоо тулгуурлаж 18-19 насны залуу тамирчдаар хүч сэлбэж оролцсон. V байрт орсондоо харамсаад л байгаа. Медалийн боломж бол байсан.
-Таны хувьд Япон улсад сурч байсан. Ямар мэргэжлээр сурав. Хөлбөмбөг тоглож байв уу?
-Нисэхийн академийг зохион бүтээгч мэргэжлээр таван жил суралцаж төгссөн. Эхний гурван жил сургуулийнхаа багт тоглосон. Сүүлийн хоёр жил мэргэжлийн хичээлээс шалтгаалж огт тоглоогүй.
-"ФС Улаанбаатар" багт Япон дасгалжуулагчийн удирдлага дор тоглодог. Энэ хэрээр тоглолтын арга барил чинь Япон хэв маяг байна уу?
-Тийм шүү. Монгол тоглогчдын дутагдалтай зүйл гэвэл үндсэн техник байдаг. Япон дасгалжуулагч маань үүнийг мэддэг учраас энэ тал дээр анхаарч түлхүү бэлтгэл хийлгэдэг. Тийм ч болохоор манай багийнхан ойрын зайн дамжуулалтаар түлхүү тоглодог.
-Хагас хамгаалагчийн онцлог бол багийнхаа уураг тархи байдаг. Үүрэг хариуцлага ч өндөр?
-Мэдээж хэцүү байрлал. Хагас хамгаалалт хийнэ, хагас довтолгоо явна, тоглолтын найруулга хийнэ. Хөлбөмбөгийн талбайг гурав хуваахад бөмбөгтэй довтолгоо хамгийн их хийгддэг хэсэгт тоглоно. Довтолгоо, хамгаалалт хийхэд талбайн урд хойно хэсэгт тоглодог бол хагас хамгаалагч бөмбөг хамгийн их байрладаг хэсэгт тоглодог. Тоглогч бүр байрлал, байрлалдаа чухал. Тоглолтын хувь заяа хагас хамгаалагчаас ихээхэн хамаардаг учраас илүү их хичээх шаардлагатай.
- "Хүрхрээ" дээд лигийн тоглолтоос харж байхад Япон дасгалжуулагч Жүн Фукуда зөвхөн таныг загнаж зэмлэдэггүй. Дасгалжуулагчийн санасан хэмжээнд тоглодог ганц хүн нь юм уу гэж ойлгохоор?
-Миний хувьд бэлтгэл болон тоглолтын үеэр дасгалжуулагчийн орчуулгыг давхар хийдэг. Тийм учраас хэлж ярьж байгаа бүх зүйлийг өөртөө тусгаж гүйцэтгэхийг хичээдэг. Түүний хэлсэн зүйлийг орчуулдаг учраас тоглолтын үеэр дасгалжуулагчтайгаа нэг өнцгөөс харахыг хичээдэг. Тийм болохоор намайг загнадаггүй юм шиг харагдаг байх. Тэрнээс биш ур чадвараар илүүдээ ч юм уу зэмлэл сонсдоггүй ойлгож болохгүй байх. Тоглолтын үеэр загнуулдаггүй ч дараа нь зэмлэл сонсоно.
-Тоглолтын үеэр та багийнхаа тоглогч руугаа маш их хандаж тоглодог. Бухимдаж байгаа ч харагддаг?
-Бид нар бэлтгэл дээрээ яг л талбайд тоглож байгаа юм шиг л бүхнийг хийдэг. Гэтэл бэлтгэл дээр 100 хувь хийж байсан зүйлээ тоглолт дээр 60-70 хувьтай хийгээд ирэхээр өөрийн эрхгүй бухимддаг. Эхний ээлжинд эвээр хэлдэг. Дахиад давтагдах юм бол яах аргагүй бухимддаг. Энэ жилийн хувьд би урд довтлогчийн байрлалд тоглосон. Бөмбөг ирэхгүй болохоор маш их нертвдэг юм билээ. Довтлогч гоол хийж байж л багаа хожилд хөтөлнө шүү дээ. Тоглолтон дунд тамирчин хүнд амбиц гэж байна. Энэ жилийн сугалаа яах аргагүй хүнд байсан. Уурлах үе бидэнд байхад, гоол хийгээд багаараа баярлах үе ч байлаа. Дашрамд багийнхнаасаа энэ бүхнээсээ уучлалт хүсмээр байна.
-Хаалттай цохилтын мастер гэж нэрлэгдэх болсон. Энэ чадварыг хэрхэн сурав?
-Анх хөлбөмбөг тоглож эхлэх үедээ үеийнхэн дундаа арай хүчтэй цохилттой байсан юм шиг санагддаг. Ариунболор багш минь булан, хаалттай, 11 метр, чөлөөт цохилт гээд бүгдийг нь надад цохиулдаг байлаа. Тийм болохоор өөртэй хариуцлага үүрч түлхүү цохилтууд дээрээ анхаарч бэлтгэлээ хийдэг байсан. Тэр хэмжээгээрээ л чадвар болон суусан байх. Бэлтгэл дууссаны дараа хувийн бэлтгэл хийхдээ хаалттай болон эргүүлэгтэй цохилтыг анхаарч бэлддэг.
-Дасгалжуулагчийн үндсэн бэлтгэл дууссаны дараа хаалгачтайгаа үлдээд сургуулилт хийдэг гэж байсан. Хувийн бэлтгэл нь үү?
-Тийм ээ. Бэлтгэл илүү хийх тусам, ур чадвар болон үлддэг. Хүнд бэлтгэл хийсний дараа сунгалт энэ тэр гээд хөнгөн бэлтгэл үргэлжлүүлэн хийнэ. Ядралт багатай байвал цохилт, дамжуулалт, 11 метрээс цохих дасгалыг өөрөө давтдаг.
-Легионер тоглогчдоос хэрхэн суралцаж байна?
-Суралцалгүй яахав. Хүн нүдээрээ харсан зүйлийг дуурайдаг шүү дээ. Баянгол багийн Испани легионер Рубио маш өндөр техниктэй байсан. Үндсэн техник болох тогтоолт, бөмбөг барилт, ойрын зайн дамжуулалт гээд надад төдийгүй Монгол тоглогч нарт дутагдаад байгаа зүйлийг маш өндөр төвшинд хийдэг легионер. Япон, Серб тоглогч нар ойрын зайнд илүүрхсэн тоглолт хийдэг учраас Монгол тоглогч нар илүү хэрэгтэй байх.
Африк болон бусад орны тоглогч нар цөлж, хүчний тоглолт их хийж байгаа харагддаг. Гадаад тоглогч нараас тоглолтыг унших тэр мэдрэмжийг суралцмаар. Хэдий ур чадвартай байлаа ч тоглолтыг ойлгохгүй, харахгүй, дан ганц бөмбөгөө хөөгөөд доошоо хараад гүйгээд байж болохгүй. Монгол тоглогч нар бие бялдар хурд хүчний хувьд ялгаагүй болчихсон. Легионеруудын талбайг зөв уншиж зохион байгуулалтад орж тоглож байгааг л бид суралцах ёстой.
-Монгол Улсын шигшээ багийн нэрийн өмнөөс хэдэн гоол өөрийн нэр дээр бичүүлээд байна?
-Шигшээ багт 2009 онд дуудагдсан ч Япон улсад сурч байсан учраас ирж чадаагүй. 2011 оноос эхлэн шигшээ багт тоглож эхэлсэн. Энэ жил шигшээ багийн зургаан тоглолт хийсэн. Бүгдэд нь гараанд гарч тоглосон. Шигшээ багтаа дөрвөн гоол хийсэн. Монгол Улсын шигшээ багт дуудагдсан цагаас хойш бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж илүү их хариуцлага хүлээдэг болсон. Шигшээ багийн тоглогч нар хоорондоо их өрсөлддөг. Өрсөлдөөн байгаа газар хөгжил бий. Талбайн гадна бол шигшээ баг нэг гэр бүл шиг гоё уур амьсгалтай.
-Таны мөрөөдлийн гарааны 11-т хэн, хэн багтах бол?
-4-1-4-1-ээр сонгоно. Хаалгачаар Япон ленионер Моримото, Мизухог, Гарьдмагнай, Төрөө, Цэдэнбал, Цэндээ, Бааскаг, Анархүүг, найз Амраа, багийнхаа ахлагч Умбигаа сонгоно доо. Миний хүүхэд нас хүүхдийн 100 буюу тээврийн товчоонд өнгөрсөн. Манай байранд Баасандорж, Цэнд-Аюуш, Анархүү, Амартүвшин нар байсан. Дээд үе гэвэл "Эрчим"-ийн Энхжаргал гээд хөлбөмбөгчид ихтэй байлаа. Зав л гарвал бөмбөг өшиглөдөг байсан болохоор энэ спортод дурласан даа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа.
АЛТАН БӨМБӨГ санал асуулгад оролцохыг хүсвэл ЭНД дарж орно уу.